1. АРИУН ОХИНООС ХYY МЭНДЭЛНЭ (Лук 1:26-38)


Суурь ойлголт: Энэ үйл явдал тохиолдох үед Мариа хорь ч хүрээгүй залуухан охин байсан байх. Тэр Иосеф гэдэг мужаан залуутай гэрлэхээр сүй тавьсан байжээ. Хуучин гэрээний дагуу бол гэр бүл болохоосоо өмнө хамт унтахыг хатуу хориглодог байв.
1.
  • Мариа ямар зан ааштай охин байсан бол? Та энэ сэдвээс ямар дүгнэлт хийв?
  • Бурхан Марь хоёрын холбоо ямар байсан бэ?
  • Жижигхэн хот Назар дахь Мариагийн өдөр тутмын амьдралыг та төсөөл дөө. Юу түүнд баяр баясгалан өгч харин юу түүнд шанлал авчирдаг байсан бол?
     
    2.
  • Их Эзэн яагаад энэ залуухан охиныг өөрийнхөө хүүгийн эх болгохоор сонгосон бэ?
  • Тэнгэр элчийн мэндчилгээг сонсоод Мариа ихээхэн цочиж сандарсны учир шалтгаа юу вэ? /29/
     
    3.
  • Их Эзэн Габриелыг Мариа уруу яах гэж явуулсан бэ?
  • 32-33-р ишлэлүүдийг унш. Эндээс харахад Мариа төрүүлэх хүүхдийнхээ тухай юу мэдэж авсан гэж та бодож байна вэ? Та өөрийн үгээр хэлнэ үү.
     
    4.
  • Мариа тэр үед хүнтэй ойртоогүй охин байсан. Ийм байтлаа хүүхэд төрүүлнэ гэдэгтээ тэр яаж итгэлтэй байж чадсан бэ? (Өөрөөр хэлбэл жирэмслэлтийн ямар ч шинж тэмдэг илрээгүй байхад.)
  • Өнөө үеийн ихэнхи хүмүүс яагаад энэ ер бусын жирэмслэлтэнд итгэж ядан байдаг вэ?
     
    5.
  •  Матайн сайн мэдээнээс харвал Иосеф ч гэсэн анх энэ ёр бусын жирэмслэлтэнд итгэж ядан байсан. Есүсийн эх болсноороо хожим нь ирэх зовлон бэрхшээлийг тэр мэдэж байсан бол энэхүү Эзэний дуудлагыг хүлээж авах байсан болов уу? 

    6.
  • Габриел Мариад “Чи Бурханы ивээлийг хүртжээ” гэж 2 дахин хэлжээ. /28, 30-р ишлэл/ "Ивээл" гэдэг үг нь гэмд үзүүлэх уучлал гэсэн утгатай үг ажээ. Энэ уучлал Мариа-д яагаад шаардлагатай байсан бэ?
     
    7.
  • Та нар амьдралд тохиолдох хүнд хэцүү сорилт бэрхшээлүүдийг дэндүү хүнд, Бурхан ч яаж ч чадахааргүй тийм хэцүү гэж боддог байх. Тэгвэл 37-р ишлэлийг уншаад, үүнийгээ өөрийнхөө хэцүү асуудалд ч мөн хандуулаад үзээрэй. Энэ ишлэл нь таны одоогийн нөхцөл байдал хэрхэн үйлчилж байна вэ?
     
    8.
  • 30-аад жилийн хойно Мариа хүүгийнхээ цовдлуулсан загалмайн дор зогсож байхдаа 32; 33-р ишлэлүүд дээрх Бурханы амлалтуудын талаар юу гэж бодож байсан бол?
     
    9.
  • Хэрвээ Бурхан танд "өршөөл ивээл" дүүрэн амьдралыг "зовлон бэрхшээл" - тэй амьдралын хамтаар санал болговол та түүнд ямар хариу өгөх вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com