Маркийн Библийн судалгаанууд

Тайлбар: асуултуудын дєрвєн багануудад эмхэлсэн. Хамгийн хялбар асуултыг нь нэг од * арай хїндэвтэрийг нь хоёр од **, нэлээд хїндийг нь гурван одоор *** тус тус тэмдэглэсэн.

1. Сайн мэдээний эхлэл 1:1-11***
2. Эрүүл биед саруул ухаан 2:1-12*
3. Есүст тавьсан занга 3:1-6**
4. Шуурган дунд 4:35-41**
5. Ямар ч найдваргүй мэт санагдах үед 5:1-20**
6. Хамгийн хэцүү зүйл тохиолдх үед 5:21-24, 35-43**
7. Эмэгтэй хүний нэр төрөө алдсан хүн 5:25-34*
8. Тавган дээрх толгой 6:16-29**
9. 25000 талх ба 10000 загас 6:30-44**
10. Эффата-Нээгд 7:31-37**
11. Өөрийн гэсэн зорилгогүй сохор хүн 8:22-26**
12. Амиа аврах ба алдах 8:34-38***
13. Бага итгэлтэй нэгэн 9:14-29*
14. Уруу татагчийн хувь тавилан 3: 42-50***
15. Есүс ба хүүхдүүд 10:13-16**
16. Дэлхийн баялаг 10:17-27*
17. Хэн нь тэргүүн бэ? 10:32-45**
18. Сохор гуйлгачны хашхиралт 10:46-52*
19. Хараагдсан мод 11:12-14, 20-25***
20. Бие махбодын дахин амилалт байхгүй? 12:18-27***
21. ”Есүсийн дахин ирэх тухай” 13: 14-32***
22. “Хайр хэзээ ч хувирахгүй” 14:1-9**
23. “Есүсийг шүүсэн тоглоом” 15:1-15**
24. Итгэмээргүй амилалт 16:1-11**

Print all lessons

© 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com



1. Сайн мэдээний эхлэл (Марк 1:1-11)



Суурь ойлголт: Баптисм хүртээгч Иохан Хуучин гэрээний зөнч Элиягийн адил хувцасладаг байв (1:6-г Хаадын дээд 1:8-тай харьцуул). Царцаа ба зөгийн бал нь цөл газрын хувьд ердийн хүнс юм. Хэн нэгний шаахайг тайлах нь хамгийн дорд зарц эсвэл боолын хийдэг ажил байв.

1.
  • Хамаг залуу насаа цөл газар ганцаараа өнгөрүүлвэл хүн юу сурах вэ? (Цөл дэхь Иоханы өдөр тутамын амьдрал ямар байсаи тухай төсөөлнө үү.)
  • Энэ үед Иохан аль хэдийнээ 30 нас хүрсэн байв. Үеиинхээ залуучуудын хүсэж мөрөөддөг зүйлийн хойноос тэр яагаад яваагүй вэ?
  • Иохан яагаад нийслэл хот болох Иерусалимд ажлаа хийгээгүй юм бол?
  • Иохан олны танил болсны нууц юу вэ?

    2.
  • Хүмүүс яагаад Иоханаар баптисм хийлгэхйиг хүсэж байсан шалтгаануудыг авч үз. (4-5)
  • Иоханаар баптисм хийлгэхийн тулд хүмүүс яагаад олны өмнө гэм нүглээ гэмших ёстой байсан бэ?
  • Хэрэв та өөрийн гэмээ олны өмнө улайж баптисм хүртэх болвол баптисм хийлгэх үү?
  • Есүсийн ирэх замыг Иоханы ажил хэрхэн бэлдсэн бэ? (2-4) (Яагаад Иохан Есүсийг ажлаа эхлэхээс өмнө үйлчилж эхлэх хэрэгтэй байсан бэ?)

    3.
  • Есүсийг үрихын тулд бид зүрх сэтгэлээ хэрхэн бэлтгэх ёстой вэ? (3)
  • Бусад хүмүүс Есүсийг зүрх сэтгэлдээ оруулхад нь бид хэрхэн туслах вэ? (Жишээ нь ойр дотны хүмүүсдээ)

    4.
  • Олны дунд нэр хүндтэй байсан боловч Иохан яагаад бардам зан гаргаагүй вэ?
  • Иохан яагаад ирж буй Мэсиягийн шаахайн сурыг тайлах зохисгүй гэж өөрийгөө үзсэн бэ?

    5.
  • Иоханы баптисм болон Есүсийн баптисмын хооронд ямар ялгаа байдаг вэ? (Есүс өөрийн дагалдагчдад Ариун Сүнсээр баптисм хүртээсний учир юу вэ? 1:8)
  • Энэ хэсэг дээрээс харвал авралд баптисм яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?

    6.
  • Есүсийн хувьд гэмших зүйл огт байгаагүй боловч тэр яагаад гэмшилийн баптисм хүртсэн бэ?

    7.
  • Есүс баптисм хүртэх үед Гурвалаар оршдог Бурхан өөрийгөө хэрхэн илэрхийлсэн бэ?
  • Есүсийг баптисм хүртэх үед Бурхан эцэг өөрийн хүүд хандсан хайраа яагаад тэнгэрээс шууд тунхагласан бэ? (11)


    7.
  • Яг энэ мөчид Бурхан эцэг таныг хараад Марк 1:11 дээр байгаа үгсийг танд хандан хэлэх болов уу?

    Баярт мэдээ: Марк 1:11-р ишлэлд байгаа үгс нь Бурханы Абрахамд хэлсэн дараах үгсийг сануулж байна. ”…….өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа хэмээх ууланд очиж, түүнийг шатаалт тахил болгон өргө…..” (Эхлэл 22:2). Есүс баптисм хүтэснээрээ загалмай руу явах анхны алхмаа хийсэн юм.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    2. Эрүүл биед саруул ухаан (Марк 2:1-12)



    Суурь ойлголт: Есүсийн үед байшингийн дээврийг шохой, чулуу, шаазангаар хавтгай хэлбэртэй барьдаг байв. Тийм дээвэр нь өнөө үеийнхийг бодвол их амархан нурдаг байсан. Байшингйин гаднаас шатаар шууд дээвэр лүү гарч болдог байв. Хэрвээ хүн саа өвчтэй бол тархинд нь их хэмжээний цус очсоноор ихэвчлэн харвалт үүсдэг. Энэ өвчин нь дунд буюу эсвэл түүнээс дээш насныханд тохиолддог. Хүний Хүү гэдэг нь Есүс өөрөө юм.

    1.
  • Саа өвчтэй хүний өдөр тутамын амьдралыг төсөөлнө үү! (Түүнд ямар хэцүү бэрхшээлүүд тулгарч байсан бол? Мөн ямар ямар асрамж хэрэгтэй байсан вэ? Хэвтэрийн өвчнөөс болж түүний бусадтай харьцах харцаанд ямар өөрчлөлт орсон бол? Түүний ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго нь юу байсан бол? Түүний амьдралын утга учир нь юу байсан бол?)
  • Саа өвчтэй энэ хүнийг асардаг байсан хүний өдөр бүрийн амьдралыг төсөөл. Ямар байсан бол?

    2.
  • 2:5-д тухайн хүн гэмтэй гэдгийг маш тодорхой хэлсэн. Хөдөлж ч чадахгүй энэ хүн ямар гэм хйисэн байж болох вэ?
  • Хэлэлцэх: Хүнд өвчин биднийг одоо байгаагаас илүү сайн болгох уу эсвэл бүр дорд байдалад оруулах уу?

    3.
  • Саа өвчтэй хүнйиг авч ирсэн хүмүүс ямар хүмүүс байсан вэ? Олон янзын боломжуудыг ол.
  • 2:3-4 өгүүлснийг харвал тэдэнд үүнийг хийхэд юу нөлөөлсөн вэ?
  • Найзыгаа Есүсийн өмнө авч ирэхйин тулд тэдгээр хүмүүс гэрээсээ эхлэн юу хийсэн бол? (Юу нь хэцүү, юу нь амархан байсан бол?)

    4.
  • Найзууд нь саа өвчтэй хүнийг эдгээхийг тулд Есүсийн өнө авчирсан. Гэтэл Есүс яагаад тэр хүний гэмийг нь эхлэж уучилсан бэ? (Есүс яагаад энэ дэс дарааллыг баримталсан бэ?)
  • Саа өвчтэй хүний хувьд гэмийн уучлал ямар утгатай байсан бэ?

    5.
  • Та өөртөө байгаа хамгийн хэцүү асуудлаа Есүст хэлсэн гэж бодьё. Гэтэл тэр энэ асуудлыг шийдэхийн оронд хүү (охин) минь, таны гэм уучлагдсан гэж хэлбэл та гуниглах уу эсвэл баярлах уу?
  • Хэрэв танд сонголт байгаа бол та доорхийн алийг нь сонгох вэ? Асуудалтай хэдий ч хүний мөсөөр сайн байх, эсвэл асуудал шийдвэрлэгдсэн ч зүрх сэтгэлдээ шанлалтай байх.
  • Саа өвчтэй хүн гэмээ уучлуулж сэтгэл нь тайвширах үед түүний өвчиндөө хандах хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?

    6.
  • 2:5-д Есүс хэний итгэлийг хэлсэн бэ? Өгүүлбэрийн бүтэцийг нь анхааралтай ажиглаарай.
  • Яг хэзээнээс саа өвчтэй хүн Есүст итгэж эхэлсэн бэ?

    7.
  • 2:9юд Есүсийн тавьсан асуултанд хариул. (Тухайн хүнийг эдгээх нь Есүсээс ямар төлөөс шаардагдсан бэ? Түүний гэмийг уучилах нь Есүсээс ямар төлөөс шаардагдсан бэ?)
    8.
  • Энэ хэсэг зөвхөн итгэлийн тухай бус мөн итгэлгүй байдлын тухай ч өгүүлсэн билээ. Есүс гэмийг уучлах эрхтэй гэдэгт хуулийн багш нар яагаад итгээгүй бэ?

    9.
  • Есүсийн өмнө очиж чадахгүй байгаа эсвэл очихыг хүсэхгүй байгаа хайртай хүмүүсээ бид хэрхэн Есүсийн өмнө аваачих вэ? (Та Есүстэй хаана уулзаж болох вэ?)

    10. Хүү (охни) минь, чиний гэм уучлагдсан хэмээн Есүс танд хэлэхийн тулд таныг энэ библи судлалд авчирсан. Таны одоогийн нөхцөл байдалд эдгээр үгс нь ямар утгатай вэ?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    3. Есүст тавьсан занга (Марк 3:1-6)



    Суурь ойлголт: Амралтын өдрийн талаар Есүс болон Түүнийг шүүмжлэгчидийн хооронд болсон анхны маргаан нь (Марк 2:23-28) бичигдсэн байдаг. Энэ хэсэгт гарч байгаа нь хоёр дахь маргаан юм. Амралтын өдөрийг нарийвчлан сахина гэдэг нь Мэсиягийн ирэлт болон хувь хүний авралтай холбоотой Фарисайчуудын үзэл юм.

    1.
  • Хатингар байх нь тэр хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байсан бол? (Түүний ажил, санхүүгийн байдал, гэр бүл, Бурхантай харьцах харьцаанд.) (Тухайн үед ганц гартай хүн ямар ажил хийж болох байсан бол?)
  • 3:5аас харвал энэ хүний гар нь төрөлхийн хатингар биш байна. Гар нь магадгүй ослоос болж хатингар болсон үед энэ хүнд хэр хэцүү байсан бол?
  • Энэ хэсгийг уншаад тэр хүний зан чанарын талаар та юу гэж бодож байна вэ?

    2.
  • Тэр өглөө синагогийн уур амьсгал ямар байсан бол?
  • Өвчтэй хүн синагогд эдгэрэх гэж ирээгүй гэж хэлж болно. Тэр хүн яах гэж ирсэн бэ?
  • Тэр хүн Есүсээс яагаад тусламж гуйгаагүй вэ?
  • Тэр амралтын өдөр Фарисайчууд болон хатингар гартай хүн синагогт ямар сэтгэлээр ирсэнийг харьцуул.

    3.
  • Фарисайчууд Есүсийг яагаад буруутгаагүй вэ?
  • Гар нь хатингаржсан хүний талар Фарисай хүмүүс ямар бодолтой байсан бол?

    4.
  • Есүс тэр хүнийг байсан газар нь эдгээхгүйгээр яагаад заавал хүмүүсийн өмнө гарч ир гэсэн бэ?
  • Тэр хүн зүгээр нэг хүний хүсэлтээр урагш гарах байсан болов уу?

    5.
  • 3:5д Есүс өөрийнхөө болон Түүнийг эсэргүүцэгчдийнхээ санаа бодлыг ухаалгаар илэрхийлсэн. “Амь аврах эсвэл амь хөнөөх” гэж ямар утгаар хэлсэн бэ? (Хүмүүсийн баримталдаг ёс жаяг энэ хүнийг хэрхэн үхүүлэх байсан бэ? )

    6.
  • Сайн мэдээний номонд Есүс ууралсан тухай маш ховор гардаг. Энэ үед Есүс яагаад ууртай бас гунигтай байсан бэ? (5)

    7.
  • Гараа сунга гэж хэлэхэд өвчтэй хүн Есүсийн юунд итгэсэн бэ?
  • Үүнтэй адил Есүс өнөөдөр таныг итгэлийн ямар алхам хийхийг хүсч байна вэ?

