32. МОДОН ДЭЭРХ ТАТВАР ХУРААГЧ (Лук 19:1-10)


СУУРЬ ОЙЛШОЛТ: Есүсийн амьдарч байсан тухайн цаг үед татвар хураагчид нь зальхайгаараа нэрд гарсан улс байжээ. Тэд хүмүүсээс их хэмжээний татвар авч ихэнхийг нь өөрсдөө завшдаг байв. Бид Есүсийг залилуулсан ба ядуу хүмүүсийн талд байдаг гэж боддог боловч энэ хэсэгт Есүс залилагчын талд оржээ. Еврейчүүдийн заншил ёсоор бол хэн нэгнийд хооллохоор очих нь нөхөрлөлийн илрэл ажээ.
1.
  • Иерехогын ахлагч татвар хураагч Закхайн амьдрал ямар байсан бол? Түүний сайн муу талууд нь юу байсан бэ?
     
    2.
  • Закхай өөрийн ажил хөдөлмөр, амьдралынхаа хэлбэрийг хэрхэн зөвтгөн үздэг байв?
  • Тэр яагаад их мөнгөтэй болохыг хүсч байсан бэ?
     
    3.
  • Закхай Есүстэй уулзахыг ихэд хүссэн нь ямар учиртай байсан бол?
  • Татвар хураагчдын ахлагч хүн олны өмнө модонд авираастай харагдахыг хүсч байсан болов уу?
     
    4.
  • Мөнгийг чинь хэн нэгэн хүн шударга бусаар булааж авч байсан тэр үеээ бод. Закхай мэт хүмүүсийн золиос болж тийнхүү хохирсон бол 5-р зүйл дээрх Есүсийн үйлдэл чамд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?
     
    5.
  • Закхайг анх хараад Есүсийн хэлсэн үгэнд гайхалтай зүйл юу байв? /Есүс анхны болоод эцсийн удаагаа Иэрєхү хотод ирсэн нь энэ байжээ гэдгийг санаарай/
     
    6.
  • Закхай хэзээнээс Есүст итгэж эхэлсэн гэж та бодож байна вэ? (5-8)
     
    7.
  • Хэрэв Есүс Закхайд "Доошоо бууж ирээд өв хөрөнгөнийхөө талыг ядууст тарааж өг. Тэгвэл би танайд очно" гэж хэлсэн бол тэр яах байсан бол?
  • Хэрэв Есүс танд "Эхлээд гэм буруугаа хүлээ. Тэгсэний чинь дараа би таны найз болох болно" гэвэл та яах вэ?
     
    8.
  • Ганцхан өдрийн дотор л эд баялгынхаа 70%-ийг тарааж үгүй болгоно гэдэг ямар байхыг төсөөл. Юунаас болж ийнхүү үйлдэнэ гэж та бодож байна?
  • Эд баялгаасаа татгалзаад Закхай оронд нь юу олж хүртсэн бэ?
     
    9.
  • 7-р зүйлээс харахад Закхай болон Иерихо хотынхны хооронд ямар том ялгаа байна вэ?
  • Тосогны хамгийн нэр хүндгүй муу хүнийд Есүс яагаад очихыг хүссэн бэ?
     
    10. Есүс танд яг одоо ”Би өнөөдөр танайд очих болно” гэж хэлж байна. Та түүнд юу гэж хариулах вэ?
    11. Энэ Библийн хэсэгт хэн нь ханийгээ хайж байсан бэ? Есүс Закхайг уу эсвэл Закхай Есүсийг үү?
    БАЯРТ МЭДЭЭ: Есүс цовдлогдохоосоо өмнөхөн Иерихо хот руу тойрч очжээ. Тэр Закхайн төлөө л тийнхүү явсан байж болох юм. Есүс Закхайн гэмийг уучилж байхдаа түүний гэмийн төлөөс болон Бурханы шийтгэлийг амсах болно гэдгээ мэдэж байсан. Гэм нүгэлйин уучлал нь Закхайд үнэгүй өгөгдсөн ба бидэнд ч мөн адил – харин Есүс амиараа төлсөн юм.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com