28. БАЯН ХҮН ЛАЗАР 2-ЫН ТУХАЙ (Лук 16:19-31)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Абрахам бол Еврейчүүдийн өвөг эцэг бөгөөд Христ Итгэгчдийн итгэлийнх нь ч эцэг билээ. Тэрээр маш баян хүн байжээ. "Лаазар" хэмээх нэр нь "Бурхан тусалсан хүн” эсвэл зүгээр л “Бурхан тусласан” гэсэн утгатай. Зөвхөн энэ сургаал зүйрлэл дээр Есүс хүнд нэр өгсөн юм. “Мосэ болон Зөнчид" бол "Хуучин гэрээ" номны хураангуйлал юм.
1.
  • Баян хүн амьдралдаа ямар зүйлсээр зугаацан цэнгэжг байсан бол? Бололцоотой бүхнийг нэрлэнэ үү?
  • Лазарыг дэлхйи дээр байх үед нь түүний амьдралд сайн зүйл гэж байсан гэж та бодож байна уу?
     
    2.
  • Баян гэрээсээ гадагш гарах болгондоо Лазарыг хардаг байсан атлаа яагаад түүнд тусладаггүй байсан бэ?
  • Лазарт баян хэрхэн хандсантай адилаар хэн нэгэн хүн хүүхдэд чинь хандвал та түүнд ямар шийтгэл оноох вэ?
  • Өнөө үед бид бүгдйин туслаж болох Лазар шиг хүмүүс нь хэн бэ?
     
    3.
  • Эцэг эх нь хүүхдэдээ яагаад "Бурхан туслагч тэр хүн" гэдэг нэр өгсөн бэ? Олон шаалганыг олно уу.
  • Лазарт Бурхан туслаж байсан уу?
  • Есүс сургаалт зүйрлэлдээ яагаад энэ нэрийг сонгсон бэ?
     
    4.
  • Лазар залбирах бүртээ л "Намайг эрүүл саруул, идэх хоолтой байлгаж өгөөч" хэмээн гуйдаг байсан биз ээ. Гэтэл энэ бүхэнд нь хариу өгөөгүй тэр Эзэнд Лаазар итгэлтэй байсаар байсан нь ямар учиртай вэ?
  • Хэрэв Лазар Бурханд итгээгүй байсан бол амьдрал нь ямархуу байх байсан бол?
     
    5.
  • Магадгүй Лазарыг үхэхэд оршуулах ёслол хийлгүйгээр, зүгээр л ядуусын булшинд аваачаад хаячихсан биз ээ. Харин баяныг нас барахад нь булшлав гэж сэдэвт бичигджээ. /22/ Баян хүний оршуулган дээр хүмүүс юу гэж үг хэлсэн бол?
     
    6.
  • Баян хүн яагаад тамд орох болов. /Дээрх тайлбарыг үз/
  • Ямар учраас Лазар мөнхийн улсад орохоор зөвшөөрөгдсөн бэ?
     
    7.
  • 27-31 дээр хүмүүс хэрхэн аврагдах тухай Абрахамтай баян ярилцсан тухай бичжээ. Баян хүн авралын талаар юу гэж бодож байсан бэ?
  • Абрахамын хэлсэнээр бол гайхамшиг яагаад итгэлийг төрүүлж чадахгүй вэ?
     
    8.
  • Хүн авралыг яагаад Библигүйгээр авч чаддаггүй вэ? /29-31/
    9.
  • Лаазарын амьдрал болоод үхэл нь Есүсийхтэй юугаараа төстөй вэ? (Тэдний итгэл, амьдрал, зовлон гэх мэтийг авч хэлэлц)
  • Дахин амилах тухайгаа Есүс хэрхэн урьдчилан хэлсэн бэ?


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com