15. ПЕТР УСАН ДЭЭГҮҮР ЯВСАН НЬ (Матай14:22-34)


Суурь ойлголт: Галел нуурын дотор талбай нь 20x12 километр. Уулнаас гарсан хүчтэй шуурга заримдаа энэ нууранд хүчтэй салхи дэгдээн өнгөрдөг. Дөрөв дэх манааны үе нь өглөөний гурван цаг (ишлэл 25). Тэр үед шавь нар нь нууран дээр аль хэдийн есөн цаг явсан байсан.

1.
  • Есүс юу тохиолдоно гэдгийг нь мэдсэн байсан хэдий ч яагаад шавь нараа нуур уруу илгээв? (ишлэл 22)
  • Есүс заримдаа яагаад биднийг бас “шуурга” уруу илгээдэг вэ?

    2.
  • Хүчтэй шуурга цагаас цагт тэднийг хүрээлж байхад шавь нарт нь ямар байсан бол мөн тэд юу хийсэн бэ? (ишлэл 24)
  • Тэдэнтэй хамт яваагїй Есүсийн талаар шавь нар нь юу гэж бодсон бол?
  • Дотны хүмүүс нь үхлийн аюулд байх үед Есүс юу гэж залбирч байсан бол? (ишлэл 23)

    3.
  • Шавь нар нь Есүсийг усан дээгүүр явна гэж огт төсөөлөөгүй. Тэд энэ нөхцөлд Түүнийг юу хийх байх гэж бодсон бэ?
  • Та ямар ч найдваргүй болсон нөхцөлд Есүсийг юу хийнэ гэж боддог вэ?
  • Яагаад шавь нар нь Есүсийг хий үзэгдэл байна гэж бодсон бэ? (ишлэл 26)

    4.
  • Таныг “шуурган” дунд явж байх үед “Зоригтой бай. Бүү ай. Би байна.” гэж (ишлэл 28) хэлвэл таньд ямар байх вэ?
  • “Би байна” хэмээсэн нь үнэндээ Бурханы Еврей нэр юм (Yahweh). Есүс яагаад энэ нөхцөлд тэрхүү нэрийг хэрэглэхийг хүссэн бэ?

    5.
  • Петр яагаад гүн харанхуйд завийг шидэлж байсан аврага давалгаан дээгүүр явахыг хүссэн бэ? Боломжийн шалтгаануудыг олохыг хичээ (ишлэл 27).
  • Та энэ нөхцөлд давалгаан дээгүүр алхаж зүрхлэх байсан уу?
  • Пэтрийн сорилт яагаад амжилттай болоогүй вэ? (ишлэл 30)

    6.
  • Тэр үед Петрийн итгэлд юу дутагдалтай байсан бэ? (ишлэл 31)
  • Хэрэв Есүс танд ишлэл 31-д тэмдэглэсэн үгсийг хэлсэн бол та ямар хариу өгөх вэ?
  • Өөрийн итгэлийг бодитоор харахад суралцах нь бидэнд яагаад тийм чухал байдаг вэ?
  • Итгэл нь өчүүхэн байна гэдгийг мэдэж хүмүүст энэ хэсэг ямар тайвшралыг агуулдаг вэ?

    7.
  • Яагаад Есүс өглөөний гурван цаг хүртэл дотны хүмүүсдээ туслахаар ирээгүй вэ? (Хэрэв Есүс тэдэнд даруй туслахаар ирсэн бол шавь нар нь ямар чухал хичээлийг сурахгүй алдах байв? Ишлэл 31-33)
  • Яагаад Есүс ихэнхдээ бидний ирээсээ гэж хүссэн үеээс хожуу бидэнд туслахаар ирдэг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүсийг шуурган (Бурханы уур хилэн) дунд зогсож байх үед хэн ч гараа түүнд хүргээгүй. Энэ нь бидний итгэлийн дутууг төлөх ёстой байсан Есүсийн үнэ байв. Гэвч энэ нь одоо хамгийн өчүүхэн итгэлтэй хүмүүст ч адил Түүний авралын гарт хүрэх боложтой болсоны шалтгаан юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com