20. ЕСҮС ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗАЛБИРСАН НЬ (Иохан 17:13-21)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Энэ бол Есүсийн шавь нартайгаа хамт байхдаа тэдний төлөө залбирсан хамгийн сүүлчийн залбирал юм. Тэр тун удалгүй шавь нар нь Түүнийг орхино гэдгийг мэдэж байв. Энэ хэсэгт байдаг үг, өөрөөр хэлбэл “ ертөнц” нь Иоханы Сайн Мэдээнд хамгийн их байдаг. Энэ нь тус Сайн Мэдээнд нийтдээ 50 удаа гардаг. Удирдагч дараах жишээнүүдийг уншиж болно: Иохан 1:9-11; 9:5; 15:18-19, 16:33.

1.
  • Та удахгүй нас барна гэдгээ мэдвэл хайртай хүмүүсийнхаа төлөө юу гэж залбирах вэ?

    2.
  • ӨМГӨӨЛӨЛ (Ишлэл 11, 12, 15)
  • Та Бурхан таныг болон таны хайрладаг нэгэнийг юунаас хамгаалаасай гэж хүсдэг вэ?
  • Есүс өөрийнхнийгөө юунаас хамгаална гэж амладаг вэ? (Яагаад Есүс шавь нарыгаа зовлонгоос хамгаалаач гэж Эцэгээсээ гуйгаагүй вэ?)
  • Есүс биднийг хамгаална гэсэн амлалтаараа юуг илэрхийлдэг вэ?

    3.
  • ЕРТӨНЦ (ишлэл 13-18)
  • Есүс энэхүү сүүлчийн залбирлаараа ертөнцийн талаар юу хэлдэг вэ?
  • Есүсийн шавь нар ба ертөнц хоёрын хооронд ямар том ялгаа байдаг вэ?
  • Ертөнц яагаад Христэд итгэгчдийг үзэн яддаг вэ (ишлэл 14)?
  • Христчин хүнийг ертөнцтэй харьцах харилцааны хувьд ямар хоёр аюул байдаг вэ? (Яагаад өөрийнхнийгөө ертөнцөөс тусгаарлахыг хүсээгүй вэ----жишээлбэл тэднийг сүм хийдэд суулгах гэх мэт, ишлэл 18?)
  • Өөрийн ертөнцтэй харилцаж буй харилцааныхаа талаар бод. Яг Есүсийн хүссэнээр байна уу?
  • Энэ талаас нь та өөрийн Христчин нөхөрлөлийг хэрхэн үнэлэх вэ? Та Есүсийн сүүлчийн залбиралдаа залбирсан шиг дэлхийтэй харилцаж байнауу?

    4.
  • БАЯР ХӨӨР (ишлэл 13)
  • Христчин хүний бүрэн дүүрэн баяр баясгалангийн үнэлэмж хаанаас ирдэг вэ?
  • Есүс өөрийн шавь нараа тэднийг үзэн яддаг, хавчдаг ертөнцөд амьдрахдаа ч баяр баясгалантай байж чадна гэж яагаад бодов?
  • “Баяр баясгалан” гэсэн үгийг тодорхойл—Есүс үүгээр юуг илэрхийлдэг вэ?
  • Хэрэв та өөрийн амьдралд ямар ч баяр хөөр алга гэдгийг мэдвэл ямар шалтгаанаас ийм болсон гэж бодож байна вэ?

    5.
  • БУРХАНЫ ҮГ (ишлэл 14, 17, 19)
  • Танд Бурханы үг, Библи нь үнэн гэдэгт итгэх нь хэцүү юу эсвэл амархан уу (ишлэл 17)? Өөрийн тайлбарыг өг.
  • Хэрэв Христчин хүн Библийн нэг хэсэгийг өнөө үед хүчингүй гэсэн шалтгаанаар үгүйсгэвэл юу болох вэ?
  • Есүс үнэн биднийг ариусгана гэж хэлэхдээ юуг илэрхийлдэг вэ (ишлэл 17)?

    6.
  • ДҮГНЭЛТ
  • Есүсийн сүүлчийн залбирал нь бидэнд “Сүнсний тулалдааны” талаар юу сургадаг вэ? (Хэрвээ та энэхүү томьёололтой танил биш бол энэ асуултыг алагсаж болно)
  • Энэ залбиралын юу нь таны зүрх сэтгэлд хамгийн гүнзгий хүрдэг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!” (Иохан 1:29). “Бурхан өртөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16).

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com