Матайгийн Библийн судалгаанууд

Тайлбар: асуултуудын дєрвєн багануудад эмхэлсэн. Хамгийн хялбар асуултыг нь нэг од * арай хїндэвтэрийг нь хоёр од **, нэлээд хїндийг нь гурван одоор *** тус тус тэмдэглэсэн.

1. ИОСЕФ БУРХАНЫ ХҮҮГИЙН ӨРГӨМӨЛ ЭЦЭГ 1:18-25 **
2. ДОРНЫН МЭРГЭД 2:1-12 **
3. ЕСҮС БАПТИСМ ХҮРТСЭН НЬ 3:13-17 ***
4. САТАН ЕСҮСИЙГ НҮГЭЛД УНАГАХААР СОРЬСОН НЬ 4:1-11 ***
5. УУЛАН ДЭЭРХ НОМЛОЛООС 5:21-32 **
6. БҮҮ САНАА ЗОВ! 6:25-34 **
7. ХУУРАМЧ ЭШ ҮЗҮҮЛЭГЧИД 7:15-23 ***
8. ХАРИЙН ОФИЦЕР 8:5-13 *
9. МАТАЙГ ДУУДСАН НЬ 9:9-13 *
10. ХАВЧЛАГА ДАХЬ ЦӨХРӨЛТГҮЙ ОРОЛДЛОГО 10:16-31 ***
11. САЙН МЭДЭЭ ЯДУУСЫН ТӨЛӨӨ 11:1-6 **
12. ХӨНГӨН АЧАА 11:28-30 **
13. ДЭМИЙ ҮГС 12:33-37 ***
14. УЛААН БУУДАЙ БА ХОГИЙН УРГАМАЛ 13:24-30 ба 36-43 ***
15. ПЕТР УСАН ДЭЭГҮҮР ЯВСАН НЬ 14:22-34 *
16. АГУУ ГАШУУДАЛ БА АГУУ ИТГЭЛ 15:21-28 *
17. СИМОН ПЕТР ЧУЛУУ БОЛСОН НЬ 16:13-23 **
18. ЕСҮС БУРХАНТАЙ АДИЛХАН 17:1-9 ***
19. ӨРШӨӨГҮЙ ЗАРЦ 18:21-35 **
20. ГЭРЛЭЛТ, САЛАЛТ БА ДАХИН ГЭРЛЭЛТ 19:1-12 ***
21. ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ 20:1-16 ***
22. ХААН ӨӨРИЙН ХОТ УРУУ ИЛЖИГТЭЙ ИРСЭН НЬ 21:1-11 **
23. ХААН ХҮҮГИЙ ХУРИМЫН НАЙР 22:1-14**
24. ХЭН ХОЁР НҮҮР ГАРГАГЧ ВЭ? 23:1-12 ***
25. ТЭНГЭР, ГАЗАР АЛГА БОЛОХ БОЛНО 24:29-44 ***
26. АРВАН ОХИН 25:1-13 ***
27. ТАЛАНТЫН ЗАРЦУУЛАЛТ 25:14-30 ***
28. ХОНЬ БА ЯМАА 25:31-46 **
29. ГЕТСЕМАН ДАХЬ ТЭМЦЭЛ 26:36-46 **
30. ТА НАМАЙГ ЮУНД ОРХИВ 27:33-54 **
31. БУЛШИЙГ МАНАСАН НЬ 27:62-28:15 **
32. АГУУ ДААЛГАВАР 28:16-20 ***

Print all lessons

© 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com



1. ИОСЕФ – БУРХАНЫ ХҮҮГИЙН ӨРГӨМӨЛ ЭЦЭГ (Матай 1:18-25)


Суурь ойлголт: Удирдагч Луук 1:26-38 йиг товчхон тайлбарлаж өгөөрөй. Мосэгийн Хуулийн дагуу сүй тавих нь гэрлэлт мэт холбодог байсан бөгөөд сүйний үед итгэмжит бус байдал гаргасан хүнийг бас чулуугаар шидэж шийтгэдэг байв. Мөн гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөггүй байв. (Дэд Хууль. 22).

1.
  • Мариа өөрийг нь мэхэлсэн байна гэж Иосефын сэжиглэсэнийг бидэнд яг аль хэсэг хэлж байна вэ? (ишлэл 18-19)
  • Энэ нөхцөлд Иосефт юу хамгийн хэцүү байсан гэж та боддог вэ?
  • Та Марийг тэнгэр элч ирсэн тухайгаа Иосефт хэлсэн гэж боддог уу? Хэрэв үгүй бол, яагаад? Хэрэв тийм бол, тэр үед Иосеф яагаад түүнд итгээгүй вэ?