    8.
  • Есүсийн ямар үг, ямар үйлдэл Фарисайчуудын уурыг хүргэж, тэгснээр тэд түүнийг алах төлөвлгөө зохиосон бэ?
  • Энэ хэсэгт харуулснаар Бурханд итгэх итгэлийн тал дээр Фарисай хүмүүсийн алдаа юу вэ?
    9.
  • Өөрийн амьдралаа гаргуунд нь гаргаж тэр хүнийг эдгээх нь Есүст яагаад их чухал байсан бэ? (4)
  • Есүс хүмүүст туслаж, тэднийг аварч байсан (4) боловч яагаад алагдсан бэ?

    Баярт мэдээ: Есүсийн амралтын өдөрийн талаар заасан сургамж нь Фарисай хүмүүсийн заадгаас маш өөр байв. Фарисайчуудын хувьд амралтын өдрийг сахих нь аврагдахын тулд дагах ёстой хууль байв. Харин Есүсийн хувьд (энэ сайн мэдээнйи зураглал) гэмийн уучлалд итгэсэн хүнд Бурхан амралтыг өгнө гэдэгийг илэрхийлсэн (Еврей 4:9-10).



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    4. Шуурган дунд (Марк 4:35-41)



    Суурь ойлголт: Дагалдагчдын дунд 4 загасчин байсан. Тэд Галил нуурыг таван хуруу шигээ мэддэг байсан.

    1.
  • Галил нуурь нь 20х12 км хэмжээтэй. Тэгвэл нуурыг завиар гатлахад хэр хугацаа шаардагдах вэ?
  • Хэн нэгэн танд йимэрхүү нуурыг “Шөнө дунд болхоос өмнө гатла!” гэж хэлбэл та яах вэ?
  • “Үдшийн бүрийд нуурыг гатла” гэж Есүс дагалдагчиддаа хэлэх үед тэд яагаад эсэргүүцээгүй вэ? (35)

    2.
  • Шуурган дунд шидэгдэж, дайвалзаж байгаа завин дээр ямар хүн унтаж чадах вэ? Олон талаас нь тайлбарлана уу. (Есүсийн Бурхантай харилцах харилцаа болон Түүний үхэлд хандах хандлагын талаар эндээс юу харж болох вэ?)

    3.
  • Завиа живүүлэхгүйн тулд дагалдагчид юу хийж байсан бэ?
  • Тухайн үед дагалдагчид Бурханы хүчинд яагаад итгээгүй вэ?

    4.
  • Та болон таны хайртай хүн живхээр хэцүү байдалд орсон үед Есүс унтаж ер санаа тавихгүй байгаа мэт санагдах үе байсан уу? Тэр тухайгаа ярина уу.
  • (4:38) Энэ бол үнэндээ залбирал юм. Энэ ишлэлээр дамжуулан бид залбиралын тухай юу сурч чадах вэ?

    5.
  • Яг хэрэгтэй байсан тусламжаа Есүсээс авчихаад дагалдагчид яагаад алмайран гайхсан бэ?
  • Хамгийн сүүлд та нилээд хүндхэн байдалд орохдоо тэдгээр дагалдагчидтай хэр зэрэг адил эсвэл өөр байсан вэ?

    6.
  • Хямралд орсон үедээ бид Есүсийн ямар тусламжинд найдах ёстой бэ?

    7.
  • Салхи шуурга Есүсийн тушаалд үнэхээр захирагдсан гэдэгт итгэхэд танд хэцүү юу эсвэл амархан уу? (4:39) Яагаад?
  • Таны эргэн тойронд болж бүй шуурган дунд Есүс зогсож, “Чимээгүй, намд” гэж хэлж байна. Түүний үгс таны байгаа нөхцөлд байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

    8.
  • 4:40-д байгаа үгийг дагалдагчид Есүсээс сонсох үэд ямар санагдсан бол?
  • Есүс дагалдагчидда хэлсэн зүйлийг мөн танд хэлвэл та хэрхэн хандах вэ?

    9.
  • Дагалдагчидын айн түгшсэн 2 зүйл нь хоорондоо ямар ялгаатай вэ? (Үхлээс айх айдас мөн гайхамшигийг үйлдсэний дараа Есүсээс айсан айдас 40-41)

    10. Есүс яагаад итгэл нь дутуу хүмүүст ч гэсэн тусалдаг вэ?
  • Энэ явдлын дараа дагалдагчидын итгэл хэрхэн өөрчлөгдсөн вэ?
  • Одоо туулж байгаа хэцүү зүйлийн дараа та итгэлээр хэрхэн өсмөөр байна вэ?

    Баярт мэдээ: Дагалдагчид живж үхэх аюулаас аврагдсан ч гэсэн Есүсийн хувьд тийм байсангүй. Загалмай дээр цовлогдох нь живж үхэхтэй адил тарчлах үхэл юм. (Удирдагч нь Дуулал 69:1-2, 14:15 уншина уу.) Энэ хэсэгт загалмай дээрх Есүсийн зовлонг илэрхийлсэн байдаг. Энэ нь биднйиг хүхэрт нуураас татаж гарган, аврахын тулд Есүсийн төлсөн төлөөс юм. (Илчлэлт 20:14)



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    5. Ямар ч найдваргүй мэт санагдах үед (Марк 5:1-20)



    Суурь ойлголт: Энэ хэсэгт гарч байгаа хүн бол харь хүн юм. Учир нь тэр Галил нуурын зүүн эрэгт амьдардаг. Харь хүмүүс нь гахай маллаж, хүнсэндээ хэргэлдэг байсан. Энэ нь Иудейчүүдийн хувьд хориотой зүйл. Муу ёрын сүнс нь хиймэл шүтээнээр дамжуулан хүмүүсийг эзэгнэдэг. Нэг “Лэгион” нь Ромын армийн 6000 цэрэгтэй тэнцдэг.

    1.
  • Муу ёрын сүнс шүгэлсэн хүн хамаатан сандангуудтай байсан (19). Энэ аймшигтай мөхлөөс түүнийг аврахын тулд тэд юу хйидэг байсан бол?
  • Энэ үед түүний эхнэр, хүүхдүүд, эцэг эхийн хувьд хамгийн хэцүү зүйл юу байсан бол? (3-5)
  • Библийн энэ хэсэгт гарч байгаа огт найдваргүй болсон хүнтэй адилд тооцогдох ямар хүмүүс өнөө үед байдаг вэ?

    2.
  • Ишлэл 3-7юд гарч байгаа зүйлүүдийн юуг нь тэр хүн өөрийн хүслээр хйиж, юуг нь муу ёрын сүнснйи шахалтаар хийдэг байсан бол?
  • Энэ хүн Есүсээс юу хүссэн вэ? (6-7) (Энэ хүний зан байдлаас ямар эсрэг тэсрэг талуудыг харж болох вэ?)

    3.
  • Тэр хүн өмнө нь Есүсийн тухай юу мэддэг байсан вэ? Хаанаас түүний тухай сонссон вэ? (7)

    4.
  • Ганц хүнд 6000 муу сүнс орох ямар шалтгаан байж болох вэ? (9)
  • Есүс болон сүнснүүдйин хооронд болсон яриа үл үзэгдэх ертөнцийн эрх мэдэл бүтцийн талаар бидэнд юуг илэрхийлж байна вэ? (8-13)
  • Муу сүнснүүдйин хүсэлтйиг Есүс яагаад зөвшөөрсөн вэ?
  • Энэ Библи судлалын хичээлд сүнс, чөтгөр болон харанхуйгаас айдаг хүн байж болох юм. Энэ багц ишлэл иймэрхүү хүмүүст ямар тайвшруулалыг өгч байна вэ?

    5.
  • Геразийн хүмүүс хөрш нь эдгэрсэнд яагаад баярлаагүй вэ? (14-17)
  • Өнөө үед 2000 гахай ямар үнэд хүрэх вэ?
  • Хэрэв Есүс 1 хүнийг аврахын тулд таны бүх хөрөнгийг үгүй хийвэл та яах вэ?

    6.
  • Энэ хүний амьдралд хэр олон зүйл өөрчлөгдсөн вэ?
  • Есүстэй уулзсаны дараа тэр хүн булшны газар өнгрөөсөн жилүүдийнхээ талаар юу бодож байсан бол? (Есүс энэ хүний амьдралыг хэрхэн үндсээр нь өөрчилсөн бэ?)

    7.
  • Есүсийг дагахыг өнөөх хүн хүссэн хэдий ч Есүс яагаад зөвшөөрөөгүй вэ? (18-19)
  • Есүс Иудейчүүдэд, Өөрийн үйлдсэн гайхамшгийг бусдад хэлэхийг зөвшөөрдөггүй байсан мөртлөө яагаад энэ харь хүнд үйлдсэн гайхамшигийнхаа тухай бусдад тараахыг тушаасан вэ?

    8.
  • 5:19 энэ үгийг Есүс өнөөдөр бидэнд хэлж байна. Таны одоогийн нөхцөлтэй энэ ямар холбоотой вэ? (Таныг хамаатан садангууддаа хэлээсэй гэж Бурханы хүсэж байгаа агуу зүйл нь юу вэ?)
  • Ямар ч найдваргүй болсон гэгдэх хүмүүст Библийн энэ хэсгийн дагуу та хэрхэн хандах ёстой вэ?

    9.
  • Есүс сатаныг 10:0 харьцаагаар ялсан. Тэгвэл Гавлын гэгдэх газарт Тэр яагаад ялагдсан вэ?

    Баярт мэдээ: Удирдагч нь Исаиа 52:14, 53:3-ыг уншиж өгч болно. Муу сүнс Есүсийг загалмайд цовдлохдоо (Геразийн хүнийг зовоож байсан шиг) мөн л тарчилгаж байсан. Бидний гэмийн шийтгэлийг Бурханы өмнө Есүс өөр дээрээ авсан учраас л энэ зүйл болсон юм.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    6. Хамгийн хэцүү зүйл тохиолдх үед (Марк 5:21-24, 35-43)



    Суурь ойлголт: Хотын хамгийн нэр хүндтэй хүмүүсээс синагогын удирдагчдыг сонгодог байв. Сайн мэдээний номнуудад гарч буй синагогийн удирдагчдаас Иайриас бусад нь Есүсийн эсрэг байсан. Иайр нь ганц охинтой байлаа (Лук 8:42)
    1.
  • Удаан хугцаагаар хүлээсний эцэст энэ гэр бүл хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсоны дараа энэ гэр бүлийн өдөр тутмын амьдрал ямар байсаныг төсөөл.

    2.
  • Охин нь өвдсөний дараа эцэг эхийн хоорондох харилцаа ямар болсон бэ? Олон талаас нь авч үз.
  • Охни нь өвдсөний дараа Иайрын Бурхантай харилцах харилцаа ямар болсон вэ?

    3.
  • Иайр өөрийнх нь хүрээнийхний дунд нэр хүндгүй нэгнээс тусламж гуйхаас яагаад буцаагүй вэ?
  • Иайр Есүсээс тусламж гуйсан. Бид үүнээс юуг сурах вэ? (22-23)

    4.
  • Гэрээс нь муу мэдээ ирэхэд эцгийн сэтгэл ямар болсон бол? (35)
  • Есүст төвөг удах ямар ч хэрэггүй гэж бодогдох, бүх юм өнгөрсөн мэт санагдах үе байсан уу? Хэзээ?

    5.
  • Иайрын хувьд тун хэцүү зүйл тохиолдсон ч Есүс яагаад түүнд “бүү ай” гэж хэлсэн бэ? (36)
  • Та энэ дэлхийд юунаас хамгийн их айдаг вэ? (Зүрх сэтгэл дотроо хариулж болно.)
  • Маш их хэцүү зүйл тохиолдох үед Есүс танд “бүү ай” гэж хэлбэл та хэрхэн хандах вэ?

    6.
  • Есүс өнөөдөр танд “ Бүү ай зөвхөн итгэ” гэж хэлж байна. Таны одоогийн нөхцөл байдалд энэ нь ямар утгатай вэ?
  • Охин нь нас барсан ч Иайр юунд итгэж байсан бэ?
  • Хэрэв Иайр Есүст огт найдаагүй байсан бол яах байсан бол?

    7.
  • Нөхөр нь байхгүй хооронд охин нь нас барахыг Иайрын эхнэр харсан. Нөхөр нь Есүсийн хамт гэртээ ирхэд эхнэр нь ямар сэтгэлтэй байсан бол?
  • Есүсийг Иайрын гэрт ирэхэд оршуулах бэлтгэл ажил аль хэдийнээ эхэлсэн байв. Марк 5:39-д хэлсэн үгээрээ Тэр гэрт байсан хүмүүст юу хэлэхийг хүссэн вэ?

    8.
  • Есүс охиныг хэрхэн амилуулсан тухай анхааралтай унш (41-43). Ямар зүйл сонирхлыг тань татаж байна вэ?

    9.
  • Түүний үйлчлэлд энэ гайхамшиг нь их ашиг авчрах байсан хэдий ч, Тэр бусдад хэлэхгүй байхыг хатуу сануулсаны учир юу вэ?

    10. Охины хувьд энэ үйл явдал ямар ач холбогдолтой вэ? Түүний ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
  • Энэ явдлын дараа эцэг эхийнх нь амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?
  • Есүсийн үхэл болон Түүний дахин амилалтын тухай цуу яриаг энэ гэр бүлийнхэн дараа нь сонсоод юу гэж бодсон бол?

