30. ШҮҮГЧ БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙ 2 (Лук 18:1-8)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Есүсийн үед эмэгтэй хүн хэн нэгэнийг шүүхээр заалдах болоод шүүхэд гэрчээр оролцох эрхгүй байсан бөгөөд иймэрхүү ажлыг тэдний садангийн эрэгтэй хүн хөөцөлдөж өгдөг байсан байна. Гэвч энэ эмэгтэйн хувьд гэвэл тусламж дэмжлэг болчихоор хүн түүнд байсангүй. Магадгүй хамаатан садангийнхан нь хүүхдийнх нь өв залгамжлалыг булаацалдаж байсан биз ээ.
1.
  • Бурханд хандан өдөр шөнөгүй гуйж гувшиж байсан үеэ дурсан санана уу? Яагаад ийм үед хүн амархан сэтгэл алдран залбирахаа орхидог вэ? (1, 7)
     
    2.
  • Энэ бэлэвсэн эмэгтэй орь ганцаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж хир их зоьж зүдэрсэн бол? Амьдралыг нь төсөөл.
     
    3.
  • Юунаас болж хүмүүс сургаалт зүйрлэл дээрх энэ шүүгч шиг Бурханаас үл эмээгч, бусдыг үл хүндлэгч болдог вэ? (2)
  • Есүс Бурханыг яагаад энэ зөв бус шүүгчтэй харьцуулсан бэ?
  • Танд Бурхан зөв бус шүүгчийн адил байсан гэсэн сэтгэгдэл ер нь төрж байсан уу? Тийм бол хэдийд вэ?
     
    4.
  • Шүүгчийг өөртөө туслана гэдэгт бэлэвсэн эмэгтэй итгэл дүүрэн байсан байна. Яагаад тэр вэ?
  • Хайртай хүмүүст маань болоод бидэнд өөрсдөд маань Их Эзэн гарцаагүй туслана гэдэгт бид хир итгэлтэй байж болох вэ?
     
    5.
  • Эмэгтэй удаан хугацааны турш цөхрөлтгүй гуйсаар байсан билээ. Энэ үед тэр эмэгтэйн зүрх сэтгэл ямар байсан бол?
  • Бид Их Эзэнээс гуйгаад удтал хариугаа авахгүй бол сэтгэл маань ямархуу болдог билээ?
     
    6.
  • 7-8 дээрх Есүсийн хэлсэн үгс ямар утга илэрхийлж байна вэ?
     
    7.
  • Есүс ч гэсэн шүүгчийн өмнө нэг удаа зогсож байсан билээ. Тэдний шүүгч дээр очих болсон явдлын адил төстэй болоод ялгаатай талууд нь юу байна бэ? /Библиэс харалгүйгээр мэдэх зүйл дээрээ түшиглэн саналаа солилцоорой./
  • Есүсийн залбирал энэ эмэгтэйн залбирлаас хир зэрэг ялгаатай бэ? /3/
  • Есүсийн бодол эмэгтэйнхээс яагаад өөр байсан бэ?
  • Есүсийн талаарх Бурханы бодол зөв байсан уу? Эсвэл үгүй юү?
     
    8.
  • ”Харин хүний хүү газар дээр ирэхдээ итгэл олох болов уу” гэсэн нь энэ сургаалт зүйрлэлтэй ямар холбоотой вэ? /8б/
     
    9.
  • Энэ сургаалт зүйрлэлээс та хувьдаа залбиралын талаар юу сурав? /1, 5, 7, 8-р ишлэлүүд/
    БАЯРТ МЭДЭЭ: Пилат Есүсийг үхэл руу нь илгээсэн тэр үед шудрага бус шүүгч болсон юм. Харин Бурхан Есүсийг үхэл руу нь элгээсэн нь таны болон миний бид бүгдийн нүгэлийн төлөө байсан бөгөөд тэр зөв шудрага шүүгч юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com