18. Загас уу могой юу? (Лук 11:5-13)


1.
  • Есүс энэхүү сургаалт зүйрлэлээр дамжуулан бидэнд Их Эзэнээс хэрхэн гуйх талаар заахыг хүсчээ. Энэхүү зүйрлэл дээрх хүнтэй ижил төстэй зүйлүүд танд бий юу?
  • Залбирч байхдаа энэ сургаалт зүйрлэл дээр гарч буй хүн шиг Их Эзэнл та шаардлага тавиж байсан уу?
     
    2.
  • Гэр доторхи анд нь гуйсан зүйлийг нь өгөх хүсэлгүй байгаа бололтой. Их Эзэнийг энэхүү “андтай” Есүс яагаад зүйрлүүлсэн бэ?
     
    3.
  • Юу тэр эхний хүнийг хүссэн зүйлээ авахаас нааш тэндээс холдохгүйд хүргэв?
  • Гуйсан зүйлдээ Их Эзэнээс хариу аван автлаа залбирсаар байх тэсвэр тэвчээрийг бид хаанаас авч болох вэ?
     
    4.
  • Ертөнцийн Эзэнтэй хэрхэн ярих ёстойг зааж байхдаа Есүс ГУЙ, ХАЙ, ТОГШ гэсэн 3 үгийг хэрэглэжээ. /9-10/ Энэ үгс ямар утгатай вэ?
  • Та яг одоо юу эрж хайж, тогшиж, гуйж байгаа вэ? /Дотроо хариулж болно/
  • Их Эзэнээс гуйх нь хүүхэд эцгээсээ юм гуйхын адил хэмээн адилтгасан нь бидэнд юу сургаж байна вэ?

    5.
  • Тэнгэрлэг эцэг энэ дэлхий дээрх эцэгтэй маань юугаараа адил бэ?
     

    6.
  • Хэрэв хүү нь өөрт нь хор хөнөөлтэй ч юм уу эсвэл шал хэрэггүй зүйл эцгээсээ нэхвэл хүүдээ их хайртай эцэг нь яах бол?
  • Гуйж байгаа зүйл маань бидэнд өөрсдөд маань ч тэр, өрөөл бусдад ч тэр хэрэгтэй эсэхийг бид яаж мэдэж болох вэ?
    7.
  • Могой" байх болов уу хэмээн бодож байсан зүйл чинь "могой" биш харин "загас" байсан (эсвэл эсэргээрээ) үе танд тохиолдож байв уу?
     
    8.
  • Гуйлтынхаа хариуг Их Эзэнээс яг одоо авах, хожим мөнхийн улсад авах 2-ын аль нь танд илүү чухал вэ? Яагаад?
     
    9.
  • Исаиа Бурхан бидний гуйлтанд хэрхэн хариу өгдөг тухай доорхи зүйлсийг хэлжээ. /Исаиа 59:1-2/ "Их Эзэний гар нь богинодоод, чих нь хатуудаад л биднийг сонсож чаддаггүй, тусладаггүй юм бишээ. Харин бидний шударга бус байдал нь Их Эзэнийг биднээс холдуулж, гэм нүгэл маань түүнийг биднээс нүүр буруулан чихээ холтгоход хүргэдэг юм" гэжээ.
    Доорх асуултанд хариулахдаа энэхүү ишлэлийг сайн бодоорой.
  • Есүсийн ГЕТСЕМАНИ, ГОЛГОТА-д гуйсан гуйлтыг Их Эзэн яагаад сонсоогүй вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com