16. ЭЗЭН БООЛ (Иохан 13:1-17)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүс нэгэн өрөө түрээслээд шавь нараасаа Дээгүүр Өнгөрөх баярын хоолыг бэлдэхийг хүссэн. Тэнд ус, түмпэн, алчуур бэлэн байсан боловч хоолны өмнө хүн бүрийн хөлийг угаах хүн байгаагүй. Хүмүүс хагас хажуулдсан байдалтай хоололдог байсан бөгөөд хажуу хүнийх нь угаагаагүй хөл бусдынхаа идэх дурыг бууруулдаг байв.

1.
  • Есүс дараа өдөр нь үхнэ гэдгээ мэдэж байв. Хэрэв та маргааш үхнэ гэдгээ мэдвэл өнөөдөр юу хийх вэ?
  • Ишлэл 3 бусад үйл явдлын талаар юу хэлж байна вэ?

    2.
  • Яагаад шавь нараас хэн нь ч боолын ажлыг хийхийг хүсээгүй вэ? (Яагаад хамгийн залуу нь ч адил бусдынхаа хөлийг нь угааснаар тэдэнд үйлчлэхийг хүсээгүй вэ?)
  • Яагаад “үнсэх заншил” хүмүүс бидэнд тийм чухал байдаг гэж боддог вэ?

    3.
  • Шавь нар хөлөө угаалгүйгээр Дээгүүр Өнгөрөх баярын хоолыг идэхдээ юу бодсон гэж та бодож байна вэ?
  • Яагаад Есүс шавь нарыгаа хоолоо идэж эхэлсний дараа хөлийг нь угаасан гэж та таамагладаг вэ (ишлэл 4)?

    4.
  • Энэ үйлдлээрээ дамжуулан Есүс Өөрийнхөө талаар юу илчлэхийг хүссэн бэ?

    5.
  • Хэрэв таны өмнө нь татгалзсан зүйлийг Есүс хийвэл та хэрхэн хүлээн авах вэ?

    6.
  • Яагаад Петр Есүсээр угаалгахаас татгалзсан бэ (ишлэл 6-8)?
  • Ишлэл 8-дахь үгс Петрийн тухай юуг байна вэ?
  • Таны бодлоор Есүсээр хөлөө угаалгаагүй хүн яагаад Есүсийнх биш гэж хэлэгдэх вэ (ишлэл 8)?

    7.
  • Петр яагаад гэнэтхэн Есүсээр гар, толгой, түүнчлэн хөлөө угаалгахыг хүссэн гэж та боддог вэ (ишлэл 9)?
  • Есүс ишлэл 10-т Петрт өгсөн хариултаараа юуг илэрхийлдэг вэ? (Тэр “бие угаах” болон “хөлөө угаах”-ыг юутай холбодог вэ?)
  • Есүс нүглийг тань угаасан гэж та хэлж чадах уу? Хэрэв та ийнхүү хэлж чадвал энэ нь хэзээ, хаана тохиолдсон бэ?

    8.
  • Яагаад Есүс Иудасын хөлийг хүртэл угаахыг хүссэн бэ (ишлэл 2,11)?
  • Есүс Иудасын өмнө нь өвдөг сөгдөх үед тэр юу мэдэрсэн гэж та боддог вэ?
  • Иудасыг Есүсийн хайранд итгэсэн гэж та бодож байна уу?
  • Иудас ямар том алдаа хийсэн бэ?

    9.
  • Есүсийн энд бидэнд үзүүлсэн жишээг өнөөдрийн Христэд итгэгчид хэрхэн дагаж чадах вэ (ишлэл 12-17)?
  • Хэрвээ Христчин хүн Есүсээр хөлөө угаалгаагүй бол яагаад бусдын хөлийг угаах нь боломжгүй вэ?

    10. Яагаад энэ онцгой тохиолдолд Есүс “Өөрийн дүүрэн хайрыг” харуулсан бэ (ишлэл 1)?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс загалмай дээрх үхлээрээ, “Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. Мөн хэн та нарыгн дунд тэргүүн байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог. Учир нь хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус үйлчлэхийн тулд ирсэн.” (Марк 10:43-45) гэж хэлснээрээ зарц, боолын ажлыг хийсэн.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com