    Баярт мэдээ: “Бүү ай зөвхөн итгэ” гэж Есүс хэлвэл “Энэ зүйлийг Надад даатга, Би санаа тавья” гэсэн утгатай. Есүс Эцгээсээ тусгаарлагдана гэсэн ганц зүйлээс л айж байсан. Тиймээс Гэтсэмэн цэцэрлэгт хөлсөө цус болгон дуслуулж байсан юм. Ингсэнээрээ, Тэр бидэнд Бурханаас тусгаар байх (там) нь бидний айх ёстой цорын ганц зүйл гэдэгийг ухаруулсан. Бусдыг нь тэр өөрчилж Өөрт нь итгэгч хүний амьдралд ивээл болгон өгдөг.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    7. Эмэгтэй хүний нэр төрөө алдсан хүн (Марк 5:25-34)



    Суурь ойлголт: Мосэгийн хуулийн дагуу эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирэх үед ариун биш гэж тооцогддог байв. Тийм эмэгтэй хүнд хүрэх мөн хүрсэн эд зүйлд нь хүрэхийг хориглодог байжээ. Сарын тэмдэг нь ирсэн үед тэд мөн сүмд орох эрхгүй байдаг байжээ (Левит 15).

    1.
  • Библийн энэ хэсэгт гарч буй эмэгтэй 30-40 орчим настай байсан. Тэр аль залуу байхдаа л өвчтэй болсон юм. Хэрвээ тэр гэр бүлтэй бол энэ өвчин нь түүнд ямар үр дагвар авч ирэх вэ? Хэрвээ гэр бүлгүй бол яах вэ?
  • Үргэлж цус алддаг бол хүний биед хэрхэн нөлөөлөх вэ?
  • Ийм өвчин хүний царай төрхөнд ямар нөлөө үзүүлэх вэ?

    2.
  • Залуу насандаа ийм өвчнөөр өвчилсөн эмэгтэй Бурханы талаар ямар бодолтой байсан бол?
  • Удаан хугацааны турш өвдсөнөөс болж түүний Бурхантай харилцах харилцаа хэрхэн өөрчлөгдсөн байж болох вэ?

    3.
  • Энэ эмэгтэй нэгэн цагт хөрөнгөтэй байсан тухай 26-р ишлэл дээр байна. Тэр хаанаас мөнгөтэй болсон, ямар зүйлд зарцуулах ёстой мөнгө байсан талаар олон талаас нь авч хэлэлц.

    4.
  • Тухайн үед тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч гэж байсангүй. Гэсэн хэдий ч эрүүл болохын тулд тэр эмэгтэй эмчид үзүүлэхэд, мөн эмчилгээ хийлгэхэд бүх мөнгөө зарцуулсан байсан. Түүний хувьд эдгэрэх нь яагаад чухал байсан бэ?
  • Эдгэрэх юмсан гэсэн хүслийг үүднээс олон янзын эмч, эдгээгч нарын талаар энэ эмэгтэй ямар бодолтой явдаг байсан бол? (26)
  • Есүс болон бусад эмчлэгчдийн хоорондын ялгаа нь юу вэ?

    5.
  • Бусад эмч нараас болж итгэл алдарсан эмэгтэй “Есүсийн хувьд хүрэх л юм бол эдгэрнэ” гэдэгт яагаад баттай итгэж байсан бэ? (28)
  • Таны хамгийн хэцүү асуудлыг Есүс амархан шийдвэрлэж чадна гэдэгт та дээрх эмэгтэй шиг итгэж байна уу?

    6.
  • Бусад өвчтэй хүмүүсийн адил тэр эмэгтэй яагаад Есүсээс тусламж гуйгаагүй вэ?
  • Эдгэрэхийн тулд өнөөх эмэгтэй хувцасанд нь хүрсэн. Яагаад энэ замыг сонгосон бол?

    7.
  • Түүнйи нөмргөнд нь хэн нэгэн зөөлөн хүрсэнийг Есүс яаж мэдсэн бол?
  • Есүс эмэгтэйтэй ярилцахгүйгээр түүнийг явуулсангүй. Яагаад?

    8.
  • 30-р ишлэлд байгаа асуултыг эмэгтэй Есүсээс сонсоод юу гэж бодсон бэ?
  • Есүс эргэн, түүн рүү харахад тэр эмэгтэй Есүсийн нүднээс юуг олж харсан бэ? (32)

    9.
  • Тэр эмэгтэй Есүст юу ч хэлэхгүй гэж бодож байсан боловч эцэст нь бүх үнэнээ хэлсэн. Тэр юу гэж хэлсэн бэ? (33)
  • Та Есүст өөрийнхөө тухай олон зүйл ярьсан уу? Яриагүй бол яагаад вэ?

    10. 34-р ишлэлийг 2 маягаар орчуулж болно. “Итгэл чинь чамайг эдгээлээ.” эсвэл “Итгэл чинь чамайг аварлаа.” Яагаад яг энэ үгийг Есүс тэр эмэгтэйд хэлэхийг хүссэн бэ?
  • Есүс тэр эмэгтэйтэй насаар ойролцоо байсан боловч түүнийг яагаад “Охин минь” гэж дуудсан бэ?

    Баярт мэдээ: Үнэндээ Есүс ч гэсэн загалмай дээр цусаа урсгах үед, шашны хувьд бузартсан юм. Тэр үед түүнд хүрсэн бүхэн бузартсан. Учир нь энэ бол Есүс энэ эмэгтэйг мөн таныг аврахын тулд төлсөн төлөөс юм.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    8. Тавган дээрх толгой (Марк 6:16-29)



    Суурь ойлголт: Херод бол үнэндээ хаан биш, харин Ромын хаанаас Палестины нэг хэсэгийг захирах эрх авсан захирагч юм. Жозефс хэмээх иудейн түүхч Херодын гэрлэлтийн талаар бичиж үлдээсэн нь библийн түүхтэй адил байдаг. Мөн Херодиагийн бага охины талаар (Салом) дурьдсан байдаг. Иохан баривчлагдахдаа 30 орчим настай байсан.

    1.
  • Херод яагаад дүүгийнхээ эхнэрийг булаан авахыг хүссэн бэ? Олон талаас нь авч үз. (17-18)
  • Херодиа яагаад нөхрөө орхиж, Херодтэй гэрлэхийг хүссэн бэ?

    2.
  • Баптисм хүртээгч Иохан өөрт нь аюултай гэдгийг мэдсэн хэдий ч яагаад Херод дээр очиж түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцсон бэ?
  • Хэн нэгэн хүн таныг хийсэн гэм нүглээс тань болж буруутгахаар ирвэл та яах вэ?
  • Херодиа яагаад нөхрөөсөө илүүтэйгээр Иоханыг үзэн ядаж байсан бэ? (19-20)

    3.
  • Шоронд гинжлэгдэн сууж байхдаа Иохан юуг эрэгцүүлэн бодож байсан бол? (Тэр Херодыг шүүмжилсэндээ харамссан болов уу?)

    4.
  • Иохан шоронд хоригдож байсан боловч Херод түүнээс айж байсан. Яагаад? (20)
  • Иохан Херодийн хоригдол байсан хэдий ч түүнээс айгагүйн учир юу вэ?
  • Иоханы хэлсэн үгэнд Херодын сонирхлыг татах юм юу байсан бэ?

    5.
  • Херодиагийн охин өсвөр настай байсан. Энэ үйл явдал болхоос өмнө тэр ямар амьдралтай байсан тухай хэлэлц.
  • Уг түүхээс ээж, охин хоёрын харилцааг хархад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? (21-28)
  • Охин төрсөн өдөртөө зориулж гоёлын хувцас, морь, завь гэх мэт үеийнхээ охидын сонирходог зүйлийг Херодаас яагаад хүсээгүй вэ?

    6.
  • Яагаад Херодиа болон түүний охин Иоханы толгойг авья гэсэн бэ? Түүнийг алах нь яагаад хангалтгүй байсан бэ? Түүгээр ч үл барам уут, хайрцганд бус яагаад тавган дээр Иоханы толгойг тавихыг хүссэн бэ?
  • Энэ хэсэгт хэдэн алуурчин гарч байна вэ?
  • Энэ үйл явдал охины ирээдүйд хэрхэн нөлөөлсөн бол?

    7.
  • 26-р ишлэл Херодын тухай юу гэж бичсэн байна вэ?
  • Херод бусад олон аймшигт хэрэг үйлдсэн ч Иоханыг алсан нь түүнийг яагаад цочирдуулсан бэ? (16)

    8.
  • Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд Иохан юу бодож байсан бол?
  • Месиагийн өмнө ирэгч энэ хүн яагаад ийм үхлээр үхсэн бэ?



    9.
  • Иоханы дагалдагч нар багшийнхаа үхлийн тухай сонсоод юу гэж бодсон бол та юу гэж бодож байна вэ? (29)
  • Иохан дэндүү богино насласан гэж та бодож байна уу?? Шалтгаанаа хэлнэ үү?
  • Иоханы амьдралыг Херод болон Херодиагийн амьдралтай харьцуул.
  • Иохан, Есүс хоёрын амьдрал ба үхэлд адил төстэй ямар зүйл байна вэ? Ялгаатай зүйл юу байна вэ?

    10. Өнөөгийн хүмүүс мөн бидэнд энэ сэдэв нь хувьчлан юуг хэлж байна вэ?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    9. 25000 талх ба 10000 загас (Марк 6:30-44)



    Суурь ойлголт: Удирдаж байгаа хүн нь гайхамшигт үйл явдал болсон газрыг газрын зурган дээр заана уу. Энэ үйл явдал нь Бэтсайдын ойролцоо нуурын эргийн дагуу болсон. (Марк 6:45) Тухайн газраас Галилын төв хот хүртэл хэдэн км болохыг тооц. Есүс дагалдагчидтайгаа энэ газар ирсэн гол зорилго нь амрах явдал байсан юм (31-32).

    1.
  • Хэрвээ хоол ч идэх завгүй хүн байвал энэ нь тухайн хүнд хэрхэн нөлөөлөх вэ? (31)
  • Олон түмэн тэднийг эрэг дээр хүлээж байхыг дагалдагчид хараад юу гэж бодсон бол? (32-33)
  • Түүний амралтын өдөр тэр чигээрээ завгүй өдөр болон хувирсан ч Есүс яагаад хүмүүст бухимдаагүй вэ? (34)

    2.
  • Есүс сургаалаа зааж дуусахад аль хэдийнээ үд өнгөрсөн байв. Тэр үеээс хойш дагалдагчидын сэтгэл ямар байсан бол?
  • Тэр газраас Галилын хот хүртэл алхвал хэр хугацаа шаардлагатайг тооцоол. Цугларсан олны дунд хөгшин хүмүүс мөн хүүхэдүүд байсанг бүү мартаарай.

    3.
  • Таван талх, Хоёр загас нь нэг хүний хоол юм. Тийм үдийн хоол өнөө үед ямар үнэтэй вэ?
  • 25.000 талх, 10.000 загас цуглуулахын тулд дагалдагчид хичнээн тосгодоор явах шаардлагатай гэж бодож байна вэ? (36)

    4.
  • 5000 хүнийг хооллох дээрхийн адил хоол өнөө үед ямар үнэтэй вэ?
  • 200 денар нь тухайн үеийн нэг хүний жилийн орлогын 2\3 той тэнцэнэ. Дагалдагчид яагаад яг энэ дүнг тооцож гаргасан бэ? (37)

    5.
  • Есүс яагаад дагалдагчиддаа хандаж “Та нар тэдэнд идэх юм өг гэж хэлсэн бэ? (37)
  • Есүсийн хүсэлтэнд дагалдагчид юу гэж хариулах ёстой байсан бэ?

    6.
  • Есүсийн хэлсэн үгний дагуу үйлдэх зоригийг дагалдагчид хаанаас авсан бол?
  • Хүмүүс зүлгэн дээр сууж байхдаа хоол иднэ гэсэн бодолтой байсан болов уу? Хэрвээ тийм бол хаанаас хоол ирнэ гэж бодож байсан бол? (40)

    7.
  • Есүс чулууг талх болгон хувиргалгүйгээр харин байсан талхыг 5,000 дахин их болгосны учир юу вэ? (41-42)
  • Есүс болон илбэчидийн хийдэг гайхамшгийн ялгаа нь юу вэ?

    8.
  • Өнөө үед Христэд итгэгч хүмүүс өлсгөлөн хүмүүсыг хооллоход тийм ч их санаа тавьдаггүй шалтгааныг олон талаас нь бод. (Өнөөгийн Христэд итгэгчид юуг их чухалд тооцдог вэ?)
  • Өнөөдөр Есүс танаар дамжуулан хооллохыг хүсэж байгаа өлсгөлөн хүмүүс хаана байна вэ?

    9.
  • Таны Есүст өгсөн (жижиг ч гэсэн) бэлгийг тэр 5000 дахин өсгөж чадна гэдэгт та итгэж байна уу?
  • Итгэл болон бодит байдлын ялгаа нь юу вэ?

    Баярт мэдээ: Есүс энэ гайхамшгйиг үйлдсэнийхээ дараа “Би бол тэнгэрээс бууж ирсэн амийн талх байна. Хэрвээ хэн нэгэн энэ талхнаас идвэл тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм” гэж хэлсэн (Иохан 6:51). Загалмай дээрх үхлээрээ Тэр Ариун зоогийн талх, бидний мөнх амийн талх болсон.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    10. Эффата-Нээгд (Марк 7:31-37)



    Суурь ойлголт: Энэ хэсэгт гарч буй хүн бага наснаасаа дүлйи байсан нь тодорхой байна. Дүлйи учраас бусадтай төдийлөн сайн харилцаж чадахгүй, бас сайн ярьж сураагүй байна. (Тухайн үед дохионы хэл түгээмэл биш байсан). Мэссиа дүлийг сонсголтой, сохрыг хараатай болгоно гэж зөнч Исаиа 700 жилийн өмнөөс зөгнөсөн. (Исаиа 35:5) (37)

    1.
  • Өдрийн турш сонсдог дуу авиануудаа тур бодно уу. Хэрвээ та юу ч сонсдоггүй байсан бол танд юу хамгийн хэцүү байх бол?

