9. ӨСТНӨӨ Ч ХАЙРЛА (Лук 6:27-38)


Суурь ойлголт: Энэхүү сэдвийг уншиж байх зуураа өнгөрсөн 7 хоногт болсон зүйлээ мөн тэр үед эдгээр хуулиуд хэрхэн мөрдөгдөж байсаныг бодоорой.
27-30-Р ЗҮЙЛ:
1.
  • Есүсийн ийнхүү сургасны дагуу амьдрах нь зүйтэй хэмээн бараг бүх хүн л хүлээн зөвшөөрөх биз ээ. Гэвч тийнхүү амьдрахад яагаад хэцүү байдаг вэ?
  • Хэрэв Есүс зүгээр л "Өстөн дайснууддаа элэгсэг ханд" гэж хэлсэн бол түүний сургаалыг дагах нь илүү хялбар байх байсан болов уу?
     
    2.
  • Та гэр бүл, сургууль, ажил албаныханыхаа дотор энэхүү хуулйиг мөрдөж эхэллээ гэж боддоо. Тэгвэл гэр орон, ажил сургууль дээр юу өөрчлөгдөх бол?
  • Дургүй хүнийхээ төлөө залбиран гуйлаа гэхэд хоорондын харилцаа сайжирна гэж та бодож байна уу? /28 б/
     
    3.
  • Есүс энэ бїх хуулиудыг сахиж чаддаг байсан юм. Тэгсэн ч түүнд яагаад ийм олон дайснууд байсан гэж та бодож байна вэ?
     
    4.
  • Үзэн ядалт, өш хонзон нь ямар хор уршигтай вэ?
    31-38-Р ЗҮЙЛ:
    5.
  • Сэдэвт гарч буй "Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд" болон нүгэлтнүүд" ийн хоорондын гол үндсэн ялгаа нь юу вэ?
  • Ямар утгаараа та нар "Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд"-ийг төлөөлж мөн ямар утгаараа "Нүгэлтэн "-үүдиийг төлөөлдөг вэ?
     
    6.
  • Өрөөл бусдыг болохоор биднийг халамжилж анхаарсангүй хэмээн гомдоллогчид хир эндүүрч байна вэ? /36-38/
  • Ямар хүмүүс бүхнээс илүүтэйгээр, хэмжээлшгүй их хайраар хайрлуулахыг хүсдэг вэ?
     
    7.
  • 35-р зүйл дээр Есүс биднийг өөрийх нь дайснууд байхад ч хайрлаж байсан тэр хайрын тухай үгүүлж байна. Уг ишлэлийг уншаад дараах асуултанд хариулна уу? Хүн төрөлхтөний хувьд үлэмжийн хэмжээлшгүй их хайр байдаг гэдэгт итгэхэд хир хэцүү вэ?
     
    8.
  • Энэ хуулийг сахиж чадсан хэн бүхэнд агуу шагнал амлажээ. Гэвч Есүс энэ хуулийг сахиж чадсан хирнээ шагнал авах бус харин цовдлогдон шийтгэгдсэн. Яагаад вэ?
     
    9.
  • Бид хэрхэн дайснаа хайрлаж сурах вэ?
  • Дайснаа хайрлаж чаддаггүй хүмүүс яаж "Хамгийн Дээд нэгэний хөвгүүн" болох вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Жинхэнэ утгаараа "Хамгийн Дээд Нэгэний хөвгүүн" бол ганцхан ЕСҮС л байсан. Тэр дайснаа ч өрөвдөн хайрлаж, шийтгүүлэн нас барахдаа ч тэдний төлөө залбирч байсан. ЕСҮС өөрөө шагнал горьдсонгүй, харин өөрөөс нь уучлалыг хүссэн, хуулийг дагаж үл чадагч хүн бүрт тэр энэ шагналыг өгөх юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com