22. БӨГТӨР НУРУУТАЙ ЭМЭГТЭЙН ТУХАЙ (Лук 13:10-17)


Суурь ойлголт: Синагог бол Бямба гариг бүрт Бурханы үгийг сонсохоор ирдэг хүмүүсийн цуглардаг газар байжээ. Тэр үед эмэгтэйчүүд хурлын ямарч үйл хэрэгт оролцох эрхгүй зөвхөн арын эгнээ хавиар л суух буюу зогсдог байжээ. Энэ эмэгтэйн нуруу нь яг юу болсоныг мэдэхгүй ч бөгтгөр байсан болов уу гэж таамгалсан юм.
1.
  • Энэ эмэгтэйн тахир дутуу явсан 18 жилийн амьдралыг төсөөлөн бод. Ямархуу байсан бол?
  • Бөгтөр нуруутай энэ эмэгтэйд бусад хүмүүс хэрхэн хандаж байсан бол? /14/
     
    2.
  • Хэрэв та залуухнаараа тахир дутуу боoлчихвол хамгийн хэцүү зүйл чинь юу байх вэ?
  • Таныг залуу байх үед ийм азгүй явдал тохиолдвол үүнийг зөвшөөрсөн Их Эзэний талаар та юу бодох вэ?
     
    3.
  • Есүс муу сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээхдээ тэрхүү сүнстэй шууд харьцдаг. Харин энэ эмэгтэйн тохиолдолд тэгээгүй нь эмэгтэй муу сүнсэнд эзэмдүүлэгүйг харуулж байна. Есүс түүнд ”сатан таныг хүлжээ” гэж хэлсэн нь ямар утгатай вэ?
  • Хүмүүсийг сэтгэл дүүрэн амьдрахад юу саад хүлээс болдог вэ?
     
    4.
  • Энэ эмэгтэй өвчнөө эдгээлгэх гэж сүмд ирээгүй нь лавтай. Тэр яах гэж сүмд ирсэн бэ?
  • Долоо хоногт ганц удаа Бурханы үгийг сонсох нь энэ эмэгтэйн хувьд ямар учиртай байв.
     
    5.
  • Эмэгтэй Есүсээс яагаад тусламж хүсээгүй вэ?
  • Есүс түүнийг олны өмнө дуудаж гаргахад түүнд ямар сэтгэгдэл төрсөн бол?
  • Юунаас болж эмэгтэй Есүсийн хэлсний дагуу хийсэн бэ?
     
    6.
  • Энэ сэдэвийн дагуу бол сатанд хүлэгдсэн хүсүүст юу тусалдаг вэ?
     
    7.
  • Ямар утгаар Есүс энэ эмэгтэйг "Абрахаамын охин" гэж хэлсэн бэ?
     
    8.
  • Синагогийн ахлагч, Есүс 2-ын энэ эмэгтэйд хандах хандлага нь хир ялгаатай байв?
  • Синагогийн ахлагч өөрийгөө Бурханд итгэдэг гэж бодож явжээ. Түүний итгэлд юу дутагдаж байна вэ?
  • Синагогийн ахлагч юунд хүлүүлсэн байсан бэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс өөрөө Сатанд хүлүүлж, загалмайд хадагдсан билээ. Тиймээс чөлөөлөгдөхийг хүссэн хүн болгоныг Есүс Сатаны дарлалаас чөлөөлж чадах болжээ.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com