    2.
  • Дүлйи хүн бага насаа хэрхэн өнгрөөсөн талаар төсөөлөн бод. (Эцэг, эхэд нь хүүхэддээ зааж сургах, аюулаас хамгаалах, түүгээр ажил хийлгэх гэх мэт боломжууд байсан болов уу? Тэр үеийнхэнтэйгээ ямар харьцаатай байсан бол? Тэр ямар хүн байсан гэж та бодож байна вэ?)

    3.
  • Насанд хүрсэн дүлий хүний өдөр тутмын амьдралыг үеийнх нь хүмүүсийн амьдралтай харьцуул.
  • Тэр хүн синагогт эсвэл сүмд цөөн хэдэн удаа ирсэн байж болох юм. Тэр үл үзэгдэх Бурханы тухай хэр зэрэг ойлголттой байсан гэж та бодож байна вэ?

    4.
  • Дүлйи хүнийг Есүсийн өмнө авчирсан хүмүүс ямар сэтгэлээр түүнийг авч ирсэн бол, олон талаас нь бод. (32)
  • Хэрвээ та дүлий хүнийг Есүс дээр аваачсан бол, хааш нь дагуулан авч явж байгаагаа, яагаад тийш явах хэрэгтэй болсон талаар түүнд яаж тайлбарлах байсан бэ?
  • Цугласан олон хүмүүсийн дунд байх нь энэ хүнд яагаад маш хэцүү байсан бэ?

    5.
  • Найз нар нь дүлйи хүнийг эдгээж өгөөч гэж Есүсээс гуйхад Тэр яагаад шууд эдгээж өгөөгүй вэ? (32-34)
  • Дүлий хүн яагаад эсэргүүцэлгүйгээр үл таних багштай хамт явсан бэ? (33)

    6.
  • 33-34 ишлэлд байгаа Есүсийн хийсэн дөрвөн үйлдлийг дүлйи хүн хэр зэрэг ойлгосон бол? (Түүнийг эдгээхээс өмнө Есүс тэнгэр лүү харснаар дүлий хүнд юу ойлгуулахыг хүссэн бэ? Түүний гүн санаа алдсан нь ямар учиртай вэ?)

    7.
  • Марк энэ номондоо Есүсийн хэлсэн үгийг Аримай буюу эх хэл дээр нь бичсэний учир юу вэ? (34) (Шинэ гэрээний эх бичмэл нь Грэк хэл дээр бичигдсэн байдаг.)
  • Яг одоо Есүс таны өмнө зогсож Еффата-нээгд хэмээн хэлж байна. Бусад хүмүүстэй ямар харилцаатай байдгаа. Есүс танд ингэж хэлсэн нь ямар утгатай вэ? (Та дотроо хариулж болно.)

    8.
  • Хэлд орж буй хүүхэд хэлний хамгийн чухал үгсийг сурахад ихэвчилэн 3 жил шаардагддаг. Гэтэл энэ хүн нүд ирмэн төдийд энэ бүгдийг яаж сурсан бол?

    9.
  • Есүсийн хийсэн гайхамшиг бүр тэнгэрийн улсын тухай өгүүлдэг. Энэ үйл явдлаар бид юу сурч болох вэ?

    10. Есүс болсон үйл явдлыг бусдад ярьж болохгүй гэж хэлсэн ч хүмүүс яагаад ярьсаар байсан бэ? (36)
  • Өнөө үед сүм цуглаанууд дотроо болж буй гайхамшигт үйл явдлуудыг мэдээлэлийн хэрэгслэлээр цацах нь үр дүнтэй юу?
  • Хүмүүс найз нөхөддөө ямар мэдээ тараахыг Есүс хүсдэг вэ?

    Баярт мэдээ: Есүс загалмай дээр өлгөгдөхөд, Түүний Эцэгтэйгээ тогтоосон ойр дотно гүнзгий харилцаа нь тасарсан. Энэ нь гэм нүгэлтэй биднийг Бурхантай холбохын тулд Есүсийн төлсөн төлөөс юм.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    11. Өөрийн гэсэн зорилгогүй сохор хүн (Марк 8:22-26)



    Суурь ойлголт: Энэ хүн урьд нь хараатай байсан. Учир нь Есүс төрөлхийн сохор нэг л хүнийг эдгээсэн гэж сайн мэдээний номнуудад бичсэн байдаг (Иохан 9:32). Библийн зөвхөн энэ хэсэгт Есүс хүнийг эдгээхийн тулд хэд хэдэн үе шаттай үйлдэл хийсэн тухай бичжээ. Энэ үйл явдал болохын өмнөхөн, Есүс дагалдагчидтайгаа сүнсний сохор байдлын тухай ярилцаж байсан (8:18). Мөн нэгэн удаа энэ гайхамшигийг үйлдсэн Бетсайдаа хотынхны итгэлгүй байдлын тухай гомдолж байсан (Матай 11:21).

    1.
  • Яагаад сохор хүн Есүсээс юу ч хүсээгүй вэ?
  • Энэ өдрийг хүртэл тэр хүний амьдрал ямар байсаныг төсөөл.
  • Тэр хүн юуны улмаас ямар ч идвэхгүй үлбэгэр болсон бэ? Олон талаас нь авч үз.

    2.
  • Сохор хүнийг авчирсан хүмүүс Есүсээс найзынхаа төлөө юуг хүссэн бэ? (22)
  • Найзуудынх нь хүсэлтийг Есүс хэрхэн биелүүлсэн бэ?
  • Та сохор хүн, эсвэл сохор найзаа Есүс дээр авч ирсэн хүмүүсийн хэнтэй нь илүү адил вэ?

    3.
  • Есүс сохор хүнийг яагаад Бетсайдад биш харин тосгоноос зайдуу аваачиж эдгээхийг хүссэн бэ?
  • Та тэр хүнийг харж чадахгүй байхад, тэр танихгүй хүн таны гараас хөтлөөд явбал та яах вэ? (Есүс сохор хүний гараас хөтлөн тосгоноос зайдуу гарахад тэр хүн эсэргүүцсэнгүй. Энэ нь сохор хүний тухай юу илэрхийлж байна вэ?)

    4.
  • Есүс сохор хүнд ямар дөрвөн зүйлийг хийсэн бэ?
  • Тэр хүнийг эдгээхэд Есүс яагаад ийм олон зүйл хийх болсон бэ? (Олон үйлдлийн дараа хараа орсон нь болон Есүстэй ярьж үзсэн нь тэр хүнд ямар санагдсан бол?)

    5.
  • Есүс цугласан олноос холдохын тулд сохор хүнийг дагуулж тосгоноос гарсан. Гэлээ ч тэр хоёрын эргэн тойронд хүмүүс байсан юм болов уу, эсвэл сохор хүн хараа орохдоо хүмүүсийг харж байна гэж андуурсан юм болов уу? (24)
  • Есүс хоёр гараа сохор хүний нүдэн дээр тавиад ямар нэгэн зүйл харж байгаа эсэхийг асууж байна гэж бодьё. Тэгвэл юу гэж хариулах нь зөв бэ?
  • Есүс хоёр дахь үйлдлээ хйихдээ энэ асуултыг яагаад дахин асуугаагүй вэ? (25)

    6.
  • Сохор хүний найзууд нь тосгонд хүлээж байсан байх, харин сохор хүнийг эдгээснийхээ дараа тосгон руу явуулахыг Есүс хүсээгүй. Яагаад? (Хэрвээ тэр хүн тосгон руу очсон бол юу болох байсан бэ?)
  • Сохор хүний нүд нь эдгэрсэн. Түүнээс гадна тэр хүний амьдрал өөр юу эдгэрсэн бэ?
  • Энэ хүний төлөө гэсэн Есүсийн эцсийн зорилго нь юу байсан бэ?
    7.
  • Бид Есүсийг зүрх сэтгэлээрээ харж байгаа эсэхийг энэ хэсэг биднээс асууж байна (18). Есүс таны өмнө зогсоод, та ямар нэг зүйл харж байна уу? Хэмээн танаас асууж байна. Та юу гэж хариулах вэ?
  • Таны зүрх сэтгэлийн нүдийг нээж, өөрийгөө харуулахын тулд Есүс хэр зэрэг ажиллаж байгаа бол?

    8.
  • Энэ гайхамшиг бидэнд тэнгэрийн улсын тухай юу зааж байна вэ?

    Баярт мэдээ: Сохор хүний нүдийг нээсэн нь Эх Эзэн өөрөө ирсний тэмдэг бөгөөд, хүмүүс Түүнтэй нүүр тулан уулзахын бэлэгдэл юм (Исаиа 35:4-5). Гэсэн хэдий ч Есүс хүмүүсий хараанаас нуугдаж байсан. Тиймээс олонх хүмүүс Түүнийг Бурхан гэж таниагүй. Тэрчлэн дагалдагчдынх нь хувьд ч Есүсийг байгаагаар нь таних хэцүү байсан (Марк 8:18). Энэ үйл явдал бид Есүсийг байгаагаар нь олж харах хүртэл Есүс бууж өгдөггүйг харуулж байна (1Иохан 3:2)



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    12. Амиа аврах ба алдах (Марк 8:34-38)



    Суурь ойлголт: Есүс анх удаа загалмай гэдэг үгийг энд хэрэглэж байна. Түүний үгс дагалдагчдыг цочирдуулсан нь гарцаагүй. Учир нь тухайн үед загалмайд цовдлогдох нь хамгийн ичгүүрт явдал байсан төдийгүй төсөөлхийн аргагүй зовлонт үхэл байв. Шийтгүүлсэн хүн өөрийг нь цовдлох загалмайг үүрч цовдлогдох газар хүртэл явдаг байсан. Замаар нь өнгөрөгсөд түүнийг доромжилж, тохуурхадаг байсан. (”Амь” ”хүний сүнс” гэсэн үгсийг Грэк хэл дээр 1 үгээр илэрхийлдэг.)

    1.
  • 34-38 ишлэл
  • Өнөө үед яаж амьдрах нь үнэ цэнтэй тооцогддог вэ? (Өөрөөр хэлбэл ”амиа аврах” ба ”амиа алдах” гэсэн үгс орчин цагийн үгсийн санд ямар утга илэрхийлж байдаг вэ?)
  • Есүс эдгээр үгсийг хэнд зориулж хэлсэн бэ?
  • Эдгээр үгсийг сонсохоос өмнө “Есүсийг дагах” гэдэгийг хүмүүс хэрхэн ойлгож байсан бол? Сонссоны дараа яасан бол?
  • Йим болзолтойгоор ямар хүн Есүсийг дагана гэж та бодож байна?
  • Хэрвээ Есүс олон дагалдагчидтай болохыг хүссэн бол яагаад ийм үг ярьсан бэ?

    2.
  • 34 ишлэл - өөрийгөө үгүйсгэх
  • Дагалдагчдын хувьд өөрсдийгөө үгүйсгэнэ гэдэг нь ямар утгатай байсан бол?
  • Өнөөдөр таны хувьд Есүсийг дагахын тулд өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь ямар санагдаж байна?
  • Буддын шашны ойлголтоор авч үзье. Христйин итгэл болон Буддын шашны хувьд “өөрийгөө үгүйсгэх” гэдэг ойлголт нь ямар ялгаатай вэ?

    3.
  • 34 ишлэл – загалмайгаа үүрэх
  • Есүс “загалмай” гэж хэлэхдээ бүх зовлон бэрхшээлийг хэлсэн үү? Эсвэл Христэд итгэснээс болж ирэх зовлонг хэлсэн үү?
  • Таны амьдрал загалмайгүй бол ямар байх вэ?
  • Амьдрал дунд заглмай үүрэхгүй Есүс яагаад дагалдагчиддаа зөвшөөрдөггүй вэ?
  • Зовж байгаа хүн загалмайгаа Сатанаас, бусад хүмүүсээс мөн сохор хувь заяанаасаа авах эсвэл Есүсийн гараас авч үүрэн явах нь юугаараа ялгаатай вэ?

    4.
  • Ишлэл 35 – амиа аврах эсвэл алдах
  • Хүмүүс ямар арга замуудаар өөрсдийгөө загалмай үүрэхээс чөлөөлөхийг оролддог вэ?
  • Хүн аз жаргалтай байхыг хүсдэг ч гэсэн яагаад аз жаргалтай байж чаддаггүй вэ?
  • Есүсийг дагагчид загалмайгаа үүрэх хүчийг хаанаас олдог вэ?

    5.
  • 36-37 ишлэл – сүнсээ алдах, сүнсээ аврах
  • Хүн амиа юуны төлөө өгч болох вэ?
  • Хүн төрлөхтний сүнснүүдийг аврахын тулд Есүс ямар төлөөс төлсөн бэ?

    6.
  • 38 ишлэл – Есүс болон Түүний үгнээс ичих
  • Христэд итгэдэггүй найзуудийгаа сонсож байхад библийн ямар хэсэгийг ярихад хамгийн хэцүү байдаг вэ?
  • Завхай, гэмт энэ үеийнхэнтэй Бурханы үгийн төлөө тэмцэх зориггүй итгэгчидээс Есүс яагаад ичих вэ? Есүс хэн нэгэн хүнээс ичвэл тэр хүнд юу тохиолдох вэ?

