11. НАЙН ХОТЫН БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙ (Лук 7:11-17)


Суурь ойлголт: Хүмүүс яагаад Есүсийг агуу зөнч гэж нэрлэж байсан юм бэ гэвэл тэд Элигаах, Элиза нар нэгэн бэлэвсэн эмэгтэйн хүүг хэрхэн амь оруулсан тухай санаж байсантай холбоотой ажээ. /16/
1.
  • Энэ оршуулганд яагаад тийм олон хүн оролцохыг хүссэн байж болох вэ? /12/ Бололцоотой бүх шалтгаануудыг тооцно уу.
     
    2.
  • Энэ бэлэвсэн эмэгтэйн амьдрал ямархуу байсан тухай бодно уу? Аль болох олон хүүхэдтэй болохыг хүн бүр хүсэж байхад энэ эмэгтэй зөвхөн ганц л хүүхэдтэй байжээ. Эцэг нь нас бараагүй байх үеийн энэ цөөхөн ам бүлтэй айлын амьдралынх нь баяр баясгалан нь юу байсан бэ?
  • Нөхөр нь нас барах үед энэ эмэгтэйд юу хамгийн хэцүү мэт санагдсан бол?
     
    3.
  • Ганц хүүгээ өсгөж өндийлгөхөд эхэд нь ямар санхүү болон сэтгэл санааны хэцүү асуудлууд тулгарч байсан бол?
     
    4.
  • Хүүгийнхээ шарилын араас дагаж явах үедээ мөн тэр Их Эзэний та лаар юу бодож явсан бол?
     
    5.
  • Залуу хүүг нас барах үед Есүс Найн хотоос 40 км-ийн зай орших Капернаум хотод байсан байжээ. /7:1/ Оршуулга оройтлоо гэхэд л нас барсны дараах өдөр нь байв. Есүс яагаад энэ их хол замыг туулан ирж оршуулганд оролцохыг хүссэн бэ?
  • Тусламж гуйж ирээгүй байхад яагаад Есүс өөрөө тэр бэлэвсэн эмэгтэйд туслахыг хүссэн бэ?
     
    6.
  • Танд ер нь Бурхан цагт нь амжиж туслаж чадахгүй бол яанаа хэмээн түгшиж байсан удаа бий юу? Хэдийд вэ?
  • Есүсийн тусламж хэзээ ч хоцорч ирдэггүйд бид хэрхэн итгэлтэй байж болох вэ?
     
    7.
  • Есүс уйлж буй эхэд яагаад "Бүү уйл" гэж хэлсэн бэ?
  • Таныг ч мөн "Бүү уйл" хэмээн Есүс хэлж байна. Тэр үүгээр юу хэлэхийг хүссэн бэ?
     
    8.
  • Есүс залууг үхлээс яаж дахин амилуулсан бэ?
  • "Есүс залууг эхэд нь эргүүлэн өгөв" /15/ гэсэн нь ямар утгатай вэ?
    9.
  • Энэ үйл явдлаас хойш эх, хүү 2-ын харилцаанд мар өөрчлөлт гарсан бол?
    10. Тэнгэрлэг эцэг маань ч мөн өөрийнх нь цорын ганц хүүг булш руу нь аваачихыг харсан. Түүний уй гашуу тэр бэлэвсэн эмэгтэйн уй гашуугаас илүү байсан болов уу эсвэл бага байсан болов уу?
  • 16-р зүйл дээр "Бурхан өөрсдийн хүмүүс дээр туслахаар ирлээ" гэжээ. Тэр яагаад өөрийнхөө хүүг үхэж байхад нь туслахаар ирээгүй вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com