    2.
  • Иосеф яагаад энэ шудрага бус зүйлээс болж хуулийн дагуу өөрийн эрхээ эдэлж Мариа болон түүний гэр бүлийг шүүхэд өгч хариу авахыг хүсээгүй вэ?
  • Та ишлэл 18-19 д тодорхойлсон тэрхїї нєхцєлд Иосеф Марийг хэрхэн ойлгосон гэж боддог вэ?

    3.
  • Бурхан яагаад тэнгэр элчээ Мариа уруу илгээсэн тэр өдрөө Иосеф уруу бас илгээгээгүй вэ (ишлэл 20)? (Яагаад Иосефийн хайр ийм хэцүү замаар соригдох болов?)

    4.
  • Онгон төрөлт гэдэг нь Марийн хэвлийд энэ дэлхийн гаднаас эр эс ирсэн гэсэн утгатай. Хэдийгээр түүнээс өмнөх дэлхийн түүхэнд хэзээ ч ийм зүйл тохиолдоогүй боловч Иосеф юунд үндэслэн онгон төрөлтөнд итгэж чадсан вэ? (ишлэл 20-23)
  • Энэ сэдэвт ямар зүйлс энэхүү онгон төрөлт нь зохиомол зүйл биш гэдгийг бидэнд баталдаг вэ?

    5.
  • Яагаад ихэнх хүмүүст (бас теологчдод) онгон төрөлтийн онолд итгэхэд хамгийн хэцүү байдаг гэж та боддог вэ?
  • Онгон төрөлтөнд итгэх итгэл ба бидний Бурханы талаарх төсөөлөл (ойлголт) хоёр хэрхэн нэгдэх вэ?

    6.
  • Хэрэв Есүс Иосеф, Мариа нарын хүү нь байсан бол өөрийн хүмүүсийг нүглээс нь яагаад аварч чадахгүй байх байв?
  • Мууг үйлдсэний чинь улмаас таны ухамсар таныг буруутгаж байсан гэм нүглийг эргэн дурс. Тэгээд ишлэл 21-ийг дахин унш, мөн нэрээ “Өөрийн ард түмнийг” гэсэн үгний оронд тавь. Та ийм замаар уншихдаа энэ ишлэл үнэн гэдэгт итгэж байна уу?

    7.
  • Хэдийгээр тэд цугтаа амьдарч байсан боловч Иосеф хайртай Маридаа хүрэхээс өөрийгөө хэрхэн хамгаалж чадав? (ишлэл 25)

    8.
  • Хүн бүр Мариа Иосефийн хүүхдийг тээж байсан гэж бодсон байх. Та Иосеф өөрийн болон Марийн төрөл төрөгсдийн өмнө тулгарсан хуурамч буруушаалтаас өөрийгөө чөлөөлөхийг оролдсон гэж боддог уу?
  • Яагаад Бурхан Хүүгийнхээ үрчлэн авсан эцгээр Иосефоос өөр хэнийг ч сонгоогүй вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Иосеф Есүсийг олны дунд ажлаа хийж эхлэхээс өмнө нас барсан байж магадгүй, гэвч тэр үрчлэн авсан хүүгийнхээ талаар чухал зүйлийг мэдсэн: Тэр Өөрийн ард түмнийг (үүнд түүний эцэг Иосеф нь бас багтсан) нүглээс нь аврана.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    2. ДОРНЫН МЭРГЭД (Матай 2:1-12)


    Суурь ойлголт: үүнээс 500 жилийн өмнө цөллөгө дууссан байсан боловч олон Еврейчүүд Перст (урьдын Вавилон) суурьшсан хэвээрээ байв. Мэргэн хүмүүс нь одон орон судлаач, зурхайчид байсан бөгөөд энэ нь Еврейн шашнаас өөр байв. Перс ба Паластиений хооронд 1000-1500 километр зайтай байсан.

    1.
  • Хэрэв тэмээ өдбрт 30 километр явдаг бол мэргэн хүмүүсийн аялал хэр удаан үргэлжилсэн бэ?
  • Энэ аяллын талаар тэдгээр хүмүүсийн хөрш, эхнэр, эзэд ямар бодолтой байсан гэж та бодож байна вэ?

    2.
  • Тэдгээр мэргэн хүмүүс өөрсдийн хаанд мөргөхийн оронд яагаад Иудейчуудын хаанд мөргөхийг хүсэв?
  • Яагаад мэргэн хүмүүс Иудейн шинэ хаанд үнэт бэлэг өгөхийг хүсэв (ишлэл 11)?