    7.
  • Баярт мэдээний асуултууд:
  • Загалмайгаа үүрээд явж байгаа хүний хувьд, Есүс ч мөн адил энэ замаар урд нь өөрийн загалмайгаа үүрээд явж байсан гэдэг нь ямар утгатай вэ?
  • Энэ үйл явдал болсоны дараахан Есүс амиа алдах ёстой байсан. Яагаад?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    13. Бага итгэлтэй нэгэн (Марк 9:14-29)



    Суурь ойлголт: Муу ёрын сүнстэй хүнийг голдуу муу ёрын сүнсэнд эзлэгдсэн хүн гэж дууддаг. Энэ нь сэтгэцийн өвчин тусхаас огт өөр юм. Есүст итгэж, баптисм хүлээн авсан хүнийг муу ёрын сүнс эзэмдэж чадахгүй. Учир нь тийм хүний сэтгэлд Ариун Сүнс оршин байдаг. Лук номонд бичсэний дагуу энэ хэсэгт гарч бүй хүүхэд эцэг эхээс ганцаараа (Лук 9:38).

    1.
  • Хүүг нь муу ёрын сүнс эзэмдсэнээс хойш эцэгийнх нь өдөр тутмын амьдрал нь ямар болсон бэ? (17-18, 20-22) (Хүүгийн эцэг эх нь хоорондоо, хөршүүдтэйгээ мөн Бурхантай ямар харилцаатай байсан бэ? Мөн ирээдүйн талаар юу бодож байсан, хүүгээ эдгээхийн тулд яаж зүтгэж байсан талаар тунгаан бодно уу.)
  • Хүүгийн амьдралыг үеийнхэн хүүхдүүдийн амьдралтай харьцуул.

    2.
  • 14-18 ишлэлд өгүүлсэн нөхцөлд эцгийн хувьд ямар зүйл хамгийн хэцүү байсан бол? Мөн хүүгийн хувьд?

    3.
  • Тэвчихэд ч хэцүү игтэлгүй үеийнхэн гэж Есүс хэний тухай өгүүлсэн вэ? (19)
  • Ялангуяа энэ үед Есүст хүмүүсий итгэлгүй байдлыг тэвчихийн аргагүй хэцүү байсан учир нь юу вэ?

    4.
  • Хүүгийн эцэг тусламж хүсэн хашгирахдаа яагаад өөрийгөө оруулан биднийг өрөвдөж, бидэнд туслаач гэж хэлсэн бэ?

    5.
  • 23-р ишлэлээс харвал Есүс хүүгийн эцгээс эрэглзээгүй бат итгэлийг хүсэж байгаа мэт. Яагаад тэр вэ?
  • Чамайг туйлдаж цуцсан үед хэн нэгэн чамаас төгс итгэлийг шаардвал чамд ямар сэтгэгдэл төрөх вэ?

    6.
  • 24-р ишлэлд буй үгсийг хэлэхдээ хүүгийн эцэг юунд найдаж, юунд эргэлзэж байсан бэ?
  • Таны хайралдаг нэгэн хүнд тулгарсан хүнд хэцүү байдлаас болж та Есүсээс тусламж гуйх үедээ юунд нь итгэж, юунд нь эргэлздэг бэ?

    7.
  • Хүүгийн эцэг тусламж гуйн хашхирсан нь түүнд аврагдах итгэл байсаныг нотолж байна уу? Үгүй юу? Учрыг тайлбарла.
  • Хүүгийн эцэг хэзээ Есүст итгэсэн гэж та бодож байна вэ? Боломжуудыг олон талаас нь авч үз.

    8.
  • Хүүгийн эцэгт мөн хүүд ч бат итгэл байгаагүй боловч Есүс яагаад энэ гэр бүлд тусласан бэ?
  • Хэний итгэлээр энэ гайхамшиг болсон бэ?
  • Таны хайрладаг хүмүүсийн зовлон шаналалд Есүс туслахад хэр зэрэг итгэл шаардлагатай бэ?

    9.
  • Хүү газар ухаангүй хэвтэхэд (26) эцэг нь хүүгээ үхчихлээ гэж бодсон байх. Есүсийг туслахаас өмнө эцэг нь яагаад хүүгээ алдахын зовлонг түр зуур мэдрэх ёстой байсан бэ? (Хэрвээ Есүс хүүг дор нь эдгээсэн бол хүүгийн эцэг юуг сурч чадахгүй байх байсан бол?)
  • Яагаад Есүс бидэнд ямар ч найдлагагүй болж цөхрөнгөө барах үеийг зөвшөөрдөг вэ? (Хэрвээ Есүс тэр дор нь танд тусласан бол та юуг сурахгүй өнгөрөх вэ?)

    10. “Есүс түүнийг гараас нь татаж хөл дээр нь босгов.” Энэ өгүүлбэрт та санаа зовж байгаа хүнийхээ нэрийг тавь. 27-р ишлэлийг мөн ингэж уншвал танд ямар санагдаж байна вэ?

    Баярт мэдээ: Муу хүмүүс, муу ёрын сүнс Есүсийг зовоож байхад ч Тэр Тэнгэрлэг Эцгийн хайр ба хүч чадалд бат итгэж байсан. Есүс төгс итгэлтэй байсан учраас бид ч гэсэн эргэлзэлгүйгээр түүнд найдаж Түүний тусламжийг өөрсөддөө төдийгүй хайртай хүмүүстээ ч авцгаая.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    14. Уруу татагчийн хувь тавилан (Марк 3: 42-50)



    Суурь ойлголт: “Скандалэйжо” гэдэг Грэк үг нь (ишлэл 42т буй) ”гомдоох, уруу татах, хэн нэгнийг унагах, гэм хийлгэх” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Энд хэлсэн Есүсийн үгс өнөөдөр ч маш чухал. Зарим оронд хүүхдийг садар самуунд татан оруулж, тэгсэнээр олон мянган хүүхдийн амь амьдралыг хохироож байгаа тухай сонин хэвлэлүүд бичсээр байна. Есүс зөвхөн энэ тохиолдлыг бус, мөн та бидэн шиг эгэл жирийн хүмүүсийн амьдралд байдаг далд уруу татлагуудыг хэлсэн юм.

    1.
  • Өнөөдөр дэлхийн ямар ч улсад Есүсийн (42) хэлсэнтэй адил шийтгэл байдаггүй. Ямар тал дээр Есүсийн жирийн цаазаар авах ялнаас илүү хатуу зүйлийг шаардсан бэ? (Есүсийн хэлсэнээр хүүхдийг уруу татсан хүн яагаад жирийн оршуулагдах ч үнэ цэнэгүй вэ?)

    2.
  • Хүн гараараа хэн нэгнийг гэмд унагах ямар жишээ байна вэ? (43)
  • Хүний хөл хэрхэн бусдыг гэмд татаж болох вэ? Нүдний хувьд? (47)
  • Танд ийм зүйл тохиолдох үед энэ уруу татлага байна гэж та мэддэг үү?

    3.
  • Ослоор гар, хөл, нүдгүй болох эсвэл үхсэнийхээ дараа мөнхйин зовлонд орохын аль нь илүү аймшигтай вэ?
  • Таны хүүхдүүдэд эсвэл хайртай хүмүүст чинь дээрхийн аль нь тохиолдвол хамгийн хэцүү вэ?

    4.
  • Энэ хэсэгт Есүсийн сургасан зүйлсийг ямар нэгэн хүн танай цуглаанд заавал, сонсогчид юу гэж хэлэх бол?

    5.
  • Есүс ийм сонин зөвлөлгөөг ямар утгаар өгсөн бэ? (43-47)
  • Таны дотны хүмүүсээс хэн нэг нь муу хүмүүсийн гарт өртвөл, та Есүсийн хэлсэн үгний тухай юу гэж бодох вэ?

    6.
  • Хэн нэгэн завхайрдаг гэмээсээ салж чадахгүй байвал та ямар зөвлөлгөө өгөх вэ?

    7.
  • Есүсийн сургаж байсан уруу татлага, бузар муухай гэм, мөнхйин зовлонгын тухай Христийн цуглаанууд заахаа больвол юу болох вэ? (Ертөнцийн Эзэний талаарх бидний үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Хүмүүсийн зан байдалд ямар өөрчлөлт орох вэ? Есүсийн загалмайг харах хараанд нь яаж нөлөөлөх вэ?)

    8.
  • Өнөө үед порно зураг сэтгүүл гаргаж байгаа, мөн худалдан авч байгаа хүмүүсийн хамгийн том алдаа нь юу вэ?
  • Порно зураг сэтгүүлийн эсрэг бид хувиараа болон хамт олноороо яаж тэмцэх вэ?

    9.
  • Есүсийн хэлсэн тушаалуудыг дагаж чадахгүй байна гэдгээ ухаарвал бид юу хийх хэрэгтэй вэ?

    Баярт мэдээ: Яагаад Есүсийн гар, хөл нь хадаасаар цоо хатгагдсаныг, мөн яагаад тэр ямар ч эсэргүүцэлгүй алагдсаныг та одоо ойлгож байгаа байх.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    15. Есүс ба хүүхдүүд (Марк 10:13-16)



    Суурь ойлголт: Есүсийн үед 8 хоногтой хөвгүүд Бурханы ард түмний тоонд ордог байв. Гэсэн хэдий ч тэдний нийгэмд эзлэх байр суурь нь доогуур байсан. “Хүүхэд” гэдэг үгийг грекээр “пейү” гэдэг бөгөөд энэ нь бүх насны хүүхэд гэсэн утгатай. Үүнд нялхас ч бас ордог.

    1.
  • Хүүхдээ эсвэл бусад хүүхдүүдийг хараад Бурханы хаант улс тэдэн шиг хүмүүсийнх гэж итгэхэд хэцүү юу эсвэл амархан уу? Яагаад хэцүү, яагаад амархан вэ? Шалтгаанаа хэлнэ үү.

    2.
  • Ээжүүд хүүхдүүдээ, тэр ч бүү хэл юу хэлсэнийг нь ч ойлгож чадахгүй балчир хүүхдүүдээ Есүс дээр яагаад авч ирж байсан вэ?
  • Хэрвээ та Есүс дээр хүүхдээ аваачвал ямар шалтгаанаар очих вэ?
  • Тухайн үед ч одоо үед ч гэсэн яагаад олонх эхчүүд хүүхдүүдээ Есүс дээр авчирдаггүй вэ?

    3.
  • Хүүхдүүдйиг Есүс дээр авчирхад дагалдагчид яагаад баярлаагүй вэ?
  • Сайн мэдээний номонд яг энэ үед л Есүс таагүй болж, эгдүүцсэн тухай гардаг. Яагаад Есүсийн сэтгэл тавгүйрхсэн бэ?

    4.
  • Өнөө үед хүүхдүүдээ Есүс дээр авчирна гэдэг нь тэднийг библитэй нөхөрлөдөг болгоно гэсэн үг. Тэгвэл Христэд итгэгч эцэг эхчүүд ч гэсэн тэр болгон хүүхдүүддээ Библээс ярьж өгч, Хүүхдийн цуглаан, хөтөлбөрт явуулахад анхаардаггүй шалтгаан нь юу вэ?
  • Хүүхэддээ, ач зээ нартаа эсвэл таны эргэн тойронд байгаа хүүхдүүдэд Есүсийн үгийг сонсгож болох ямар арга зам байна вэ?

    5.
  • Хүүхдүүд Бурханы хаант улсад орох нь насанд хүрэгчид орхоос яагаад илүү хялбар байдаг вэ?

    6.
  • Хүүхэд, насанд хүрэгчид хоёрын бэлэг авах сэтгэлгээ нь ямар ялгаатай вэ?
  • Хүүхэд хамгийн агуу бэлэг болох Есүстэй нөхөрлөх нөхөрлөл, мөн гэмийн уучлалыг хэрхэн хүлээн авдаг вэ? Насанд хүрсэн хүний хувьд ямар вэ?

    7.
  • Зөвхөн хүүхдэд зориулсан хаант улс ямар байх вэ? Энэ нь энэ дэлхйин хаант улсуудаас хэрхэн ялгарах вэ? (Тавигдах халамж анхаарал, гүйцэтгэх үүрэг гэх мэт талаараа)
  • Библийн энэ хэсэг Бурханы хаанчлалын талаар бидэнд юуг зааж байна вэ?

    8.
  • Есүс өөр нэг удаа: “Хэрэв Та нарын зөвт байдал чин фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй” гэж хэлсэн байдаг (Матай 5:20). Гэтэл энэ хэсэгт Тэр хүүхдүүд ч тийш орох болно гэж амласан байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ?


    9.
  • Есүсийн гар хүрч ивээсэн хүүхдүүд олон жилийн дараа насанд хүрцгээсэн. Тэдний зарим нь сайн, харин зарим нь тааруухан хүмүүс ч болсон байж болох юм. Зарим нь аз жаргалтай, зарим нь тийм ч сайхан амьдрал туулаагүй байх. Тэдний Есүсээс авсан ивээл нь насан туршийнх байсан уу? Та юу гэж бодож байна вэ? Хэрвээ тийм бол энэ ямар утгатай ивээл вэ?
  • Хожмын үед хүүхдүүдийнх нь амьдралд хэцүү байдал тулгарах үед эхчүүд Есүсийн ивээлийг юу гэж бодож байсан бол?

    Баярт мэдээ: Тэдгээр хүүхдүүдийн ээжүүд “Есүс нэгэнт л ивээсэн учраас миний хүүхдийг хэзээ ч мартахгүй” гэж бодож байсан байх. Ийм зүйл таны хүүхдэд тохиолдох үед, та ч бас ийм итгэлтэй байгаарай.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    16. Дэлхийн баялаг (Марк 10:17-27)



    Суурь ойлголт: Матай энэ хүнийг залуу хүн гэж бичсэн байдаг (Матай 19:22). Лук номонд нийгэмд өндөр байр суурьтай (Лук 18:18) нэгэн гэж бичсэн байна. Энэ залуу улс төрч, амьдралдаа үнэхээр гялалзсан амжилт олжээ. Тухайн үед Израйльд нэр хүндтэй хүн хэзээ ч олны дунд гүйж, бусдын өмнө өвдөг сөгддөггүй байв.

