25. ЧИ НАМАЙГ ХАЙРЛАДАГ УУ? (Иохан 21:15-19)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Петр энд Түүнд хайртайгаа хүлээж байгаа шигээ гурван удаа Есүсийг голсон. Түүнчлэн Матай 26:33 хар.

1.
  • Та найзыгаа мэхэлсэн гэж төсөөл. Та түүнтэй дараа дахин уулзахад тэр гэнэт таниас: “Чи надад бусдаас илүү хайртай юу” гэж асуув. Та энэ асуултыг тэр юунаас болж тавьсан гэж бодох вэ?
  • Есүс яагаад Пэтрээс түүнийг бусад дагалдагчидаас илүү ихээр хайлдаг уу гэж асуусан бэ?

    2.
  • Грек эх дээр Петрийн хариултанд Есүсийн асуултандаа хэрэглэсэн үйл үгнээс өөр үгийг хэрэглэсэн байдаг. ( Есүс: Чи Намайг үнэхээр хайрладаг уу? Петр: Тиймээ, Би Таны нөхөр.) Яагаад Петр үйл үгийг нь өөрчлөн хариулсан бэ (ишлэл 15-16)?
  • Есүс гурав дахь асуултандаа Петрийн бүх хариултандаа хэрэглэсэн үгтэй адилаар үйл үгээ өөрчилсөн (чи Миний найз уу?). Тэр яагаад ийнхүү үйлдэв? (ишлэл 17)

    3.
  • Яагаад Петр Есүсийг гурав дахь удаагаа асуухад гунигтай болсон бэ? Байж болохуйц тайлбарыг бод.
  • Петр Есүс Эзэнээсээ уравхаасаа өмнө Түүнд хайртайдаа 100% итгэлтэй байсан. Та тэр үед Петрийн хайр үнэн байсан гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Харин одоо Пэтр Есүсийг хайлдаг шалтгаан нь юу байж болох вэ?

    4.
  • Есүс өнөөдөр ч мөн: “Чи Намайг хайрладаг уу” гэсэн адил асуултыг танд тавьж байна. Таны хувьд энэ асуултанд хариулах нь амархан уу? эсвэл хэцүү юү? Яагаад?

    5.
  • Яагаад Есүс энэ асуултыг бусад шавь нарынхаа өмнө асуусан бэ?
  • Яагаад Есүс Петрт гурван удаа үүрэг өгч байна вэ?
  • Хэрэв энэ ярилцлага болоогүй байсан бол Петрийн ирээдүй хэрхэн өрнөх байсан бол?

    6.
  • Бодит байдалд Христийн цуглааны хоньдыг халамжилж, хургыг нь тэжээнэ гэдэг нь юуг илэрхийлдэг вэ?
  • Энэ үйл явдал дараа нь Петрийн сургаалд ямар нөлөө үзүүлсэн бэ?
  • Есүсийг хайрладаггүй Христчин хоньчинийг төсөөлөөд үз. Тэр үүргийг хэрхэн биелүүлэх вэ?
  • Энэ хэсгийн дагуу үзвэл Есүс ямар хүмүүст үүрэг даалгавар өгдөг вэ?

    7.
  • Петр өмнө нь үхлийн айдсаасаа болж Есүсийг нэг сар голсон. Ишлэл 18 ба 19-д Есүс Петрийг тамлуулан алагдана гэдгийг зөгнөсөн. Та Петрийг энэ илчлэлийг хэрхэн хүлээн авсан гэж боддог вэ? Мөн үлдсэн амьдралынхаа тухай мэдсэнээр хэрхэн амьдарсан гэж боддог вэ?
  • Яагаад Петр үхлээс айх хэрэггүй болсон вэ?
  • Хэрэв та зөвхөн амьдралаараа төдийгүй үхлээрээ Бурханыг алдаршуулах болно гэдгээ мэдсэн бол үүнийг хэрхэн хүлээн авах вэ (ишлэл 19)?

    8.
  • Түүнчлэн та ч бас Петр шиг Есүсээс урвасан байж магадгүй. Тэгвэл Есүс өнөөдөр танд Петрт тушаасанчлан “Намайг дага” гэж хэлж байна. Та Түүнд юу гэж хариулах вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com