6. САТАН ЕСҮСИЙГ СОРЬСОН НЬ (Лук 4:1-13)


СУУРЬ ОЙЛГОЛТ: "Уруу татлага" болон "зовлон" гэсэн 2 үг нь Грек эх хэл дээрээ ижил утгатай үгс ажээ. Адам, Евагийн үеэс эхлээд л бүхий л хүн төрөлхтөн сорилтонд тавигджээ. Тиймээс Есүс ч мөн хүний ёсоор соригдох болсон юм.
1.
  • Бүтэн сар хагас хэлэн дээрээ юу ч тавилгүйгээр цөлд цор ганцаар байх хүнийг төсөөл дөө. Ийм нөхцөлд түүний хувьд хамгийн хэцүү зүйл нь юу байж болох вэ?
     
    2.
  • Ямар нөхцөлд гэм хийх сорилтонд илүү их татагдаж байгаа мэт танд санагддаг вэ? /Дотроо хариулж болно./
  • Есүсийн сорилтыг өөрийнхтэйгөө харьцуулна уу. Ямар ялгаа байна вэ?
     
    3.
  • Хүмүүсийн гол чухал хэрэгцээ болох хоол хүнс болоод аюулгүй байдлыг нь хөндөн Есүсийг сорьжээ. Хэрэв Есүс чулууг талх болгон хувиргасан бол яаж буруудах байв?
  • Зайлшгүй шаардлагатай зүйлсээр дутагдаж гачигдсан үеийг Буг хэрхэн ашиглаж биднийг уруу татан сорьдог вэ?
     
    4.
  • Матайн бичсэн өгүүллэгт "... харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг" гэсэн үг байдаг. /Матай 4:4/ Үндсэн хэрэгцээ маань хангагдаагүй нөхцөлд Бурханы амнаас гарах үгээр амьдардаг гэдэг нь хэр боломжтой вэ?
  • Сорилтыг даван туулахад чинь Бурханы үг тусалсан тохиолдол бий юу? Энэ тухайгаа ярина уу?
     
    5.
  • Хоёр дахь удаад Есүсийг эзэмшил болоод нэр алдар амлан сорьжээ. Хэрвээ Есүс Сатанд мөргөсөн бол хэддэх хууль нь зөрчигдөх байв.
     
    6.
  • Гурав дахь сорилт нь Библийг хэрхэн тайлбарлахтай холбоотой байв. Хэрэв Есүс дуганы хамгийн өндөр оройгоос үсэрсэн бол тэр юу хожих байв.
  • Бурхан Эзнээ соривол юу болох вэ?
     
    7.
  • Энэ 3 сорилтын алинаар нь Сатан таныг илүүтэйгээр сорьдог вэ?
     
    8.
  • Энэ сэдвийн дагуу бол Сатантай бид яаж тулалдах хэрэгтэй вэ?
  • Сүнсний тулалдааны тухай уг сэдэв бидэнд юу сургаж байна вэ?
     
    9.
  • Есүс яагаад соригдох ёстой байсан бэ? /Еврей 4:15-16/ -г удирдагч унш.
  • Бид яагаад соригдох ёстой байдаг вэ?
     
    10. Энэ бүх уруу татлагын сорилтуудыг Есүс дийлж гарсан. Гэтэл яагаад энэ бүхнийг дийлж гарч чадаагүйчүүдийн шийтгэлийг Есүс авсан бэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com