24. ИХ ЗООГ (Лук 14:12-24)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Эхэнд уригдагсад нь үнэндээ Еврейчүүд байжээ. Их Эзэн Библийн үг болон баптисмаар дамжуулан хүмүүсийг урьж дуудсан. 16-20-р зүйлийг эдгээр дуудагдсан бүх хүмүүст хамааруулж болох юм.
1.
  • Хамгийн сүүлд хэдийд найр хийснээ та сана даа. Хэрэв хэн нэгэн хүн танд 12-14-р зүйлд бичигдсний дагуу үйлд гэж хэлбэл та яах вэ?
  • Есүс яагаад ядуу зүдүү, өвчтэй зовлонтой хүмүүсийг дайлаасай хэмээн биднээс хүсч байна вэ?
     
    2.
  • 18-20 зүйлийг хар. Найранд очихоос татгалзсан тэр 3 хүний яг жинхэнэ шалтаг нь юунд байсан бэ?
  • Хүмүүс бид яагаад Бурханы хаанчлалаас илүүтэйгээр өөрсдийн өв хөрөнгө /18/, ажил үйлс /19/, хайр дурлалаа /20/ эрхэмлдэг вэ?
  • Таны амьдралд энэ 3-ын аль нь илүү зонхилдог вэ? /Дотроо бодож болно/
     
    3.
  • Уригдсан хүн найрын эзнийг хир хүндэлж байна вэ?
  • Уригдсан хүн хариу урьж чадахгүй байх хэмээн айсандаа найранд ирэхээс татгалзсан байж болох юм. /12 б/ Хэрэв тийм бол энэ нь ирэхээс татгалзсан эдгээр хүмүүсийн тухай юу өгүүлж байна вэ?
  • Ирэхээс татгалзсан эдгээр хүмүүсийн хамгийн том алдаа нь юунд байсан бэ?
     
    4.
  • Сургаалт зүйрлэл дээрх найраар Мөнхийн улсыг төлөөлүүлсэн байдаг. Яагаад ихэнхи хүмүүс энэ газар очихыг сонирхдоггүй вэ?
     
    5.
  • Эхэнд уригдагсад болоод найранд сүүлд очигсдын хоорондох гол ялгаа нь юу байсан бэ?
  • Эхний хэсэг хүмүүс урилгыг хүлээж аваагүй байхад сүүлийн хэсэг нь яагаад хүлээж авах болов?
     
    6.
  • Мөнхийн улсад хүрэх урилгыг дуртайяа хүлээж авах ядуу, тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүс гэдгээр хэний тухай хэлсэн вэ? (21)
  • Энэ хүмүүс дайллаганд нь хариу барих талаар яагаад санаа зовохгүй вэ?
     
    7.
  • 23-р ишлэл хэнд хамааралтай вэ?
  • Уг ишлэл нь авралын зарын талаар бидэнд юу гэж сургаж байна вэ?
     
    8.
  • Энэ 2 бүлэг хүмүүсийн алинд нь та багтах вэ? /Дотроо хариулж болно./
  • Урилгыг хүлээж авахаас татгалзагчдын бүлгээс хүлээн авагчдын бүлэг рүү шилжүүлэхийн тулд таны амьдралд Бурхан ямар зүйлийг хийсэн бэ?
     
    9.
  • Бурханы "Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү" хэмээх урилгыг хүргэхээр илгээгдсэн боол бол ЕСҮС өөрөө байсан юм. /17/ Есүс энэ зоогыг бидэнд барихын тулд ямар үнэ төлөх хэрэгтэй болсон бэ?
  • Есүс танд "Зоог бэлэн боллоо. Морилон ирнэ үү" гэж хэлж байна. Та хариуд нь юу хэлмээр байна вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Мөнхийн улсын найранд орохын тулд Есүс өөрөө ядуу, тахир дутуу, хазгар доголон, сохор болох хэрэгтэй болсон юм. Тийнхүү найранд орохыг хүсэгч хэн бүхэн чөлөөтэй уригдах болсон байна.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com