    3.
  • Иудейчууд бараг 600 жил гаруй хаангүй байжээ. Херод зөвхөн Ромчуудын хамжлага байсан. Яагаад Херод болон бїх Иерусалимчууд шинэ хааны тухай сонсоод мэгдсэн бэ (ишлэл 11)?
  • Үнэндээ Херод юунд итгэдэг байсан бэ?(Тэр өөрийн хүч чадал—Библи—Мессиа – Бурханы төлөвлөгөө гэх мэтйин талаар ямар итгэлтэй байсан бэ?)

    4.
  • Ишлэл 2, 9 харвал од мэргэн хүмүүсийг аль газраас аль газар уруу удирдсан бэ?
  • Яагаад Бурхан од мэргэн хүмүүсийг шууд Бетлехем уруу удирдахыг зөвшөөрөөгүй вэ? Яагаад Иерусалим уруу тойруу замаар удирдсан вэ?(Бурханы бичсэн үгийг сонсох нь мэргэн хүмүүст яагаад тийм чухал байв?)
  • Бурхан таныг Есүс уруу удирдахын тулд ямар “од”-ыг таны амьдралд илгээсэн бэ?

    5.
  • Вавилончууд Бабелийн цамхгийг барьсан бөгөөд Гэрээний авдрыг хулгайлж, Сүмийг сүйтгэсэн. Мэргэн хүмүүс тэдний үр сад байсан. Яагаад Бурхан Өөрийн дайснуудыг шинэхэн төрсөн хаан хүүдээ хамгийн түрүүнд мөргүүлэхийн тулд удирдсан бэ?

    6.
  • Шинэ хаан Бетлехемд төрсөн тухай мэдээг сонсоод ердөө 12 километрийн зайтай Иерусалимын хүмүүсээс хэн нь ч түүнд мөргөхөөр ирээгүй нь учир юу вэ?

    7.
  • Мэргэдийн урьдчилан төсөөлсөн таамгаас шинэ хаан ямар талаараа ялгаатай байв?
  • Мэргэн хүмүүсийн итгэлийн ямар байдал нь бидэнд жишээ болж чадах вэ?

    8.
  • Мэргэн хүмүүс үнэт бэлгүүдийг бяцхан Есүст өгсөн. Тэд түүнээс хариуд нь юуг авав?
  • Яагаад тэдгээр бэлгүүд Иосефийн гэр бүлийнхэнд тийм хэрэгцээтэй байв (ишлэл 13)?
  • Та Есүст энэ жилийн төрсөн өдрийн бэлгээр нь юу өгөх вэ?

    9.
  • Эдгээр мэргэн хүмүүс Перст эргэн очиоод буруу шашин болон хиймэл шүтээнүүдийн дунд хэрхэн амьдарч байсан бол?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс өөрийн амьдралын ихэнх цаг үед хаан гэж үзэгдэхгүй байсан. Мэргэн хүмүүс түүний амьдралын эхэнд ийнхүү Түүд мөргөсөн бөгөөд Ромын захирагч Пилат энэ нэрийг Түүний загалмайд бичсэн. Есүс дайснуудаа ч бас түүн рүү ирэхийг урьсан хаан байсан.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    3. ЕСҮС БАПТИСМ ХҮРТСЭН НЬ (Матай 3:13-17)


    Суурь ойлголт: Дөнгөж гуч гарсан хоёр залуу Иордан голын дэргэд нэг нэгэнтэйгээ учирсан байв. Үнэндээ тэд үел ах дүү хоёр байв. Тэдний нэг нь этгээд хувцас өмссөн байжээ. Есүс тэр цаг мөч хүртэл Галелд, Иохан Иудейн цөлд амьдарч байв. Тэр хоёр өмнө нь уулзсан эсэх талаар бидэнд хэлээгүй. (Удирдагч Матай 3:1-12-д хэлсэн зїйлийг товч дүгнэх ёстой.)

    1.
  • Эдгээр хоёр хүний хүүхэд нас ба залуу насны хооронд ямар ялгаа байсан бэ?
  • Та Есүс Бурханы Хүү байсан гэдгийг Иохан хэзээ ойлгосон гэж боддог вэ?
  • Иохан нэр төрд гарч алдаршссан боловч түүний ааш зан эвдээгүйн учир юу вэ?

    2.
  • Есүс болон баптисм хүртэхийг хүссэн бусад хүмүүсийн хооронд ямар ялгаа байсан вэ?
  • Яагаад Иохан Есүст баптисм хүртээхийг хүсээгүй вэ?
  • Хэдийгээр Иоханы баптисм зөвхөн нүгэлтнүүдэд зориулагдсан байсан боловч Есүс яагаад баптисм хүртэхийг хүсэв?

    3.
  • Ишлэл 15 дахь Есүсийн үгс ямар утгатай вэ?
  • Удирдагч Иохан 19:30-ыг унших ёстой. Есүс хэрхэн бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн бэ?

