20. Бие махбодын дахин амилалт байхгүй? (Марк 12:18-27)



Суурь ойлголт: Садукайчууд Есүсийн амьдарч байсан үед шашны элитүүд (дээд зиндааныхан) байжээ. Ахлах тахилчдыг ихэвчлэн тэдний дундаас сонгодог байлаа. Садукайчууд Бурхан ба Мосегийн таван номонд (Эхлэлээс-Дэд хууль) итгэдэг байсан ч бие махбодоор дахин амилал, сүнсний ертөнц, мөнхийн амьдрал зэрэгт итгэдэггүй байв. Үнэндээ бидний үед ч олон чөлөөт теологичид Есүсийн үеийн садукайчуудтай маш адил үзэл бодолтой байдаг. (24-р ишлэлийг хараарай)


1.
  • Есүс өөрсдийнх нь асуултанд юу гэж хариулна гэж Садукайчууд хүлээж байсан бэ? (18-23)
  • Садукайчууд яагаад бие махбодоор дахин амилна гэдэгт итгэх нь утгагүй, боломжгүй гэж үздэг байсэн бэ?
  • Энэ хэсгээс авч үзвэл садукайчуудын гол санаа тавьдаг зүйл нь юу байсан бэ?

    2.
  • Дараах байдлыг төсөөлж үзнэ үү.
  • Та садукай хүн, таны найз охни\залуу чин эдгэршгүй хорт хавдартай гэдгээ дөнгөж сая сонссон бол та түүнийг яаж тайтгаруулах вэ?
  • Та садукай хүн, оршуулганд оролцож байтал бэлэвсэрсэн эмэгтэй биеэ барьж чадахгүй орилон уйлж байвал та түүнд юу гэж хэлэх вэ?

    3.
  • Бие махбодийн дахин амилалтанд итгэдэггүй хүн Бурханы талаар ямар үзэлтэй байдаг вэ?
  • Мөнхйин диваажин ба мөнхийн тамд итгэдэггүй хүний хувьд ”Аврал” гэдэг үг ямар байдаг вэ?
  • Таны бодлоор садукайчууд ямар Аврагчийг хүлээж байсан бэ?

    4.
  • Садукайчууд яагаад зөв үзэл (онол) ба авралын итгэлээс холдон явсан бэ? (24)
  • Одоо үеийн чөлөөт теологичид яагаад садукайчуудын нэгэн адил алдаж байна вэ?
  • Бие мах бодийн дахин амилалтыг үгүйсгэдэг чөлөөт теологичидийн буруу сургаалд автсаныг хүмүүсийг юу (хэн) зогсоож чадах вэ?

    5.
  • Есүс дахин амилалтанд итгэх итгэлээр ямар нотолгоогоор хамгаалсан бэ? (26-27)
  • Удирдагч нь (Еврей 11:16-17) Абрахм, Исаак ба Иаковын итгэлийн тухай уншиж өгнө үү. Хэрвээ эдгээр дээдсүүд дахин амилалтанд итгэдэггүй байсан бол тэдний амьдралын төгсгөл ямар байх байсан бэ?
  • Хэрвээ та бие махбодын дахин амилалтанд итгэдэггүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ?

    6.
  • Шинэ гэрээнд Есүст итгэсэн фарисайчуудын тухай бичсэн байдаг. Харин садукайчуудын тухай байдаггүй. Та юу гэж бодож байна вэ?
    7.
  • Энэ хэсэг үхлээс айдаг хүмүүст ямар тайвшруулал өгч байна вэ?
  • “Тэр бол үхэгсдийн бус харин амьдын Бурхан” гэж хэлсэн Есүсийн үгс таны хувьд ямар утгатай вэ? (27)

    Баярт мэдээ: Хэрвээ Бурхан үхэгсэдийн биш, амьдын Бурхан юм бол Өөрөө яагаад үхэх ёстой байсан бэ? Яагаад гэвэл гэм нүгэлтэй биднийг мөнхийн үхлээс мөнхийн амьдрал уруу аврах өөр зам байгаагүй.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com