    1.
  • Амжилт олсон залуу улс төрч Есүсийн хойноос гүйн ирж, өвдөг сөгдөхөд юу нөлөөлсөн бэ? (17)
  • Залуу Есүсийг Бурхан мөн гэдэгт итгээгүй. Гэсэн хэдий ч өөрийнх нь асуултанд хариулж чадна гэж бодсоны учир юу вэ? (17-18)

    2.
  • Амьдралынхаа турш Бурханы хуулиудыг дагасан боловч мөнх амийг авна гэдэгтээ баталгаагүй байсаны учир юу вэ?
  • Бид ч гэсэг заримдаа борооны дараа юу болох бол гэж эргэлзэдэгын учир юу вэ?

    3.
  • Олон улс төрчид мөнгө болон эмэгтэйчүүдйин тал дээр уруу татлагад өртдөг. Ямар учраас энэ залуу улс төрч хүн эдгээр уруу татлагад автахгүй байсан бэ? (19-20)
  • Бурханы хуулиудыг ажил үйлс дээрээ төдийгүй бодол санаа, хэл яриандаа хэрэгжүүлэх ёстой гэж Есүс хэлсэн. Энэ бүхнийг тэр залуу дагаж байсан болов уу?
  • Та эдгээр хуулийг хэрхэн биелүүлдгээ Есүст үнэн шударгаар хэлж чадах уу?

    4.
  • Залуугийн хувьд Бурхантай тогтоосон харилцаанд нь нэг зүйл дутуу байсан. Тэр нь юу байсан бэ? (21)

    5.
  • Хүмүүс ерөнхийдөө ямар зүйлсийг өөрсдийнхөө эд баялагаа гэж үздэг вэ? (21)
  • Энэ залууд дэлхий дээр хоёр баялагтай байсан. Тэдгээр нь юу вэ?
  • Бид яаж Тэнгэрийн улсад баялаг хуримтлуулах вэ?
  • Энэ дэлхийн баялагийг ер бусын улсын баялагтай хаьцуул. Ялгаа нь юу вэ?

    6.
  • Энэ залуу гэр бүлтэй, асарч хандах настай болсон эцэг эхтэй байсан байх. Хэрвээ тэр Есүсийн (21) хэлсэн зааврыг дагасан бол түний гэр бүлд юу тохиолдох байсан бэ?
  • Хэрвээ та энэ залуугийн оронд байсан бол Бурхан ямар ч гэсэн таны эхнэр, хүүхэд, эцэг эхийг тань халамжилж, санаа тавина гэдэгт итгэж чадах уу?
  • Бүх хөрөнгө, хадгалсан зүйлсээ орхисон нөхцөлд таныг Есүс өөрийн дагалдагчаа болгоё гэвэл та яах вэ?

    7.
  • Хэрвээ Есүс энэ залууг ямар ч болзолгүйгээр өөрийн дагалдагчдын эгнээнд оруулсан бол яах байсан бол?
  • 21-р ишлэлд Есүс түүнийг хайрлан харсан тухай бичсэн байна. Гэвч яагаад тэр залууг явхаар хатуу үгс хэлсэн бэ?
    8.
  • Нэгэнт баялагаасаа хагацаж чадахгүйгээ мэдсэн тэр залуу ямар сонголт хийсэн бэ?
  • Хэрвээ тэр залуу Бурханаас илүүтэйгээр мөнгөнд дуртай гэдгээ Есүст хэлж уучлал гуйсан бол Есүс хэрхэн хандах байсан бэ?

    9.
  • Баян залуу, Петр хоёрт хэлсэн Есүсийн хариултыг хаьцуул (27). Яагаад эрс ялгаатай байна вэ?
  • Дараах асуултын дагуу хэлэлц: Дэлхийн баялагтаа хүлэгдсэн хүнийг аврах нь Бурханд боломжтой юу?

    Баярт мэдээ: Есүс энэ дэлхийд ирэхийн тулд тэнгэрийн улсын баялагаас татгалзсан. Харин загалмай дээр тэр дэлхийн баялаг, шүтээнийг шүтдэг хүн мэтээр шийтгэгдсэн. Яагаад гэдгийг нь та мэдэх үү?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    17. Хэн нь тэргүүн бэ? (Марк 10:32-45)



    Суурь ойлголт: Иаков, Иохан нар Галилын чинээлэг загасчин болох Зэбэдайн хөвгүүд. Петр тэр гурав Есүсийн дотны хүрээний дагалдагчид байсан. Нэгэн удаа Есүс тэднийг ”Аянгын хөвгүүд” гэж нэрлэсэн байдаг. Энэ үед Есүс тамлуулан алагдхаар Иерусалим руу явж байна. Энэ үйл явдал болхоос өмнө Есүс хоёронтоо Өөрийн үхлийн тухай ярьсан байв.

    1.
  • Ямар зорилгоор Есүс Иерусалим өөд явж байна гэж Иаков Иохан нар бодож байсан бол?
  • Есүсийн зөгнөж хэлсэн зүйлийг ах дүү хоёр нухацтай авч үзээгүйн шалтгаан нь юу вэ? (33-34)

    2.
  • Иаков Иохан нар Есүст итгэж байсан ч Түүний эдлэх зовлон, үхэлд итгээгүй. Хэрэв хүн Есүсийг үхэх ёстой байсныг ойлгож чадахгүй бол, Есүсээс мөн Түүнд итгэх итгэлээс юуг олж авахыг зорьдог юм бол.

    3.
  • Зэбэдайн хөвгүүд тэнгэрийн хаанчлалд Есүсийн дэргэд сууж, юу хийхийг хүссэн бол? (Таны бодлоор)
  • Энэ дэлхйин хүмүүс яагаад эрх мэдлийн хойноос их хөөцөлддөг вэ?
  • Та гэр бүлдээ эсвэл ажил дээрээ өөрийн эрх мэдэл, нөлөөгөө хэрхэн харуулдаг вэ?

    4.
  • Библийн хэллэгт ”аяга” гэдэг үг нь зовлонг илэрхийлдэг. Есүс хоёр дагалдагчддаа загалмайн баруун, зүүн гарын байрыг санал болгосон бол тэд юу гэж хариулах байсан бол? (38-39)
  • Танд даатгаж өгсөн үүрэг хариуцлага, эрх мэдэлийн нэг хэсэг болох зовлонг хүлээн авхад та бэлэн үү?

    5.
  • Иаков, Иохан хоёр ямар гэм нүгэл хийсэн бэ? А. Есүстэй тогтоосон харилцаанд. Б. Бусадтай харилцах харилцаанд

    6.
  • Болсон зүйлийг мэдээд нөгөө арван дагалдагч нар яагаад Зебедайн хөвгүүдэд ууралсан бэ? (41)
  • Христэд итгэгчдийн дунд болдог маргааны талаар, мөн энэ нь юунаас үүсдэг талаар энэ хэсэг бидэнд юу сургаж байна вэ?

    7.
  • Есүсийн хэлсэний дагуу удирдагч хүнд байх ёстой чанарын юу нь шинэлэг байна вэ? (42-44)
  • Есүсийн үлгэр жишээ болгож бидэнд үзүүлсэн удирдагч хүнд байх ёстой чанар өнөө үеийн итгэгчидийн дунд хэр зэрэг хэрэгжиж байна вэ? (43-44)
  • Есүсийн 33-34 ишлэл дээр хэлсэн сургаалийг та ямар хэмжээнд дагаж байна вэ?

    8.
  • Есүс болон Иаков, Иохан нарын хооронд ямар том ялгаа байна вэ?

    9.
  • Есүс зарц, боолын ажлыг хэзээ хэрхэн хийсэн бэ? (45) (Хариултыг Библийн өөр хэсгээс ол.)
  • Төлөөс гэдэг үг нь боолыг худалдаж аваад чөлөөлсөн гэсэн утгатай. Марк 10:45-ыг дахин нэг удаа уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй: Есүс таныг юунаас, ямар үнээр худалдан авч, эрх чөлөөтэй болгосон бэ?

    Баярт мэдээ: Таны төлөө хийсэн бүхнийг хүлээн аваасай гэж Есүс танаас хүсч байна. Мөн танд даатган өгсөн эрх мэдлийг буруугаар ашиглаж байсан гэмээ уучлуулахыг Есүс танаас хүсэж байна.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    18. Сохор гуйлгачны хашхиралт (Марк 10:46-52)



    Суурь ойлголт: Бидний мэдэж байгагаар Есүс Иериход нэг л удаа очсон. Энэ үйл явдал Түүний Иерусалим орох замд нь болсон. Есүс Давидын удамын хүн юм. Бурхан Давид хаанд түүний хүү Израйлын хаан ширээнд үүрд залрах болно гэж амласан (2Самуел 7:12-16). Тухайн үед Израйлыг дарлаж байсан Ромчууд хэн нэгэн хүн өнгөрсөн хаадын тухай дурсахыг тэвчдэггүй байжээ.

    1.
  • Хэрэв та гуйлгаар амь зуухаас өөр аргаагүй болвол хамгийн хэцүү зүйл нь юу байх бол?

    2.
  • Жилийн жилд замын хажууд сууж байхдаа хүн юу сурч болох бол?
  • Есүс 3 жилийн тулш Израйлын Иерихогоос бусад газарт ажиллаж явааг Бартимай сонсоод юу гэж бодож байсан бол?

    3.
  • Бартимай эдгэрэхийн тулд яагаад Есүсийн хэд хэдэн удаа очиж байсан 30км зайтай орших Иерусалим руу яваагүй вэ?
  • Есүсийг Иериход ирэхэд нь уулзъя гэсэн төлөвлгөө Бартимайд байсан гэж та бодож байна уу?
  • Сохор Бартимай хэр зэрэг оюуны чадвахитай хүн байсан бол?

    4.
  • Бартимай Есүсийг яагаад Давид хааны хүү гэж дуудсан бэ? (47)
  • Бартимай Есүсийг Давидын хүү гэж хамаг хүчээрээ хашхирахдаа Ромчуудаас яагаад айгаагүй вэ?
  • Хүмүүс Бартимайн дууг хорихыг хичээхэд Есүсийг дуудаж байсан түүний дууны өнгө хэр өөрчлөгдсөн бэ? (47-48)
  • Давидын хүү гэсэн нэгэнд Есүс хэрхэн хандсан бэ?

    5.
  • Бартимай тусламж гуйн хашхирсанд хүмүүс түүнийг дуугүй байлгах гэж
    оролдсон шалтгааныг олон талаас нь авч үзнэ үү.
  • Хүмүүс сохор хүнийг буруутгахын оронд яах ёстой байсан бэ? (48)
  • Таныг тусламж хүсэн хашхирч байхад эргэн тойроны чин хүмүүс эсэргүүцэж байсан үе бий юу? Яагаад эсэргүүцсэн бол?

    6.
  • Есүс чамайг дуудаж байна гэж хүмүүс Бартимайд хэлхэд тэх хэрхэн
    хүлээж авсан бэ? (49-50)
  • Бартимай шөндөө дороо дэвсэж мөн нөмөрч унтдаг нөмрөгөө үргэлж авч явдаг байсан байх. Харин Христ рүү очихдоо тэр яагаад нөмрөгөө шууд орхисон бэ? (50)

    7.
  • Есүс яагаад Бартимайгаас мэдээжийн зүйл асуусан бэ? (51)
  • Өнөөдөр Есүс танаас мөн адил зүйлийг асууж байна. Та хэрхэн хариулах вэ?

    8.
  • Есүс түүний нүдийг хэрхэн эдгээсэн бэ? (52)
  • Марк 10:52 ишлэлийг “Итгэл чин чамайг аварлаа” эсвэл “Итгэл чин чамайг эдгээлээ” гэж хоёр янзаар орчуулж болно. Олон хүний өмнө Есүс энэ бүхнийг Бартимайд хэлсэний учир юу вэ?

    9.
  • Бартимай Есүсийг дагаж явсан. Иерусалим хүрсэн байх магадалтай. Яагаад тийшээ явсан гэж та бодож байна вэ? (52б)
  • Маргааш нь Есүсийг Иерусалим руу ороход хүн бүр Түүнийг “Давидын Хүү” гэж хашхирч дуудаж байсан (Марк 11:9-10). Тэд яагаад Ромчуудаас айгаагүй вэ?
  • Бартимай хараа орсны дараах долоо хоногтоо өөрийг нь эдгээсэн ачтан загалмайд цовдолж байхыг харсан. Есүсийн үхлийн талаар тэр юу гэж бодож байсан бол?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    19. Хараагдсан мод (Марк 11:12-14, 20-25)



    Суурь ойлголт: Библи дээр Бурханы уур хилэн Түүний хуулийг дагадаггүй хүмүүс дээр буудаг гэж бичсэн байдаг (Дэд хууль 28:15). Хуучин гэрээний зарим зөнчид Ертөнцийн Эзэний уур хилэнг үйлдлээр эсвэл бэлгэ тэмдэг болон үйл хөдлөлөөр үзүүлдэг байсан. Есүсийн мод хараасан нь мөн адил үйлдэл байсан.

    Ишлэл 12-14
    1.
  • Хэрэв хүн хэн нэгнийг хараавал юу болох вэ?
  • Хэрэв хэн нэгэн хүн танийг хараасан бол та тэр үед яаж хүлээж авсан вэ?

