31. ХЭН НЬ ЗӨВТ ВЭ? (Лук 18:9-14)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Энэхүү сургаалт зүйрлэл нь зөв шударгын онолын талаарх чухал сургаал юм. Энэ онол нь "Яавал бид Бурханы өмнө зөвд тооцогдож түүний хаанчлалд багтах вэ?" гэсэн асуултанд хариу өгдөг юм. Есүсийн үед хүмүүс Фарисайчуудыг Бурханаас эмээж түүнд итгэлтэйгээр үйлчилдэг зөв хүмүүс гэж ойлгодог байсанаас биш тэднийг өөрөө өөрсдийгөө өргөмжлөн зөвтгөгч, хуурамч 2 нүүртэнгүүд гэдгийг нь мэддэггүй байжээ. Тэд ядуусын талд ордог байсан учир эгэл олны дунд тэд нэр хүндтэй байдаг байлаа. Харин татвар хураагчид бол ядуусыг мөлжигч, эх нутгаасаа урван тэрслэгчид хэмээн нүд үзүүрлэгддэг байжээ.
1.
  • Энэ 2-ыг Их Эзэнд итгэдэг байсан гэж гэрчлэх ямар шинж тэмдгүүд байна вэ?
  • Еврейчүүдийн хувьд сүм дугана бол Бурхантай ойр байх, гэм нүглээ илчлэн хүлээх газар нь байлаа. Сэдэвт гарч байгаа Фарисай хүн ямар учраас сүмд орж ирсэн бэ?
  • Татвэр хураагч ямар уцраас сүмд орж ирсэн бэ?
     
    2.
  • Фарисай хүн юунд талархаж байсан бэ? Түүний залбиралыг хар.
  • Тэр залбиралдаа Бурханы өөрт нь хийж өгсөн зүйлүүдийн тухай огтхон ч дурсаагүй нь ямар учиртай вэ?
  • Фарисай хүн зөвт байдлын тухай ямар ойлголттой байсан бэ?
     
    3.
  • Энэ татвар хураагч хүнийх шиг залбиралаар та залбирч байсан уу? /Дотроо хариулж болно./
  • Татвар хураагчын залбиралын Грек хэл дээрх утга нь "Бурхан минь би танд өргөл өргөж байгаа учир гэмт намайг өршөөгөөч" гэсэн ажээ. Тэр зөвт байхын талаар ямар ойлголттой байсан бэ?
     
    4.
  • Юугаараа бид энэ Фарисай хүнтэй адил вэ?
  • Энэ Фарисай хүний Бурханы өмнө болоод эргэн тойрныхоныхоо өмнө үйлдсэн гэм нүглүүд нь юу байв?
  • Фарисай хүн өөрийнхөө үйлддэг гэмүүдийн ядаж нэгийг нь ч болов яагаад анзаараагүй байсан бэ?
     
    5.
  • Фарисай хүний итгэл нь татвар хураагчийн итгэлээс илүү байжээ. Яагаад буруу итгэл нь зөвөөсөө илүү хүчтэй байдаг вэ?
     
    6.
  • Эдгээр хүмүүс сүмээс гараад явахдаа аль нь зөв шударга байсаныг хэн мэдэж байсан бэ?
  • Есүс яагаад энэ сургаалт үлгэрээ татвар хураагч нь бусдаас авсан зүйлээ буцаан өгч тэднийг хохиролгүй болгосон гэж төгсгөөгүй вэ?
     
    7.
  • Энэ татвар хураагч олон хүний амьдралыг хохироосон нь лавтай.
  • Үүнийхээ төлөө тэр ямар шийтгэл хүлээх вэ?
     
    8.
  • Хүн зөвтөгдөнө гэдэг нь ямар утгатай вэ?
  • Зөвтгөлийн тэл дээр Бурхан ямар үүрэгтэй вэ?
  • Зөвтрөлйин тал дээр өргөл нь ямар учиртай вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Сүм дугануудад өргөгдөж байсан өргөл нь Есүсийн үхлийн утгыг харуулж байсан юм. Тэгээд ч татвар хураагч Есүсийн золиосын үндсэн дээр уучлалыг хүсссэн ажээ. Түүний үйлдсэн бүх гэм нүглүүд нь Есүст өгөгдсөн бөгөөд Есүсийн зөвтгөл түүнд өгөдсөн юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com