33. ХАМГИЙН СҮҮЛЧИЙН СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ (Лук 20:9-19)


СУУРЬ ОЙЛГОЛТ: Усан үзмийн цэцэрлэгээр анхлан Еврейчүүдийг, ялангуяа тэдний удирдагчдыг зүйрлүүлдэг байсан бөгөөд сүүлдээ Христэд итгэгчдийн сүмийг төлөөлүүлэн зүйрлэдэг болжээ.
1.
  • Түрээслэгчид усан үзмийн цэцэрлэгийн эзнийг ямар хүн байх нь зүйтэй гэж үзэж байсан бэ?
  • Цэцэрлэгийн Эзний талаарх тэдний бодолд ямар алдаа байсан бэ?
  • Бурхан, хүн 2-ын хоорондын харилцаа ямар байгаасай гэж хүссэндээ Есүс энэ сургаалт зүйрлэлээр харуулсан бэ?
     
    2.
  • Эхний боолоо гар хоосон буцаж ирэхэд нь Эзэн нь яагаад хүн явуулахаа зогсоогоогүй вэ? /10/
  • Түрээслэгчид боолуудад яагаад улам бүр харгис хэрцгий хандах болсон бэ? (10-12)
  • Бурхан өөрийн зарц нараа яагаад хавчигдан гадуурхагдаж, жанчигдахаас нь сэргийлж хамгаалдаггүй вэ?
     
    3.
  • Бурханы биднээс авахыг хүсч буй үр жимс нь юу вэ?
  • Манай сүмээс авахыг хүсэж буй үр жимс нь юу вэ?
  • Бурханд өөрсдийн үйлсийн жимсийг өгөх нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?
     
    4.
  • Юу бодож тэр Эзэн усан үзмийн цэцэрлэг рүү хайртай ганц хүүгээ илгээсэн бэ?
  • Ямар шалтгаанаар та хайртай ганц хүүгээ иймэрхүү аюултай газарлуу явуулж чадах вэ?
  • Энэ дэлхйи Бурханы хувьд өөрийн хайртай ганц хүүгээ явуулхаас өөр аргагүй их чухал байсаны учир юу вэ?
     
    5.
  • Түрээслэгчдийг Эзнийхээ хүүг алахаас буцахгүй тийм хатуу харгис байдалд хүрэхэд юу нөлөөлсөн бэ?
  • Бурханы хүүг хөнөөх тийм хатуу сэтгэл хөмүүст юунаас болж төрөх болсон бэ?
  • Ямар учраас бид Есүсийн үхэлийн төлөө хариуцлагатай болсон вэ?
     
    6.
  • Есүсийн үхлийн төлөө хариуцлага хүлээгсдэд юу тохиолдох вэ? /16/
  • 16-р ишлэлийг Хрисчин сүмд хэрхэн хамааруулж ойлгох вэ?
     
    7.
  • Энэ сургаалт зүйрлэлээ дуусгаад Есүс өөрийнхөө үхлийн тухай өөр нэгэн жишээ авчээ: Барилгын булангын чулуу. 17-18-р ишлэлүүд ямар утга илэрхийлж байна вэ?
  • Ямар учраас сүм цуглаанууд болон итгэгч хүмүүс итгэлийнхээ булангын чулууг авч хаядаг вэ?
     
    8.
  • Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ Еврейчүүдийн удирдагч нарт юу хэлэхийг хүссэн бэ?
  • Энэхүү зүйрлэлээр Есүс бидэнд юу хэлэхийг хүсч байна вэ?
  • Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ өнөөдрийн сүм цуглааны ахлагч нарт юу хэлэхйиг хүссэн бэ?



