13. ТАРИАЧНЫ ТУХАЙ СУРГААЛТ ҮЛГЭР (Лук 8:4-15)


Суурь ойлголт: Тариачны тухай сургаалт үлгэр нь Есүсийн ярьсан хамгийн эхний сургаалт зүйрлэл байсан юм.
1.
  • Есүс Бурханы үгийг үр тариатай зүйрлүүлсэн нь ямар учиртай вэ? Аль болох олон адил талуудыг ол.
  • Энэ сургаалт зүйрлэлээр Есүс өөрийнхөө хийх ажлын талаар юу бидэнд хэлэхийг хүссэн бэ?
     
    2.
  • Ямар замаар муу сүнс Бурханы үгийг бидний зүрхнээс булаан авдаг вэ? (5, 12)
  • 12-р зүйлд бичигдсэн шиг зүйлийг үзэхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
     
    3.
  • 6 болон 13-р ишлэлүүдийг хар. Хэн нэгнээс Христийн итгэлийг алдруулах ямархуу сорилтууд байж болох вэ?
  • 13-р ишлэл дээрх хүмүүс эхлээд юунд баярлаж байсан бол?
  • Есүсийн “үндэс суурьгүй христчин хүн” гэсэн нь ямар утгатай вэ?
     
    4.
  • Амьдралын зовнил, эд баялаг, амьдралдаа сэтгэл ханах зэрэг зүйлс нь яагаад Бурханы үгийг мөхөөдөг вэ? /7, 14/
  • Хрисчин хүний хувьд баян хангалуун байдал нь яагаад хомс тарчигхан байдлаас илүү аюултай байдаг вэ?
  • Амьдралын зовнил, эд баялаг, хангалуун байдал зэрэг зүйлс нь биднийг бага багаар Бурханы үгээс холдуулж байгааг гэнэт мэдвэл бид юу хйир ёстой вэ?
     
    5.
  • Муу хөрсийг яаж сайн болгох вэ? /8, 15/
  • Ямар нөхцөлд хүний амьдрал үр жимсээр баялаг өгөөжтэй байж болох вэ?
     
    6.
  • Яг энэ цаг мөчид таны зүрх сэтгэл энэ 4 хөрсийн алинтай нь адил байна вэ? (Та дотроо хариулж болно.)
     
    7.
  • Зуу дахин илүү ургац өгнө гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (8)
  • Өнөө үеийн итгэгч нар өөрсдийн тариалангаас нэг л шөнийн дотор ургацыг хүлээдэгийн учир нь юу вэ?
     
    8.
  • Сургаалт зүйрлэл нь Авралын зарын талаар бидэнд юу сургаж байна вэ?
     
    9.
  • Библи дээр Есүсийг Бурханы үгтэй зүйрлүүлж бичсэн байдаг. (ахлагч нь Иохан 1:1-ийг уншиж өгнө үү.) Есүс, үртэй юугаараа адил төстэй вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: ЕСҮС дэлхий дээр байх хамгийн сүүлчийн шөнөө ийнхүү хэлжээ. "Хүний хүүгийн алдарших цаг нь ирлээ. Үнэнээр үнэнээр би та нарт хэлнэ. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвэл олон үр бий болно" /Иохан 12:23-24/ Ийнхүү хэлсэнчлэн тариачны тухай сургаал дахь үр тариа нь Библийн дэмий ч нэг үг биш, харин загалмайн тухай өгүүлдэг ажээ.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com