27. ТОМ ХҮҮГИЙН ТУХАЙ (Лук 15:25-32)


1.
  • Дүү нь гэрээ орхиод явсан шиг ах нь яагаад яваагүй вэ?
  • Энэ хүн юуг бүхнээс илүүтэйгээр хүсэж байсан бэ?
  • Том хүүгийн амьдрал яагаад баяр баясгалангаар дутмаг байсан бэ?
     
    2.
  • Том хүү өөрийгөө өв залгамжлагч гэхээсээ илүү зарц барлаг мэтээр үздэг байсан нь юуных вэ? /2б, 29, 31/
  • Энэ хүү яагаад эцгийнхээ үгэнд итгээгүй вэ?
     
    3.
  • Ямар үед та өөрийгөө "өнчин ишигний" ч шан харамж горьдолгүйгээр Бурханы хаант улсын төлөө зүтгэн ажилласан гэж бодож байсан бэ? /29/
     
    4.
  • Эцгийгээ найранд орохыг гуйхад нь том хүү татгалзан бүх л тосгоныхоны өмнө эцэгийнхээ нүүрийг улайлган эвгүй байдалд оруулжээ. Ийнхүү эцгийгээ үл хайрлах шалтгаан нь юу байсан бол?
  • Энэ сургаалт зүйрлэлээс харахад бид ямар шалтгаанаас болж Бурханыг хайрлахгүй болдог вэ?
     
    5.
  • Том хүү нь өөрийгөө "Би эцгийнхээ хэлсэн болгоныг л биелүүлдэг" гэж боддог байсан боловч үнэндээ тийм биш байсан. /29/ Эцэг нь хүүгээсээ яг үнэндээ юуг хүсэж байсан бэ?
  • Ихээхэн итгэлтэй гэгддэг хүмүүс ч гэсэн яагаад зарим үед ямар ч бодлогогүйгээр Бурханы хүслийн эсрэг зүйлүүдийг хийдэг вэ?
     
    6.
  • Есүсийн сургаалт зүйрлэлүүдэд гарч байгаа ихэнх найр наадам нь мөнхийн улсыг төлөөлсөн байдаг. Энэ сэдвээс үзэхэд хэн нь мөнхийн улсад очиж чадах вэ?
     
    7.
  • Есүс яагаад сургаалт зүйрлэлээ дуусгаагүй вэ? (32)
     
    8.
  • Маргааш өглөө нь ах дүү 2 талбайд ажиллахаар хамт явлаа гэж бодоход тэдний бодол санаа хир зэрэг зөрөөтэй байсан гэж та бодож байна вэ?
    9.
  • Энэ сургаалт зүйрлэлийн аль хэсэгт нь Есүс гарч байна вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс ч энэ том хүүгийн адил өв залгамжлагч байсан. Гэвч энэ бүхнийгээ орхиж загалмайд үхэх боолын замыг сонгож авсан юм. /Фил 2:6-8/ Ийнхүү энэ том хүү шиг өөрөө өөрийгөө боолчилсон хүмүүсийг Есүс чөлөөлж, хүссэн хэнд ч болов тэрээр мөнхийн өвийг гардуулах болно.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com