19. УЙ ГАШУУ ЧИНЬ БАЯР БАЯСГАЛАНГААР СОЛИГДОНО (Иохан 16:20-24, 32-33)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүс энэ хэсэгт дараа өдөр өөийх нь үхлээс болж шавь нарт нь тусах үр нөлөөний талаар ярьдаг.

1.
  • Яагаад ертөнц Есүсийн үхлийн тухайд баярлах боломжтой болсон бэ? (ишлэл 20)

    2.
  • Есүс эмэгтэйн төрөлтийн тухай дүрслэлээр бидэнд юуг хэлэхийг хүссэн бэ? (ишлэл 21)
  • Шинэ зүйл төрөх үед яагаад үргэлж зовлон болон өвчин байдаг вэ?
  • Таны өөрийн эсвэл таны хайрлдаг нэгний амьдрал руу таны мэдэрсэн зовлонгоор ямар шинэ зүйл бий болсон бэ?
  • Есүс ишлэл 21-д магадгүй Өөрийн үхлийн талаар дурдсан байх. Тэр төрөлтийн баяр хөөрөөр юуг хэлэхийг хүсдэг вэ?

    3.
  • Уй гашуу ба баяр хөөр нь хэрхэн хамтдаа байж болох вэ (ишлэл 22)?
  • Ямар төрлийн зүйлс биднээс баяр хөөрийг минь булаадаг вэ (ишлэл 22)?
  • Биднээс хэн ч үл булааж чадах ямар баяр хөөр бидэнд байдаг вэ?

    4.
  • Есүсийн хэлсний дагуу залбирал Бурханы сонорт хүрэх ямар нөхцөл байдаг вэ (ишлэл 23, 24)?
  • Зүгээр Бурханд залбирах ба Түүнд хандан Есүсийн нэрээр залбирах хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

    5.
  • Есүс бидний Түүнээс гуйсан алив зүйлийг тэнгэрлэг Эцэг нь өгнө гэсэн амлалтаараа юуг илэрхийлдэг вэ (ишлэл 23, 34)?
  • Та ишлэл 23 ба 24-ийн амлалтууд танд ч бас хүчинтэй гэдэгт итгэдэг үү? Өөрийн тайлбарыг өг.
  • Таны Христчин амьдралын турш дахь залбиралуудад хамгийн гайхамшигтай хариулт нь юу байсан бэ?

    6.
  • Есүс ишлэл 33-д Христэд итгэгчид энэ дэлхийд байх туршдаа зовлонтой байна гэж хэлдэг. Есүс “зовлонтой байна” гэж хэлснээрээ ямар зүйлийн талаар дурддаг вэ?
  • Яагаад ихэнх Христэд итгэгчид ямар ч зовлонгүй амьдралыг хайдаг вэ?

    7.
  • Бид зовлон дунд байхдаа ч Есүсийн дотор амар тайван байдаг гэсэн нь ямар утгатай вэ?
  • Таны бодлоор, хэрэв Христчин хүн эхлээд зовлон Бурханы мутраас ирдэг гэдэгт итгэдэггүй бол тэр зовлон дундаа амар тайван байж чадах уу? Өөрийн тайлбарыг өг.

    8.
  • Есүс дэлхийг ялсан гэдэг нь ямар утгатай вэ? (ишлэл 33)?
  • Есүс ишлэл 33-ыг өнөөдөр хувьчлан танд хэлэхийг хүсч байна. Түүний үг таны өнөөдрийн нөхцөл байдалд ямар утга илэрхийлж байна вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com