23. ХООСОН БУЛШНИЙ ГАДНА (Иохан 20:11-18)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Удирдагч Луук 8:1-3-ыг унших ёстой. Есүсийн гашуун зовлонгийн төгсгөлийн үед загалмайн дэргэд зогсож байсан, мөн Есүсийн булшний тухай гэрчлэлд ч хажууд нь байсан Мариа нь шавь нартай адилгүй байв (Матай 27:61). “Рабуны” (ишлэл 16) гэсэн үг нь Сайн Мэдээнүүдэд зөвхөн хоёр удаа л гардаг. Энэ нь “рабби” (багш)-аас илүү хүчтэй утгатай.

1.
  • Та Марийн амьдралыг долоон бузар сүнснүүдэд эзэмдүүлсэн үедээ ямар байсан гэж боддог вэ? (Түүний өдөр тутамын амьдрал ямар байв? Түүний хувийн харилцаа ямар байв? Тэр бузар сүнснүүдийн нөлөөгөөр “унадаг” байсан уу?)
  • Магдалын Марийг Есүстэй хамт эргэн тойрныхоо газруудаар аялсан жилүүдийнхээ туршид ямархуу байсан гэж та боддог вэ?
  • Марь ямар хайраар Есүсийг хайрласан бэ?Тэр эмэгтэйн Түүний тухайд хэрэглэсэн томъёололуудыг ажигла (ишлэл 13, 16, 18).

    2.
  • Мариа Есүсийн гашуун зовлонгийн төгсгөл хүртэл загалмайн дэргэд зогссон бөгөөд Есүсийн булшийг ч бас харсан. Энэ нь Түүний талаар бидэнд юуг харуулдаг вэ?
  • Мариа Есүсийн нас барсаны дараах нэг өдөр хоёр шөнийг хэрхэн өнгөрїїлсэн гэж боддог вэ?

    3.
  • Мариа яагаад тэрхүү булш хоосон байсан боловч тэнд үлдэхийг хүссэн бэ (ишлэл 11)?
  • Мариа нас барсан Есүсийн биеийг дахин харахгүй, бүр түүнд хуруугаа ч хүргэж ч чадахгүй гэсэн бодол нь яагаад түүнийг тэгэж их сандрагсан бэ?

    4.
  • Яагаад Мариа булшины дэргэд хоёр тэнгэр элчийг харсан боловч гайхан мэдгээгүй мэт санагддаг вэ? Янз бүрийн тайлбаруудыг бод (ишлэл 12-13).

    5.
  • Мариа Есүсийг харж, түүнтэй ярисан боловч яагаад түүнийг таниагүй вэ? Янз бүрийн тайлбарыг бод (ишлэл 14).
  • Есүс таныг гашуудах үед хажууд чинь байхад та Түүнийг таниагүй үе танд тохиолдож байсан уу? Хэрэв ийм зүйл танд тохиолдсон бол тэр нь ямар нөхцөлд байсан бэ?

    6.
  • Хариултыг нь аль хэдийн мэдэж байсан боловч Есүс болон тэнгэр элч нар Мариас яагаад уйлсаныг нь асуусан бэ?
  • Аль хэдийн шалтгааныг нь мэддэг боловч уйлж байгаагаа Өөрт нь хэлэхийг Есүс яагаад танаас хүсдэг вэ?
  • Мариагын нулимс дэмийн хоосон байсан уу? Өөрийн хариултыг өг.
  • Бидний нулимс дэмий эсвэл дэмий хоосон бус урсдаг эсэхийг бид хэрхэн мэдэж чадах вэ?

    7.
  • Мариа цэст нь хэрхэн Есүсийг таньсан бэ (ишлэл 15-16)?
  • Яагаад Есүс Марийг мэдрэмжийнхээ дагуу сэтгэл нь хөдөлсөн байхыг хүсээгүй вэ (ишлэл 17)?
  • Бид энэ нөхцөлд Есүсийн хувь хүний зан чанараас нь юуг сурч болох вэ?

    8.
  • Тэр үед эмэгтэй хүмүүсийг шүүх танхимд гэрчээр хүлээн зөвшөөрдөггүй байсан. Яагаад Есүс эхлээд эмэгтэйд харагдаад дахин амилсаны анхны гэрчлэлээ түүнд илэрхийлсэн бэ?
  • Есүс нийгмийн шудрага бус удирдагчдад, тухайлбал, чауминизм эсвэл Саббат өдрийн нарийн заавруудын баримтлагчдад хязгаарлагдаагүй. Яагаад Тэрээр Иудасыг нас барсны дараа Марийг арван хоёр дахь шавь болгоогүй вэ? Та юу гэж бодож байна вэ?

    9.
  • Есүсийн дахин амилалт Марийн үлдсэн амьдралыг хэрхэн өөрчилсөн гэж та боддог вэ?
  • Есүсийн дахин амилалт таны үлдсэн амьдралд ямар найдвар авчирдаг бэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com