    2.
  • Улирал нь болоогүй байхад инжрийн модноос Есүс яагаад үр жимс хайсан бэ?
  • Энэ үйлдлийг Есүс бэлэг тэмдгийн чанартай хийсэн. Мод хэнийг эсвэл юуг төлөөлж байна вэ? (Есүс Өөрийн хүмүүс болох Израйльчуудыг харааж байсныг та юу гэж бодож байна вэ?)

    3.
  • Есүс Өөрийн хүмүүсээс ямар үр жимс хүлээж байсан бэ?
  • Таны амьдралаас ямар үр жимс гараасай гэж Есүс хүсэж байна вэ?
  • Таны сүмийг ямар үр жимстэй байгаасай гэж Есүс хүсэж байна вэ? (Бусад христийн цуглаануудаас ч мөн адил.)

    4.
  • Ивээлийн (Бурханы тэвчээрийн) цаг үеийн талаар бид юу сурч болох вэ? Энэ үе хэр удаан үргэлжлэх бол? Европ, Америкийн цуглаануудад гаргаж буй Бурханы тэвчээр хэр удаан үргэлжилэх бол?(Хэзээ алдагдах бол?)

    5.
  • Хараагдсан амьдрал ямар байх вэ?
  • Хараагдсан мод болон Есүсийн загалмай хоёрт адил тал байна уу?

    Ишлэл 22-24
    6.
  • Та итгэлийн залбирлаар залбирч, залбирсан зүйлээ авч байсан уу?
  • Итгэлийн залбирал ба ердийн залбиралын ялгаа нь юу вэ?

    7.
  • Бид яагаад заримдаа уулыг хөдөлгөж өгөөч гэж гуйдаггүй вэ?
  • Таны амьдралд нэгэн цагт уулыг хөдөлгөхтэй адил зүйл тохиолдож байсан уу? Тийм бол тэр тухайгаа хуваалцна уу?
  • Христэд итгэгчид ууланд нүүхийг тушаасан ч (асуудлаа зайлуулахыг хүсэвч) тэр нь нүүхгүй байх тохиолдол бий. Үүний тухай та юу гэж бодож байна вэ?

    Ишлэл 25
    8.
  • Хүнийг уучилхад хамгийн хэцүү нь юу вэ?
  • Хэн нэгнийг уучилж чадахгүй нь гэж бодох үедээ бид яах ёстой вэ?
  • Хэрэв хүн хөршөө уучлахыг хүсэхгүй бол энэ нь түүний итгэлийн талаар юу хэлж байна вэ?

    9.
  • Инжир мод хараагдах нь Есүсийн ярьсан зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ? (22-25). (Есүсийн ярьсан зүйлээс үндэслэн харвал Тэр бидний амьдралаас ямар үр жимс гарахыг хүлээж байна вэ?)
  • Өөрийг нь алахаар хуйвалдаж байсан дайсануудыг Есүс мэдэж байсан боловч хэрхэн уучилж чадсан вэ?

    Дүгнэлт:
    10. Есүс яагаад өмнө нь биш харин амьдралынхаа эцсийн долоо хоногт инжрийн модыг хараасан бэ?
  • Инжрийн модыг хараагдсны дараа Есүс ч гэсэн хараагдсан. Есүсийн энэ үйлдэл ямар утгатай гэж та бодож байна?

    Баярт мэдээ: Паул бидэнд хэрхэн Есүсийн дотор солигдож болохыг хэлж байна. Бид Түүнд хараалыгаа өгөөд, Тэр бидэнд нигүүлсэлийгээ өгнө. Удирдагч Галат 3:13-14 уншина уу.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    20. Бие махбодын дахин амилалт байхгүй? (Марк 12:18-27)



    Суурь ойлголт: Садукайчууд Есүсийн амьдарч байсан үед шашны элитүүд (дээд зиндааныхан) байжээ. Ахлах тахилчдыг ихэвчлэн тэдний дундаас сонгодог байлаа. Садукайчууд Бурхан ба Мосегийн таван номонд (Эхлэлээс-Дэд хууль) итгэдэг байсан ч бие махбодоор дахин амилал, сүнсний ертөнц, мөнхийн амьдрал зэрэгт итгэдэггүй байв. Үнэндээ бидний үед ч олон чөлөөт теологичид Есүсийн үеийн садукайчуудтай маш адил үзэл бодолтой байдаг. (24-р ишлэлийг хараарай)


    1.
  • Есүс өөрсдийнх нь асуултанд юу гэж хариулна гэж Садукайчууд хүлээж байсан бэ? (18-23)
  • Садукайчууд яагаад бие махбодоор дахин амилна гэдэгт итгэх нь утгагүй, боломжгүй гэж үздэг байсэн бэ?
  • Энэ хэсгээс авч үзвэл садукайчуудын гол санаа тавьдаг зүйл нь юу байсан бэ?

    2.
  • Дараах байдлыг төсөөлж үзнэ үү.
  • Та садукай хүн, таны найз охни\залуу чин эдгэршгүй хорт хавдартай гэдгээ дөнгөж сая сонссон бол та түүнийг яаж тайтгаруулах вэ?
  • Та садукай хүн, оршуулганд оролцож байтал бэлэвсэрсэн эмэгтэй биеэ барьж чадахгүй орилон уйлж байвал та түүнд юу гэж хэлэх вэ?

    3.
  • Бие махбодийн дахин амилалтанд итгэдэггүй хүн Бурханы талаар ямар үзэлтэй байдаг вэ?
  • Мөнхйин диваажин ба мөнхийн тамд итгэдэггүй хүний хувьд ”Аврал” гэдэг үг ямар байдаг вэ?
  • Таны бодлоор садукайчууд ямар Аврагчийг хүлээж байсан бэ?

    4.
  • Садукайчууд яагаад зөв үзэл (онол) ба авралын итгэлээс холдон явсан бэ? (24)
  • Одоо үеийн чөлөөт теологичид яагаад садукайчуудын нэгэн адил алдаж байна вэ?
  • Бие мах бодийн дахин амилалтыг үгүйсгэдэг чөлөөт теологичидийн буруу сургаалд автсаныг хүмүүсийг юу (хэн) зогсоож чадах вэ?

    5.
  • Есүс дахин амилалтанд итгэх итгэлээр ямар нотолгоогоор хамгаалсан бэ? (26-27)
  • Удирдагч нь (Еврей 11:16-17) Абрахм, Исаак ба Иаковын итгэлийн тухай уншиж өгнө үү. Хэрвээ эдгээр дээдсүүд дахин амилалтанд итгэдэггүй байсан бол тэдний амьдралын төгсгөл ямар байх байсан бэ?
  • Хэрвээ та бие махбодын дахин амилалтанд итгэдэггүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ?

    6.
  • Шинэ гэрээнд Есүст итгэсэн фарисайчуудын тухай бичсэн байдаг. Харин садукайчуудын тухай байдаггүй. Та юу гэж бодож байна вэ?
    7.
  • Энэ хэсэг үхлээс айдаг хүмүүст ямар тайвшруулал өгч байна вэ?
  • “Тэр бол үхэгсдийн бус харин амьдын Бурхан” гэж хэлсэн Есүсийн үгс таны хувьд ямар утгатай вэ? (27)

    Баярт мэдээ: Хэрвээ Бурхан үхэгсэдийн биш, амьдын Бурхан юм бол Өөрөө яагаад үхэх ёстой байсан бэ? Яагаад гэвэл гэм нүгэлтэй биднийг мөнхийн үхлээс мөнхийн амьдрал уруу аврах өөр зам байгаагүй.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    21. ”Есүсийн дахин ирэх тухай” (Марк 13: 14-32)



    Суурь ойлголт: Энэ хэсэгт Есүс Иерусалимын сүйрэл (Энэ нь дөч гаруй жилийн дараа МЭ 70 онд болсон) ба Түүний дахин ирэхийн өмнөх үеийн тухай (одоо бид тэр үед амьдарч байна) ярьсан.

    1.
  • Зарим эрдэмтэд хэрвээ хүн төрлөхтний түүхийг 24 цагтай өдөр гэж бодвол одоо 23:55 мин болж байна гэж үздэг. Энэ саналын тухай та юу гэж бодож байна вэ?
  • Та Есүсийг таныг дэлхий дээр амьдарч байх үед дахин эргэж ирээсэй гэж хүсэж байна уу? Шалтгаанаа хэлнэ үү?

    2.
  • “Жигшүүрийн бузар юм” (14 ишлэл) гэдэг нь Даниел номон дээр Антиохус Епифанес нарын МЭӨ 168 үнд Иерусалмын сүмд Грегийн Зевс бурханд зориулан босгосон тахилын ширээг хэлж байна. Есүс энэ зүйл эцэсйин үед дахин тохиолдоно гэж зөгнөсөн. “Жигшүүрийн бузар юм” Бурханы сүмд буюу төгсгөлийн үеийн Христийн сүм цуглаанд тавигдана гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?
  • МЭ 70 онд христчид Есүсийн хэлсэн үгийг санаад бүслэлтэнд орсон Иерусалимыг орхин зугтсанаар амиа аварсан юм. Энэхүү үгс нь эцсийн үед ямар утгатай байж болох вэ? Христчид юунаас зугтах хэрэгтэй болох вэ? (14-18)

    3.
  • Их гай гамшгийн үед хүн төрлөхтөнд юу болох тухай Есүс яагаад тодорхой хэлж өгөөгүй вэ? (19-20)

    4.
  • Энэ хэсгээс үзвэл Есүсийн дахин ирэхээс өмнө сүмд итгэгчдийн дунд ямар байдал бий болох вэ? (21-23) (Энэхүү бичээсийн дагуу зарим итгэгчид эцсийн өдрүүдэд дэлхий дахинд сэргэн мандалт болно гэж итгэдэг. Энэ тухай та юу гэж бодож байна?)
  • Хэн нь худал, хэн нь жинхэнэ Христийг тунхаглаж байна гэдгийг бид яаж мэдэх вэ? (21-22)
  • Хуурамч христийн эш үзүүлэгчид яаж тэмдгүүд ба гайхамшгийг үйлдэж чадах вэ?
  • Магадгүй хуурамч христийн эш үзүүлэгчид өөрсдийгөө зөв гэж итгэдэг байх. Юу тэднийг ингэж их алдахад хүргэдэг вэ?
  • Агуу гамшгийн үед жинхэнэ итгэгчид хууртагдаж болох уу? Шалтгааныг нь хэлнэ үү?

    5.
  • 24-25 ишлэлд дүрслэгдсэний дагуу тэнгэр ба огторгүйд мөн уур амьсгалд юу\хэн өөрчлөлт авчирах вэ? Янз бүрийн шалтгаануудын тухай бод.

    6.
  • Есүс эргэн ирэх үед итгэгч нарт юу тохиолдох вэ? Бусад хүммүс яах вэ? (26-27)

    7.
  • Есүс инжрийн модны тухай сургаалт зүйрлэлээрээ өнөөдөрийн бидэнд юу хэлэхийг хүсэж байна вэ? (28-29)


    8.
  • Чөлөөт теолгичид Есүс буцаж ирэх цаг хугцааныхаа тухай эш үзүүлэхдээ алдаа гаргасан гэж үздэг (30). Та тэдний энэ зүйлийн тухай юу гэж бодож байна вэ? (Хэрвээ Есүс жирийн нэгэн нүгэлт хүн байсан гэх үзэл газар авбал христчин итгэл юу болох вэ?)
  • 39-р ишлэлийн жинхэнэ утга нь юу гэж та бодож байна вэ?

    9.
  • Эцсийн үеийн христчдийн амьдралд Бурханы үг ямар утгатай байх бол? (31)
  • Өнөөдөр таны амьдралд Бурханы үг ямар утгатай байна вэ?

    10. Есүсийн дахин ирэх өдөр яагаад эцсийн өдөр хүртэл нууц байх ёстой вэ? (32)



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    22. “Хайр хэзээ ч хувирахгүй” (Марк 14:1-9)



    Суурь ойлголт: Лүүк 10:38-42, Иохан 11, Иохан 12:1-2 хэсгүүдэд Бетаны Марийн тухай юу сургаж байгааг удирдагч товч зааж өгч болно. (Энэ хэсэгт гарч байгаа Марь Лүүк 7:37-50д гарч буй эмэгтэй биш.) Марта, Мариа ба Лазарын эцэг эх нь магадгүй нас барсан байх. Тэгээд тэд нөхөрт гараагүй охиддоо хэрэгцээнд нь, эсвэл хуриманд нь, үгүй бол хөгширсөн үед нь хэрэг болно гэж тодорхой хэмжээний мөнгө үлдээсэн байж болох юм. Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног дөнгөж эхлэж байлаа.

    1.
  • Хэрвээ найз чинь удахгүй үхнэ гэдэгийг мэдвэл та түүнд ямар зүйл бэлэглэх вэ?
  • Есүс энд Өөрийнхөө оршуулгын тухай дурьдаж байна. (8) Есүс удахгүй үхнэ гэдэгийг дагалдагчид нь ойлгоогүй. Харин Мариа ойлгосон гэж та бодож байна уу? Шаалтгааныг хэлнэ үү?

    2.
  • Цэвэр нардаар хийсэн гөлтөгнөн савтай тосыг худалдаж авахын тулд жирийн ажилчны бүтэн жилийн ажлын цалинтай тэнцэх мөнгийг төлөх хэрэгтэй. Тиймээс хэрэглэх үедээ зөвхөн нэг дуслыг л дусаадаг байжээ. Манай улсын мөнгөөр нэг ваар ийм тос ямар үнэтэй байх вэ?
  • Ийм хэмжээний мөнгө цуглуулахад ямар хугацаа шаардагдах вэ?
  • Маш үнэтэй энэ тосыг худалдан авч байхдаа Мариа өөрийнхөө хуримын мөнгө, тэтгэврийнхээ тухай юу бодож байсан бол?

