14. БИ ТАНЫГ ДАГАЯ. (Лук 9:57-62)


1.
  • Энэ сэдэвт Есүсийг дагахын үнэ цэнийг тооцон буй 3 хүний талаар өгүүлжээ. Та ийнхүү тооцож байсан удаа бий юү? Хэдийд, яагаад тэгсэн бэ?
     
    2.
  • Эхний хүнд Есүс яагаад зүгээр л "Намайг дагаад яв" гэж хэлээгүй вэ? /57-58/
  • 58-р зүйлээс харахад Есүс тэр хүнд чухам юу хэлэхийг хүсч байсан бэ?
     
    3.
  • 58 дээр өгүүлсэнтэй адил амьдралыг Есүс танд амлавал та хэрхэн хүлээж авах вэ?
  • Есүс Ертөнцийн Эзэний хүү байтлаа яагаад 58-р ишлэл дээр өгүүлсэн тэрхүү амьдралаар амьдрах болсон бэ?
     
    4.
  • Хоёрдахь хүний хамгийн эрхэм зүйл нь юу байв? /59-60/
  • Энэ хүний эрхэмлэдэг зүйлсийг өөрийнхтөйгөө харьцуулна уу?
  • Хүүхдүүд чинь ийм үед юуг эрхэмлэдэг байгаасай гэж та боддог вэ?
     
    5.
  • Гэрийнхнээс нь хэн нэг нь нас барсан тохиолдол нь биднийг яагаад Есүсийг дагаж явж чадахгүй мэт бодогдуулдаг вэ?
     
    6.
  • Гуравдахь хүн гэрийнхэнтэйгээ дахин нэг уулзчихаад ирье гэсэн шалгаан нь юу вэ? /61-62/
  • Энэ хүний өчүүхэн хүсэлтийг Есүс яагаад хүлээж авсангүй вэ?
     
    7.
  • Хэрэв энэ гурван хүн Есүсийг дагаагүй байсан бол тэдний амьдрал ямар байх байсан бол? Бурханы хаанчлалыг тунхаглах замыг сонгосон бол тэдний амьдрал ямар байх вэ?
     
    8.
  • "Эцэг эхээ хүндэлж бай" хэмээн бараг бүх л ард түмэн мөн Есүсийн үед ч хүүхдүүддээ ярьж сургаж ёс заншил болгон хүмүүжүүлсэн байдаг. Есүс яагаад энэ ёс заншлыг зөрчих болов?
  • Есүс ч мөн "Эцэг эхээ хїндлэх" нь хэр чухал тухай зааж байсан. Энэ сэдвийг дөрөв дэх хуультай хэрхэн нийцүүлж чадах вэ?
     
    9.
  • Есүсийг дагах нь хэр хэцүүг өнөө үед ч гэсэн Есүсийн энэ 3 хүнд сануулж байгаатай адил залуу хүмүүсд сануулдаг болов уу?
     
    10. Бурханы хаанчлалд үйлчлэх нь танд зохихгүйг та мэдвэл яах ёстой вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс Иерусалим орох замдаа эдгээр зүйлсийг ярьжээ.Тэрээр өөрөө анжсан дээр гараа тавиад эргэж харалгүйгээр зөвхөн үүрэх зовлонгийнхоо өөдөөс эргэлт буцалтгүй алхсан юм. Бурханы хаанчлалд тэнцсэн нь цорын ганц ЕСҮС билээ. Тэр өөрийнхөө төлөө бус харин бидний төлөө тэнцсэн юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com