    4.
  • Энэ хэсэг Есүс ба Бурханы хоорондын харилцааны талаар бидэнд юуг хэлдэг вэ?
  • Энэ хэсэг Гурвалын тухай бидэнд юуг хэлдэг вэ?
  • Ариун Сүнс бүх цагт Есүсийн дотор байсан. Яагаад Тэр зөвхөн Есүсийн баптисм хүртэхэд л харагдах байдлаар илэрсэн бэ?

    5.
  • Бурхан яагаад ишлэл 17-д хэлсэн зүйлсийг бүх хүмүүст тунхаглахыг хүссэн бэ?
  • Сүүлийн сарын турш танд юу тохиолдсоныг эргэн дурс. Бурхан ишлэл 17-д Есүсийн талаар хэлсэнтэй адил зүйлийг таны талаар хэлж чадна гэж та бодож байна уу?

    6.
  • Иохан хүмүүсийг зөвхөн нүглээ гэмшин улайсных нь дараа л баптисм хүртээж байсан бөгөөд энэ нь л түүний баптисм гэмшлийн баптисм гэж нэрлэгдсэний шалтгаан юм. Христчин баптисм ба Иоханы Баптисмын хооронд ямар ялгаа байдаг вэ?(Түүнчлэн Үйлс 2:38 хар).

    7.
  • Христчин баптисмийн үед Бурхан Хүүдээ хэлсэн шиг адил үгийг баптисм хүртэж буй нэгэнд бас хэлдэг (ишлэл 17). Тэр үүнийг ямар үндэслэлээр хүмүүст хэлдэг бэ?

    8.
  • Удирдагч Абрахам хэрхэн хүүгээ Бурханд өргөснийг (Эхлэл 22) товч тайлбарлах ёстой. Ишлэл 17 дахь үгс угтаа Эхлэл 22:2-т Абрахамд хэлсэн Бурханы үгийг бодогдуулдаг. Өөрсдийн хүүхдүүдээ өргөсөн Абрахам ба Бурханы хооронд ямар адил зүйлүүд байдаг вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    4. САТАН ЕСҮСИЙГ НҮГЭЛД УНАГАХААР СОРЬСОН НЬ (Матай 4:1-11)


    Суурь ойлголт: Сатан Еваг эдэн цэцэрлэгт нүгэлд унахад нөлөөлсөн. Тэр үүнтэй адил замаар Бурханы хүмүүсийг 40 жилийн турш сорьсон бөгөөд тэднийг дахин дахин гэмд унагасан. Сатан бид бүгдийг сорьсон, бас биднийг олнтоо нүгэл үйлдэхэд хүргэсэн. Есүс бас соригдох ёстой байсан, учир нь тэр үнэхээр хүн, мөн хүн төрөлхтний төлөөлөгч байсан.

    1.
  • Та нэг сар цөлд юу ч идэхгүй, хэнтэй ч уулзахгүй ганцаараа байна гэж төсөөлж үз. Энэ нөхцөлд хамгийн хэцүү нь танд юу байх вэ?
  • Та 40 өдрийн мацаг барилтын дараах Есүсийн бие ба сүнсний байдал ямар байсан гэж боддог вэ?
  • Өөрт тохиолдсон сорилтуудыг Есүст тохиолдсон сорилтуудтай харьцуул. Ямар ялгаа байна вэ?

    2.
  • Бид ихэнхдээ Ариун Сүнс итгэгчийг хангалуун амьдралд хөтөлдөг гэж боддог. Тэгвэл Ариун Сүнс яагаад Есүсийг диаволд соригдуулахаар цөл уруу хөтлөв (ишлэл 1)?
  • Түүнчлэн Ариун Сүнс яагаад биднийг диаволын сорьдог орчин уруу биднийг хөтөлдөг вэ?

    3.
  • Нэг дэхь сорилт нь бидний өдөр тутамын хэрэгцээтэй холбоотой: өлсөх, цангах, бэлгийн харьцаа болон аюулгүй байдлын хэрэгцээ гэх мэт (ишлэл 3-4). Хэрэв Есүс юм идэхийн тулд чулууг талх бол гэж тушаасан бол юу нь нүгэл болох байв?

    4.
  • Хүн өдөр тутамын хэрэгцээт зүйлс нь бүрэн хангагдахгүйгээр зөвхөн Бурханы үгээр амьдарч чадах уу (ишлэл 4)? Шудрага хариулт ба өөрийн тайлбарыг өгнө үү.

