22. ТӨГСЛӨӨ! (Иохан 19:25-30)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Цовдлол нь хүнийг тамлахад зориулагдсан хамгийн хэрцгий арга байсан байж магадгүй. Цовдлогдсон хүнийг ярихад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэвэл тэрхүү амьсгалах болгондоо хадагдсан хөл дээрээ хүндийнхээ жингээр дардаг байсан. Есүс загалмай дээр өлгөгдөхдөө үнэндээ тамд байсан, учир нь Бурхан Түүнийг тэр үед орхисон юм. Есүсийн хайрласан шавь нь үнэндээ Иохан өөрөө байсан (ишлэл 26).

1.
  • Ишлэл 25-27
  • Та яагаад загалмайн дор цугласан Есүсийн хамгийн дотны найзууд нь эмэгтэйчүүд байсан гэж боддог вэ? (Зовлонгийн тухай гэрчлэлийг хүчийг нь бууруулалгүйгээр гэрчилж буй эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хооронд ялгаа байдаг гэж та боддог уу?)
  • Яагаад Есүсийн эх Мариа загалмай дахь өөрийн Хүүгээсээ холдож чадаагүй вэ?
  • Энэ нөхцөлд Мариад юу хамгийн хэцүү байсан гэж та боддог вэ??
  • Энэ нөхцөлд тохиолдоно гэж Марийн хүлээж байсан зүйл аль нь вэ; ямар нэгэн гайхамшиг болох, эсвэл Түүний Хүү тун удахгүй нас барах.
  • Есүсийг гутаасан энэхүү үйл явдалын гэчлэгч болсон Марь түүнийг Бурханы хүү гэдэгт итгэсэн хэвээрээ байсан болов уу? Өөрийн хариултыг өг.
  • Хүүгийнх нь Мариад хандаж хэлсэн сүүлчийн үг түүнд хэр их чухал байсан бэ? Есүс эхдээ юу ч хэлэлгүйгээр нас барсан нөхцөл байдлаар төсөөлөөд үз.
  • Яагаад Есүс ээжийгээ өөр хүний бус Иоханы халамжинд үлдээхийг хүссэн бэ? (Хэрэв Мариа Есүсийг нас барсны дараа үлдсэн дөрвөн хүүхдүүд дээрээ очсон бол түүний нөхцөл байдал ямар ялгаатай байх байв? Хүүхдүүд нь Түүнд хараахан итгээгүй байсан гэдгийг анхаар.)
  • Та Есүс энэ түүхээрээ таны эцэг эхтэйгээ харьцах харьцааны талаар юу заахыг хүссэн гэж бодож байна вэ?

    2.
  • Ишлэл 28-29
  • Яагаад цовдлогдсон хүмүүс маш их цангадаг байсан талаарх янз бүрийн шалтгаануудыг бод.
  • Загалмай дээрх Есүс уснаас гадна өөр юугаар цангаж байсан бэ?
  • Есүс нэг удаа цугласан олны өмнө, “Хэрэв цангасан хүн байвал Над уруу ирж уугтун” гэж хэлсэн (Иохан 7:37). Яагаад Амийн Усны эзэмшигч энд цангасаар нас барах ёстой байв?

    3.
  • Ишлэл 30
  • Удирдагч баптисм хүртэхийнхээ өмнөхөн хэлсэн Матай 3:15 дахь Есүсийн үгийг унших ёстой. Тэдгээрийг ишлэл 30 тай харьцуул.
  • Та Есүс таны өмнөөс бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн гэдэгт итгэдэг үү (Бурханы бүх тушаалууд)?
  • “Есүс нас барсан”, “Есүс сүнсээ алдсан” гэсэн эдгээр хоёр илэрхийлэл нь хоорондоо ямар ялгаатай вэ?
  • Есүсийн эцсийн цаг мөчийг та үхэхийг нь харсан хэн нэгнийхээ эцсийн цаг мөчтэй харьцуул. (Есүсийн зан чанарт хосгүй ямар чанар байсан бэ?)
    БАЯРТ МЭДЭЭ: Лазарын болон баян хүний тухай бибэл дэх түүх нь бидэнд там бол цангадаг газар гэдэгийг хэлдэг. Баян хүн Лазараас хэлэн дээрээ тусгах нэгхэн тусал усыг гүйсан (Лук 16:24). Есүс таныг үүрд цангаахгүйн тулд өөрөө тэрхүү тамын цангааг амсаж зовох болсон.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com