2. Эрүүл биед саруул ухаан (Марк 2:1-12)



Суурь ойлголт: Есүсийн үед байшингийн дээврийг шохой, чулуу, шаазангаар хавтгай хэлбэртэй барьдаг байв. Тийм дээвэр нь өнөө үеийнхийг бодвол их амархан нурдаг байсан. Байшингйин гаднаас шатаар шууд дээвэр лүү гарч болдог байв. Хэрвээ хүн саа өвчтэй бол тархинд нь их хэмжээний цус очсоноор ихэвчлэн харвалт үүсдэг. Энэ өвчин нь дунд буюу эсвэл түүнээс дээш насныханд тохиолддог. Хүний Хүү гэдэг нь Есүс өөрөө юм.

1.
  • Саа өвчтэй хүний өдөр тутамын амьдралыг төсөөлнө үү! (Түүнд ямар хэцүү бэрхшээлүүд тулгарч байсан бол? Мөн ямар ямар асрамж хэрэгтэй байсан вэ? Хэвтэрийн өвчнөөс болж түүний бусадтай харьцах харцаанд ямар өөрчлөлт орсон бол? Түүний ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго нь юу байсан бол? Түүний амьдралын утга учир нь юу байсан бол?)
  • Саа өвчтэй энэ хүнийг асардаг байсан хүний өдөр бүрийн амьдралыг төсөөл. Ямар байсан бол?

    2.
  • 2:5-д тухайн хүн гэмтэй гэдгийг маш тодорхой хэлсэн. Хөдөлж ч чадахгүй энэ хүн ямар гэм хйисэн байж болох вэ?
  • Хэлэлцэх: Хүнд өвчин биднийг одоо байгаагаас илүү сайн болгох уу эсвэл бүр дорд байдалад оруулах уу?

    3.
  • Саа өвчтэй хүнйиг авч ирсэн хүмүүс ямар хүмүүс байсан вэ? Олон янзын боломжуудыг ол.
  • 2:3-4 өгүүлснийг харвал тэдэнд үүнийг хийхэд юу нөлөөлсөн вэ?
  • Найзыгаа Есүсийн өмнө авч ирэхйин тулд тэдгээр хүмүүс гэрээсээ эхлэн юу хийсэн бол? (Юу нь хэцүү, юу нь амархан байсан бол?)

    4.
  • Найзууд нь саа өвчтэй хүнийг эдгээхийг тулд Есүсийн өнө авчирсан. Гэтэл Есүс яагаад тэр хүний гэмийг нь эхлэж уучилсан бэ? (Есүс яагаад энэ дэс дарааллыг баримталсан бэ?)
  • Саа өвчтэй хүний хувьд гэмийн уучлал ямар утгатай байсан бэ?

    5.
  • Та өөртөө байгаа хамгийн хэцүү асуудлаа Есүст хэлсэн гэж бодьё. Гэтэл тэр энэ асуудлыг шийдэхийн оронд хүү (охин) минь, таны гэм уучлагдсан гэж хэлбэл та гуниглах уу эсвэл баярлах уу?
  • Хэрэв танд сонголт байгаа бол та доорхийн алийг нь сонгох вэ? Асуудалтай хэдий ч хүний мөсөөр сайн байх, эсвэл асуудал шийдвэрлэгдсэн ч зүрх сэтгэлдээ шанлалтай байх.
  • Саа өвчтэй хүн гэмээ уучлуулж сэтгэл нь тайвширах үед түүний өвчиндөө хандах хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?

    6.
  • 2:5-д Есүс хэний итгэлийг хэлсэн бэ? Өгүүлбэрийн бүтэцийг нь анхааралтай ажиглаарай.
  • Яг хэзээнээс саа өвчтэй хүн Есүст итгэж эхэлсэн бэ?

    7.
  • 2:9юд Есүсийн тавьсан асуултанд хариул. (Тухайн хүнийг эдгээх нь Есүсээс ямар төлөөс шаардагдсан бэ? Түүний гэмийг уучилах нь Есүсээс ямар төлөөс шаардагдсан бэ?)
    8.
  • Энэ хэсэг зөвхөн итгэлийн тухай бус мөн итгэлгүй байдлын тухай ч өгүүлсэн билээ. Есүс гэмийг уучлах эрхтэй гэдэгт хуулийн багш нар яагаад итгээгүй бэ?

    9.
  • Есүсийн өмнө очиж чадахгүй байгаа эсвэл очихыг хүсэхгүй байгаа хайртай хүмүүсээ бид хэрхэн Есүсийн өмнө аваачих вэ? (Та Есүстэй хаана уулзаж болох вэ?)

    10. Хүү (охни) минь, чиний гэм уучлагдсан хэмээн Есүс танд хэлэхийн тулд таныг энэ библи судлалд авчирсан. Таны одоогийн нөхцөл байдалд эдгээр үгс нь ямар утгатай вэ?


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com