    5.
  • Хоёр дахь сорилт нь бидний Бурхантай харилцах харилцаатай холбоотой (ишлэл 5-7). Хэрэв Есүс сорилтын үед өндрөөс доош үсэрэн бүхнийг төгсгөл болгсон бол дэлхийд юуг батлаж харуулах байсан бэ?
  • Хоёр дахь сорилт нь бидний амьдралд ямар хэлбэрээр ирдэг вэ?

    6.
  • Гурав дахь сорилт нь бидний итгэлийн тусагдахуунтай холбоотой. Сатан ишлэл 9-д үнэнийг хэлж байна уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Хэрэв Есүс сатаны хийлгэхээр сорьсон зүйлийг үйлдсэн бол дэлхий ямар түр зуурын амжилтанд хүрэх байв?
  • Хэрэв бид амьд Бурханаас өөр эзэд ба бурхдыг хүндэлвэл ямар түр зуурын амжилт олж болох вэ?

    7.
  • Есүс диаволтой тэмцэхдээ ямар зэвсэгтэй байв?
  • Та сорилтууд ба нүглүүдийн эсрэг тэмцэхдээ ямар зэвсэгтэй байна вэ?

    8.
  • Есүс Сатаны эсрэг тулалдаанд ялсан. Тэгвэл яагаад тэр зөвхөн тулалдаанд ялагдсан хүмүүст тогтоогдсон үхлийн шийтгэлийг эдлэсэн бэ?
  • Хэрэв Есүс соригдоогүй бол ямар Бурхан байх байв?
  • Хэрэв та соригдоогүй бол ямар Христчин байх байв?

    БАЯРТ МЭДЭЭ: Удирдагч Еврей 2:18 унш.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    5. УУЛАН ДЭЭРХ НОМЛОЛООС (Матай 5:21-32)


    Суурь ойлголт: Мосе Бурханы Хуулийг Синай уулнаас өөрийн хүмүүст өгсөн. Тиймээс “шинэ Мосе” Есүс ч ийнхүү үйлдсэн. Есүс хуучин хуулиудад шинэ ойлголт өгсөн.

    1.
  • Яагаад уур хилэн аллагтай адил байдаг вэ (ишлэл 22)?
  • Та хэзээ нэгэн цагт “хоосон толгой” эсвэл “мунхаг” гэж дуудуулж байсан уу? Тийм бол үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?
  • Хэрэв хүүхдийг дахин дахин “хоосон толгой” эсвэл “мунхаг” гэж дуудвал энэ нь түүнд хэрхэн нөлөөлөх вэ?

    2.
  • Ишлэл 21-22-т дурдсан нүгэлд та єєрєє ямар шийтгэл өгөх байв?
  • Хэрэв хэн нэгэн хүн таны хайртай хүнд эдгээр мууг үйлдсэн бол тэдгээр нүглтнүүдэд та ямар шийтгэл өгөхийг хүсэж байна вэ?

    3.
  • Яагаад бид шүтлэгийн үүргээ биелүүлэхээсээ өмнө бусад хүмүүстэй эхлээд эвлэрэх ёстой вэ? (ишлэл 23-24)
  • Яагаад Есүс хэрүүл маргаан хэний буруу байсныг сонирхолгүй, харин сонсогчиддоо бусадтай эвлэрэх анхны алхмыг хийхийг тушааж байна вэ? (ишлэл 23-25)

    4.
  • Хэрэв Есүс: “Хэрэв ах дүү чинь таны эсрэг ямар нэгэн зүйл хийсэн бол түүнийг март, түүний талаар ямар ч зүйлийг бүү бод” гэж хэлсэн бол юу болох байв? Танд Түүний өгсөн тушаалаас ийм тушаалыг дагах нь илүү хялбар байх уу?
  • Өөрт нь хохирол учруулсан нэгэнээ уучилдаггүй хүнд юу тохиолдох вэ?
  • Есүс өнөөдөр таниас нүглийг нь уучлахыг хүсэж байгаа хүн хэн байна вэ? (та зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    5.
  • Яагаад Есүс хүний төсөөлөлдөө үйлдсэн нүглийг бодитоор үйлдсэн мэт ноцтойгоор бодож байна вэ (ишлэл 27-28)?
  • Гар эсвэл нүд чинь таныг нүгэлд сорьсон удааг эргэн дурс. Та тэдгээрийг ямар бодит аргуудаар нүгэл хийхээс зогсоож чадах вэ? (ишлэл 29-30)

    6.
  • Үнэндээ Есүс салалтын талаар юуг заасан вэ? (ишлэл 31-32) Тэрхүү сэдвийг тогтоо!
  • Гэрлэсэн эрэгтэй эсвэл эмэгтэй гуравдагч хүнтэй хайрын холбоотой болсон нөхцөл байдлыг төсөөл. Хэрэв тэдний нэг нь Есүсийн тушаалыг дагахаар шийдвэр гаргвал энэ нь тухайн хүмүүсд хэрхэн сайнаар тусах вэ?