    3.
  • Яагаад Мариа үнэтэй тосыг Есүсийн толгой дээр хэдхэн дусаахын оронд ваартай тосыг бүгдийг нь цутгасан бэ?
  • Мэссиа буюу Христ гэдэг үгс нь “Тослогдсон нэгэн” гэсэн утгатай. Еврейчүүдийн хаадыг ширээнд залахдаа тослодог заншилтай байжээ. Гэтэл Есүс оршуулагдахынхаа өмнө тослогдсон. Яагаад?

    4.
  • Мариа өөрийн хуримтлуулсан бүх мөнгийг ваартай үнэт тос авахад зарцуулсан. Шүүмжлэлийн аль хэсэг нь түүнийг хамгийн их гомдоосон бэ? (4-5)
  • Ганц жилийн цалингаар хотын ядууст хэрхэн туслаж болох вэ? (4-5)

    5.
  • Есүсийг Мариаг өмгөөлж хэлсэн үгийн аль нь түүнийг (Мариаг) баярлуулсан бэ? (6-9)
  • Есүс таныг ”тэр хийж чадахаа л хийсэн” гэж хэлж чадахаар та амьдарч байна уу? (8)
  • Одооноос эхлэн та Есүсийн төлөө юу хйиж чадах вэ?

    6.
  • Мариагийн хийсэн үйлдэл болон, Есүсийн хийсэн үйлдэлийн ижил төстэй тал нь юу вэ? (9)
  • Мариа үнэтэй тосыг Есүсийн төлөө асгасан эсвэл Мариагийн төлөө Есүс Өөрийн цусаа урсгасан хоёрын аль нь их гарздал байсан гэж та бодож байна вэ?

    7.
  • Мариагийн хийсэн зүйл нь яагаад үеийн үед дурьсагдахаар онцлог байсан бэ? (9)
  • Танаас ямар дурсамж үлдээсэй гэж та хүсэж байна вэ?
    8.
  • Тэр өдөр Есүсийн төлөө “гарлагдсан” мөнгөнийхөө тухай Мариа дараа нь юу гэж бодож байсан бол?
  • Мариа Есүсийг тэгж их хайрлахыг яаж сурсан бэ?
  • Бид яаж Есүсийг Мариа шиг хайрлахад суралцаж чадах вэ?

    Баярт мэдээ: Мариа Есүсийн үгийг сонссоноороо Түүнийг хайрлахад суралцсан. Тийм ч учраас тэр Есүст яг зөв цагт нь үйлчлэх чадвартай болсон. Мариа эхлээд сайн мэдээнд итгэсэн. Энэ итгэл нь түүний сэтгэлд бүх зүйлээ Эзэнд өргөх хүсэл болтол өсчээ. Мариагийн үйлсийн үр дүнд Есүс газар дээрх сүүлчийнхээ өдрүүдэд нардын үнэр анхилуулан байлаа.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    23. “Есүсийг шүүсэн тоглоом” (Марк 15:1-15)



    Суурь ойлголт: Энэ хичээлийн үед хүмүүсийг хоёр буюу гурваар нь баг болгож хуваа. Баг бүр доорхиос нэг хоёрыг нь сонгож ярилцаад дараа нь олж мэдсэн зүйлсээ хуваалцана.

    1.
  • Понти Пилат
    МЭ 26-36 онд тэр эзлэн түрэмгийлэгч Ромын эзэнт гүрнийг төлөөлж Иудейн захирагч байхдаа Тибер хаанд шууд захирагддаг байлаа. Еврейчүүдйин эсэргүүцэл үймээн самууны талаар Ромын хааны сонорт ямар нэг зүйл хүргэхийг Пилат огт хүсэхгүй байв. Үхлийн ялыг өгөх эсвэл өршөөх эрх мэдэл түүнд байлаа.

    1-15-р ишлэл
  • Энэ хэсгээс Пилатын зан чанарын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ? (Жишээ нь Түүний эрхэмлэн нандигнадаг зүйлс юу вэ?)
  • Шүүх хурал дээр 12-14-р ишлэлд байгаатай адил асуулт тавьдаг шүүгчдийн талаар та юу гэж бодож байна вэ?
  • Яагаад Пилат өөрт нь байгаа эрх мэдлийг ашиглалгүй харин бусад хүмүүсээр шийдвэр гаргуулсан бэ?
  • Пилат Есүсийн талаар үнэндээ юу гэж бодож байсан бэ? (Тэр яагаад Есүсийг хоёр удаа “Иудейн Хаан гэж нэрлэсэн бэ?) (9,12)
  • Ромын захирагч ба Иудейн Хаан болох энэ хоёр хүнийг хоронд нь харьцуул. Тэдний хооронд ямар ялгаа байна вэ?
  • Энэ хэргийг хэн эцэс болгосон бэ?
  • Есүсийг ташуурдуулаад загалмайд цовдлуулахдаа Пилатын сэтгэл ямар байсан гэж та бодож байна вэ? (15)
  • Пилат сэтгэл санаагаа тайвшуурлахын тулд юу хийсэн бол?
  • Хэрэв та тэр өглөө Пилатын оронд байсан бол байдлыг яаж шийдэх байсан бэ?

    2.
  • Бараб
    Алуурчин ба улс төрийн үймээн самууны толгойлогч. Түүний нэр нь “Эцгийнхээ хүүхэд” гэсэн утгатай.

    6-15 ишлэл
  • Түүний хүүхэд, залуу нас мөн насанд хүрсэн үеийн амьдрал нь ямар байсныг төсөөл. Энэ хүнийг хувьсгалч ба алуурчин болоход юу нөлөөлсөн байж болох вэ?
  • Хэрвээ таны амьдралын орчин нөхцөл өөр байсан бол та алуурчин болох байсан болов уу? Яагаад тйим яагаад үгүй вэ?
  • Энэ хүн үхлйин ирмэгт тулсан байхдаа юуны тухай бодож байсан бол? (Тэр хйисэн зүйлдээ харамсаж байсан гэж та бодож байна уу?)
  • Бараб өөрийнх нь оронд загалмайд хадагдсан хүнйи үхлийг харахаар тэнд очсон болов уу?
  • Есүстэй холбон үзвэл бид Барабтай юугаараа адилхан бэ?

    3.
  • Ахлах тахилчид
    Тухайн үед ахлах тахилчын ажлыг ихэвчлэн нэг л хүн хийдэг байсан. Харин энэ тохиолдолд жинхэнэ тахилч Кайф ба түүний урьд ахлах тахилч байсан түүний хадам эцэг Аннас гэсэн хоёр тахилч байна. Аннас өөрийн хүргэнээр дамжуулан нөлөөгөө ашигладаг байжээ.


    1-15-р ишлэл
  • Ахлах тахилчид юуг амьдралынхаа гол зорилгоо болгодог байсан бол?
  • Ахлах тахилчид яагаад Есүст атаархсан бэ?
  • Ахлах тахилчид яагаад өөрсдийнхөө буруу хандлагыг олж хараагүй вэ?
  • Ахлах тахилчдын шүүхээр дамжуулан үйлдсэн аллага ба Барабын бослогын үед үйлдсэн аллага хоёрын аль нь хамгийн муухай гэмт хэрэг вэ? (таны бодлоор)
  • Хэтэрхий шашинлаг хүн муу сүнсний гар хөл болох боломж хэр их вэ?
  • Танд ахлах тахилчидтай адил зарим нэг чанар байна уу? Хэрэв тийм бол ямар адил зүйлүүд байна вэ?

    4.
  • Ард олон
    Өмнөх ням гаригт тэд Есүсийг “Хосанна” хэмээж угтаж байсан. Гэтэл одоо тэд “түүнийг цовдол” гэж хашхирч байна. Эдгээр хүмүүсийн зарим нь Есүсийн тусламжыг ч хүртэж байсан.

    8-15-р ишлэл
  • Яагаад ард олон аюултай алуурчныг суллахыг хүссэн бэ?
  • Яагаад хүмүүс тэдэнд сайн сайхныг өгсөн нэгний эсрэг зогссон бэ? (Яагаад Есүсийн төлөө ганц ч гэсэн хүн дуу хоолойгоо өргөж, шүүх энэ тохиолдод шудрага бус байсныг эсэргүүцээгүй вэ?)
  • Хэрэв та тэр өглөө ард олны дунд байсан бол юу хийх байсан бэ?
  • Өнөө үед ч гэсэн манай улсад шудрага бус шүүх байдаг болов уу? Яагаад?
  • Энэ ишлэлээр бид ардчлалын сайн муу ямар талуудыг харж болов вэ?

    5.
  • Есүс
    Тэр шүүх ажиллагааны турш зөвхөн ганц л өгүүлбэр хэлсэн. (2) Ихэнхдээ тэр дуугүй байсан.

    1-15-р ишлэл
  • Энэ үеийг хүртэл Есүс ”Хүний Хүү” гэдгээс өөр нэр цолоос татгалзсан. Яагаад тэр одоо олны өмнө Иудейн Хаан гэж хэлүүлэхийг зөвшөөрсөн бэ? (2)
  • Есүс яагаад өөрийгөө хамгаалаагүй вэ?
  • Есүсийг энэ хэсэг дэх бусад хүмүүстэй харьцуул. Тэр бусдаас юугаараа ялгарч байна? (Ийм үед ч Есүс ийм сайн байхад юу нөлөөлсөн бол?)
  • Есүс эргэн тойрныхоо хүмүүсийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бол?
  • Есүсийг хэн энэхүү шүүх дээр хэрэгтэн болгосон бэ? Пилат, Бурхан эсвэл Сатан уу?



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    24. Итгэмээргүй амилалт (Марк 16:1-11)



    Суурь ойлголт: Хуучны уламжлалаар бол Марк Петрын хэлмэрч байсан бөгөөд түүний бичсэн сайн мэдээг харвал Есүсийн амьдралыг Петрын нүдээр харж бичсэн юм шиг харагддаг. Энэ номон дээр гарч буй нэг сэдэв нь дагалдагчдын итгэлгүй байдал юм. Хэдийгээр Есүс өөрийнхөө үхэл ба амилалтыг урьдчлан хэлж байсан ч дагалдагчид нь үүнийг огт боломжгүй хэмээн игтээгүй. Есүсийн биеийг Түүний нас барсан өдөр нь аль хэдийн тосолсон байсан гэдэгийг анхаараарай.

    1.
  • Есүсийн булшийг том чулуугаар таглаж цэргүүд манаж байсан ч Галил нутгийн эмэгтэйчүүд (Матай номыг үз) яагаад очихыг зорьсон бэ? (1-3)

    2.
  • Тэдгээр эмэгтэйчүүд Есүсийн биеийг хоёр өдрийн өмнө тосолсоныг харцгаасан. Тэд нар яагаад хоёр дахь удаагаа тослохыг хүссэн бэ?
  • Ийм үед та өөрийн хайртай хүний биеийг харж гар хүрэхийг хүсэх үү?
  • Зөвхөн Иохан л Есүсийн үхлийн гэрч болсон. Бусад дагалдагчид Есүсийн биеийг дахин нэг удаа ч харахыг хүсээгүй, Яагаад? (Энэ тал дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байна уу?)

    3.
  • Хэрвээ эмэгтэйчүүд Есүсийн зөгнөн хэлсэн аилалтанд итгэж байсан бол тэрхүү ням гаргийн өглөө ямар сэтгэгдэлтэй байх байсан бол?

    4.
  • Эмэгтэйчүүд тэнгэр элчийн хэлсэн үгийг сонсоод юу бодсон бэ? (6)
  • Тэнгэр элчийн үгийг сонссон ч тэд маш их айсанаас Есүсийн амилалтын тухай хэнд ч хэлээгүй (8). Тэд нар юунаас тэгтлээ их айсан бэ?

    5.
  • Тэр үед шүүхийн танхимын хууль ёсоор эмэгтэйчүүдйин гэрчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч яагаад Есүс эмэгтэйчүүдийг Өөрийн амилалтын анхны гэрч болгохоор сонгосон бэ? (7,10)

    6.
  • Есүсийн амилалтанд итгэх итгэл эдгээр эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд хэзээ, хэрхэн төрсөн бэ?

    7.
  • Үхсэн бие дахин амилахтай адил боломжгүй санагдах мэт зүйл таны амьдралд байгаа юу? (Та дотроо хариулж болно.)
  • Есүс дагалдагчидынхаа итгэлгүй байдлыг зэмлэсэн шигээ таныг зэмлэвэл та юу гэж хариулах вэ? (14)

    8.
  • Махан биеийн дахин амилал (Зөвхөн Христийн сургаалд байдаг) ба сэтгэлйин ёс бус байдлын (Олон шашны сургаалд байдаг) хоорондын ялгаа юу вэ?

    9.
  • Хэрвээ махан биеийн дахин амилалт гэж байдаггүй бол Христчид хүн төрөлхтөнд юу тунхаглах байсан бол?
  • (Биеийн) дахин амилалаас бусад Христийн бүх сургаалд итгэдэг хүн байна гэж үзье. Түүнийг бид яагаад Христчин хүн гэж нэрлэж болохгүй вэ?

    10. Хоёрхон хоногийн өмнө Петр Эзэнээсээ урвасан. Есүсийн илгээсэн мэндчилгээ түүнд ямар санагдсан бол? (7)
  • Та гашуудмаар муухай гэм хийсэн гэж бодъёо. Тун удалгүй Есүс “тантай уулзмаар байна” гэсэн хэл явуулбал танд ямар санагдах вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com