    З4. БЭЛЭВСЭН ЭМЭГТЭЙН ӨРГӨЛ (Лук 21:1-4)
    СУУРЬ ОЙЛГОЛТ: Хуучин гэрээнд бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүмүүст хандсан олон амлалтууд байдаг. Жишээлбэл: Дуулал 10:14,17,18 мөн Дуулал 98:5. Энэ хэсэг дээр гарч буй бэлэвсэн эмэгтэй энэхүү амлалтуудыг сонсож байсан байхаа. Өргөлийг сүм барихад зоиурлдаг байсан бөгөөд сүмийг 63 онд барьж дууссан бөгөөд 70 онд нураажээ. Энэ нь энэ хэсэг дээрх болсон явдлаас хойш ойролцоогоор 40 жилийн дараа юм.
    1.
  • Яагаад бүх шашинд өргөл өргөх гэж байдаг вэ?
  • Маркын бичсэнээр бол эрднэсийн сан нь хүн болгонд харагдахаар газар байдаг байсан. (Марк 12:41)Бусад хүмүүс хэн хэр их өргөл өргөж байгааг харж болдог нь өргөж байгаа хүнд хэрхэн нөлөөлөж болох вэ?
  • Бэлэвсэн эмэгтэй өөрийг нь Есүс ажиглаж байгааг мэдсэн бол түүнд ямар сэтгэгдэл төрөх байсан бол?
     
    2.
  • Тэр үед нийтийн хамгаалалтын систем гэж байдаггүй байсан бөгөөд эмэгтэй хүмүүсийг гадуур гарч ажил хийхийг хориголдог байжээ. Ийм үед нөхөр төнь нас бараад та хүүхдүүдээ тэжээх хэрэгтэй гээд төсөөлөөд үз. Таны хувьд хамгийн хэцүү зүйл нь юу байх вэ?
  • Хэрвээ та дээрх шиг байдалд орсон байсан бол та хэнд юунд сүүлчийнхээ мөнгийг өгөх вэ?
     
    3.
  • Юу хүнийг “амь зуухад хэрэгтэй байсан бүхнээ” Бурханд өргөхөд хүргэх вэ?
     
    4.
  • Хэрвээ Бурхан эмэгтэйг байгаа бүхнээ өг гэж албадсан бол эмэгтэй Түүний талаар юу гэж бодох байсан бэ?
  • Дараах 2 хүний итгэл нь юугаараа ялгаатай вэ: Бурханд өргөл өргөж мөн түүнээс авсан зүйлийнхээ төлөө талархаж буй хүн ба Бурханаас ямар нэгэн зүйл авахын тулд өргөл өргөж буй хүн.
     
    5.
  • Бэлэвсэн эмэгтэйн итгэл ямар байсан бэ?
  • Бурхан түүний хүүхдүүдийг халамжлах болно гэдэгт тэр хэрхэн итгэлтэй байж чадсан бэ?
  • Бурхан танд болон таны хүүхдүүдуд санхүүгээр туслах болно гэдэгт итгэх хэцүү юу?
     
    6.
  • Бэлэвсэн эмэгтэй Бурханаас юу авсан бэ?
  • Та Бурханаас юу авсан бэ? (энэ эмэгтэй хүнтэй өөрийгөө харьцуул)
     
    7.
  • Тэр орио эмэгтэйн хүүхдүүд ходоод хоосон орондоо орцгоосон гэж та бодож байна уу?
  • Аль нь таны хүүхдүүд\ач зээ нэрт илүү хор хөнөөлтэй вэ: Гачигдлаас болж зовлон амсах эсвэл хүссэн бүхнээ авах?
     
    8.
  • Бурхан таныг өөрт нь эсвэл зовж буй хөршдөө ямар өргөл өргөхийг хүсэж байгаа вэ? (Та үүнийг дотроо хариулж болно)
    9.
  • Энэ эмэгтэй хүүхдүүддээ өв болгож юу үлдээсэн бол?
  • Энэхүү сэдэвт гарч буй баян хүмүүсийн хүүхдүүддээ үлдээсэн өвийг эмэгтэйн үдээсэн өвтэй харьцуул.
  • Та нас барахдаа хүүхдүүддээ юуг үлдээхийг хүссэж байна вэ?
    БАЯРТ МЭДЭЭ: Библи дээр бидний гэм нүгэлийг тодорхой хэмжээнйм мөнгөн дүнтэй (10000 талэнт) адил үздэг. Өрөө төлж чадахгүй хэнч бай шоронд орох болно(там). Есүс биднийг чөлөөлөхийн тулд энэхүү асар их өрөнд амь зуухад хэрэгтэй байсан бүхнээ өгсөн юм мөн өөрийн цусыг урсгасан.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com