    7.
  • Есүсийн гэрлэлтийн талаар заадаг сургаал ба өнөөдрийн хүмүүсийн энэ тухай бодлын хооронд ямар том ялгаа байдаг вэ?

    8.
  • Та эдгээр тушаалуудыг дагах чадвартай гэж зүтгэдэг хүнд энэ хэсгийг хэрхэн тайлбарлах вэ? Эдгээрийн дагуу амьдрах чадваргүй гэж цөхөрсөн хүнд яаж тайлбарлах вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс энэ сэдэвт дурдагдсан шүүлтээс тамын гал хүртлэх бүх шийтгэлүүдийг амссан. Тэрээр биднийг эдгээр тушаалуудыг нь дагаагүй нүглийн улмаас Бурханд төлөх ёстой байсан бидний өрийг төлөх чадвартай байхын тулд сүүлчийн зоосоо ч өгөх ёстой байв. (26)

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    6. БҮҮ САНАА ЗОВ! (Матай 6:25-34)


    Суурь ойлголт: Зөвт байдал (ишлэл 33) гэсэн үг нь бодол, үг ба үйлсийн төгс цэвэр байдлыг илэрхийлдэг. Зөвт хүн л Бурханд хүлээн зөвшөөрөгддєг бөгөөд тэнгэрийн хаанчлал уруу орж чадна.

    1.
  • Есүс биднийг санаа зовохоос хориголсон зүйлүүдийг та өөрийн үгээр тайлбарлна уу.
  • Энэ хэсэгт гарч буй зүйлүүдийн аль нь таны санааг хамгийн их зовоодог вэ?
  • Хэрэв та энэ хэсэгт дурдсан зүйлсийн талаарх санаа зоволтоо зогсоож чадах юм бол амьдрал чинь хэрхэн өөрчлєгдөх вэ?

    2.
  • Хэрэв гэр бүлийн нэг хүн нь мөнгө, эрүүл мэнд, ирээдүй гэх мэт зүйлст үргэлж санаа зовдог бол тэр гэр бүлд юу тохиолдох вэ?
  • Дэндүү их санаа зовох юм бол тэр нь бидний биенд хэрхэн нөлөөлж болох вэ?

    3.
  • Санаа зовох мөн бага итгэлтэй байх нь юугаараа адил вэ?
  • Бид хэрхэн өөрсдийн амьдрал дахь итгэлгүй байдал ба санаа зоволтын хэмжээг багасгаж чадах вэ?

    4.
  • Энэ хэсэгт шавь нартаа өгсөн Есүсийн бүх амлалтуудыг ол.
  • Танд эдгээр амлалтуудын алинд нь итгэхэд илүү хялбархан бэ? Итгэхэд хамгийн хэцүү нь аль нь вэ?

    5.
  • Ишлэл 31-32 унш. Та өнөөдөр ямар зүйлийг таны хамгийн хүслэн болсон хэрэгцээ гэж мэдэрч байна вэ? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)
  • Таны тэнгэрлэг Эцэг тань өнөөдөр танд юу үнэхээр хэрэгтэй гэдгийг мэддэг гэдэгт та итгэдэг үү? Өөрийн тайлбарыг өг.

    6.
  • Эхлээд тэнгэрийн хаанчлалыг хайх гэдэг нь бодит байдалд ямар утгыг илэрхийлдэг вэ? (ишлэл 33)
  • Яагаад хүмүүс үргэлж тэнгэрийн хаанчлалаас илүү эхлээд өөрсдийн дэлхийлэг аз жаргалыг хайдаг вэ?
  • Та эхлээд юуг хайдаг вэ? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    7.
  • Өөрийнхийг бус харин Бурханы зөвт байдлыг хайх гэдэг нь ямар утгатай вэ? (ишлэл 33)
  • Хэрэв танд өөрийн зөвт байдлыг хайж байгаад Бурханы зөвт байдлыг хайх замруу орсон туршлага байвал тэрхүү туршлагаа бусадтайгаа хуваалцана уу?

