10. ЧИНИЙ АМЬДРАЛЫН ҮНДЭС СУУРЬ (Лук 6:46-49)


1.
  • Ишлэл 45 дээр Есүс хэний тухай ярьж байна вэ?
    2.
  • Байшин болон хүний амьдрал 2-ын ижил төстэй талууд нь юу вэ? Төсөөтэй байж болох бүх л шинжийг нь хэлнэ үү.
     
  • Яагаад ихэнхи хүмүүс байшингийн (амьдралын) суурийг нь биш харин гаднах өнгө үзэмжийг нь илүү чухал гэж үздэг вэ?
     
    3.
  • Хүмүүс ямар зүйлүүдйиг амьдралынхаа үндэс суурь болгож болох вэ?
  • Ихэнхи хүмүүс яагаад түшиж тулах үндэс суурь тавилгүйгээр амьдралаа зохиодог вэ?
     
    4.
  • Хүний амьдралд тохиолдож болох “үер” болон “усаар” Есүс юуг илэрхийлсэн бэ?
  • Нэг л өдөр таны түгшиж явдаг тэрхүү үер ус амьдралд чинь сад тавин орж ирвэл та хэрхэн давж гарах вэ?
     
    5.
  • Энэ сургаалт зүйрлэлийн дагуу бол "ҮЕР УС" нь Христэд итгэгчдийн ч тэр, үл итгэгчдийн ч тэр аль алины нь амьдралд ялгаагүй л орж ирдэг. Энэхүү аюулаас Христ Итгэгчдийг яагаад хэлтрүүлж болоогүй юм болоо?
    6.
  • Таны амьдралд тохиолдож байсан аюул гамшигын тухай бодно уу. Та тэр үед юунд байдаж байсан бэ?
  • Амьдралын тэр хэцүү үед Есүсийн үг таньд хэрхэн тусалсан тухай хуваалцна уу.
     
    7.
  • Үерт байшин нь сүйрсэн хүн яах вэ? (Энэ аюул ослын дараагаар тэд ямар амьдралаар амьдрах вэ?)
     
    8.
  • Есүсийн үгийг нь сонсчихоод үл биелүүлдгийн учир нь юу вэ?
  • Сонссон үгийг үйл хэрэг болгоход нөлөөлөх хүчин зүйл нь юу байх вэ?
  • Үгийг нь сонсоод биелүүлэгч, үл биелүүлэгч 2-ын аль бүлэгт нь та багтах вэ? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)
     
    9.
  • Үгийг үйл хэрэг болгоно гэдэг нь хамгийн сүүлд бидний ярьснаар "Дайснаа ч өрөвдөн хайрла" гэдэгтэй ч мөн холбоотой билээ. Амьдралын минь суурь бол "Дайснаа өрөвдөн хайрлах" - юмаа гэж та хэлж чадах уу?
     
    10. Библи дээрх "Хад" гэдэг үг нь өөр нэг утгыг илэрхийлдэг. "Тэр хад бол Христ байлаа" хэмээн Паулын хэлсэн үг 1 Кор10:4-т байдаг. Амьдралаа Есүсийн хуулиуд дээр суурилуулах аль эсвэл Христ өөр дээр нь / Баярын мэдээ / суурилуулах 2 юугаараа ялгаатай вэ?
     
    11. Есүс өөрөө энэ бүх хууль дүрмүүдийг сахиж байсан. Гэтэл яагаад түүний байшинг энэ ҮЕР УС мөн дайрч гарсан бэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com