    8.
  • Ишлэл 34 ямар утгатай вэ?
  • Та ирээдүйн ямар нэгэн зүйлийн талаар санаа зовж байсан үеээ эргэн дурс. Тэр нөхцөлд санаа зовохын оронд та юу хийх ёстой байв?
  • Таны одоогийн нөхцөл байдлыг ч мэддэг Есүс Ишлэл 33-34-ийг танд хэлж байна. Та Түүнд юу гэж хариулах вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс үргэлж Бурханы хаанчлалыг бусад бүх зүйлээс илүүд тавьдаг. Түүннд энэ хэсэгт амласан сайн зүйлсийн дотроос нэг нь ч өгөгдөөгүй харин түүнд заглмайг өгсөн. Бидний Бурханд итгэлгүй байдлаас мөн дэндүү их санаа зовдогоос болж ирсэн бүх шийтгэлүүдийг загалмайруу үүрсэн юм. Энэ бол өчүүхэн итгэлтэй хүмүүсийг ч Тэр одоо ч хүлээн авдагын шалтгаан юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    7. ХУУРАМЧ ЭШ ҮЗҮҮЛЭГЧИД (Матай 7:15-23)


    Суурь ойлолт: Зөнчид гэдэг нь Бурханы үгийг өөрсдийн хүмүүст тунхагладаг хувь хүмүүс байв. Бид пастор эсвэл ахлагч эсэхээс нь хамаарахгүйгээр бусдын өмнө зогсоод Бурханы үгийг тунхаглаж байна гэж баталдаг хүнийг шалгахад энэ хэсгийн хэмжүүрийг ашиглаж болно.

    1.
  • Хуурамч эш үзүүлэгчийг үнэн эш үзүүлэгчээс ялгахад яагаад хэцүү байдаг шалтгаануудыг (аль болох олон) энэ хэсгээс олохыг хичээ.
  • Энэ хэсгийн дагуу хуурамч эш үзүүлэгчид цуглааны дотор ажилладаг уу эсвэл цуглааны гадна ажилладаг уу?

    2.
  • Хонины арьс нөмөрсөн чоно гэж хэлэгддэг хуурамч эш үзүүлэгчид үнэндээ цуглаан дотор яг юу хийдэг вэ? (ишлэл 15)
  • Хуурамч эш үзүүлэгчид өөрсдийгөө хонины арьс нөмөрсөн чонууд гэдгийг мэддэг үү?
  • Та эш үзүүлэгчийг хуурамч эсвэл жинхэнэ эсэхийг нь ямар үр жимсээр ялгаж чадах вэ? (ишлэл 16-20) Зарим бодит жишээг өг.

    3.
  • Та ишлэл 22-т тодорхойлсончлон өнөө үед ийм зүйлс хаана тохиолдсоныг сонссон бэ? (эш үзүүлэл, чөтгөрийг хөөх, гайхамшгууд)
  • Түүний нэрээр гайхамшгуудыг үйлсдэн тэдгээр хүмүүсийг Есүс яагаад мөэ юуг нь шүүмжилсэн бэ? (ишлэл 22)
  • Христийн цуглаанд гайхамшгуудыг үйлддэг хүмүүсийг бид ямар шалгуураар хэмжих ёстой вэ?

    4.
  • Хуурамч эш үзүүлэгчид шүтлэгийн зорилгыг юу гэж үздэг вэ?
  • Зөвхөн гайхамшгууд болдог цуглаанд очдог хүнийг төсөөл. Түүний итгэлд юу дутагдалтай байна вэ?

    5.
  • Хуурамч эш үзүүлэгчид нүгэлд ямар хандлагатай байдаг вэ? (ишлэл 21, 23)
  • Хуурамч эш үзүүлэгчид өөрсдийгөө бузрыг үйлдэгчид гэдгийг яагаад ойлгодоггүй вэ?

    6.
  • Хуурамч эш үзүүлэгчдийн Есүсийн нэрийг хэрэглэдэг арга замын талаар бод. Тэд түүний нэрийг ямар зорилгоор хэрэглэдэггүй вэ?
  • Удирдагч Ром 10:13 уншиж болно. Паулын дээрх ишлэлд дурдсан хүмүүс ба хуурамч эш үзүүлэгдчийн хооронд Есүсийн нэрийг хэрэглэхтэй холбоотой ямар том ялгаа байдаг вэ?

    7.
  • Есүс Өөрийнхнийгөө хэрхэн мэддэг вэ? (ишлэл 23)
  • Есүс яагаад Түүний нэрээр агуу гайхамшгуудыг үйлдсэн тэдгээр хүмүүсийг таньдаггүй вэ?
  • Есүс биднийг эцэсийн өдөр таних болно гэдэгийг бид өнөөдөр хэрхэн мэддэг вэ?

    8.
  • Үнэн эш үзүүлэгчид тэдгээр нүгэлтнүүд—хаягдагсад—энэ дэлхийд аз жаргалаа алдагсад эсвэл үхэлтэй учирч буй хүмүүст юуг дамжуулдаг вэ?
  • Өнөө үед хуурамч эш үзүүлэгдчийн талаар Христэд итгэгчдэд сануулах нь хэний үүрэг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Сатан хэзээ ч Бурханы Хургатай адил болж чадахгүй. Учир нь түүний биенд ямар ч шарх байдаггүй. Хурамч эш үзүүлэгдчийн бэрхшээл нь өөрсдийн нүглээ хүлээн зөвшөөрдөггүйд байдаг, тиймээс загалмай тэдэнд хэрэггүй юм. Иймээс тэд Есүсийг өөрсдийн аврагч хэмээн танидаггүй юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    8. ХАРИЙН ОФИЦЕР (Матай 8:5-13)


    Суурь ойлголт: Зуутын дарга бол Ромын хүчний байгууллагыг төлөөлдөг офицер байсан. Тэр сөргөлдөөндг ба цаазаар олон хүмүүсийн амийг авсан байж болзошгүй. Ромын цэргүүдийн шүтлэг нь эзэн хаандаа мөргөх байсан юм. Удирдагч Абрахам, Исаак, Иакоб нарын тухай баримтийг товч тайлбарлах ёстой.

    1.
  • Энэ сэдэв дэх зуутын дарга зарцаасаа жинхэнэ Бурханы тухай сургаал сонссон байх. Ромын офицер яагаад Түүнд ойртох болсон талаар зарим өөр шалтгаануудыг бод. (ишлэл 5-6)

    2.
  • Иудейчууд ер нь харь хүмүүсийн гэрт зочилдоггүй байв. Яагаад гэвэл энэ нь тэдний ёс заншлийн дагуу бузар юм. Зуутын даргын санаанд Есүсийг гэртээ хүлээн авах нь зохисгүй гэсэн ямар өөр шалтгаан байсан байж болох вэ? (ишлэл 7-8)

    3.
  • . Зуутын даргын Есүст ойртон ирж байсан яг тэр үеийнх нь итгэлийг тодорхойл.
  • Та Есүсийн ганц үгээр таны бэрхшээл шийдэгдэнэ гэдэгт итгэдэг үү? (ишлэл 8)

    4.
  • Зуутын дарга Есүстэй өөрийгөө юугаараа адил гэж бодсон бэ? (ишлэл 9)
  • Зуутын дарга Есүсээс өөр хэнч үл харж чадах түүний армийг хэрхэн харж чадав?
  • Есүс өнөөдөр яг таныг залбирах үед хүнд туслахыг нэг тэнгэр элчдээ тушааж чадна гэдэгт та итгэдэг үү?

    5.
  • Сайн Мэдээний номнууд Есүсийн хүний итгэлийг гайхсан зөвхөн хоёр үйл явдлыг л дурддаг. Зуутын даргын итгэлийн талаар ямар онцгой зүйл байна вэ (ишлэл 8-10)? (Гайхамшигт итгэх ба Есүсийн үгэнд итгэх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?)
  • Та тэр хүн өөрийгөө тийм агуу итгэлтэй гэдгээ мэдсэн гэж боддог уу?
  • Хэрэв та өмнө нь Есүсийн тусламжийг хархаасаа өмнө түүний үгэнд итгэж байсан бол туршлагаасаа хуваалцна уу.

    6.
  • Ишлэл 11 ба 12-т Есүс Библийг үргэлж мэддэг байсан тэдгээр хүмүүсээс анхнаасаа өөр шүтлэгийн хүлээн зөвшөөрсөн харь хүмүүсд өөрт нь итгэх илүү амархан байдаг гэж хэлдэг. Яагаад тийм байдаг вэ?
  • Хүний тэнгэрийн хаанчлал уруу явах эсвэл харанхуйд (там) хаягдахын хэмжүүр нь юу вэ?

    7.
  • Бурхан Абрахам, Исаак, Иакоб нарт Мессая ба газрын талаарх амлалтуудаа өгсөн. Тэдгээр гурван хүмүүсийн итгэл яагаад Ромын зуутын даргыи итгэлтэй адил байна вэ?

    8.
  • Зуутын дарга зарцдаа тохиолдсон зүйлийг хараахан мэдээгүй байсан. Та түүнийг гэртээ юуг олж харна гэж найдсан гэж боддог вэ? (ишлэл 13)
  • Есүс ишлэл 13 дахь үгийг өнөөдөр танд хувьчлан хэлж байна. Та Түүнд юу гэж хариулах вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс “(Бурханы хаанчлалын) гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ” хавирах болно” (ишлэл 12) хэмээснийг гүйцэлдүүлсэн. Тэр ийм замаар анхнаасаа Бурханы хаанчлалын иргэн болоогүй байсан Ромын цэргүүд болон бидэнд “ хаанчлалын паспортыг” бэлтгэсэн.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    9. МАТАЙГ ДУУДСАН НЬ (Матай 9:9-13)


    Суурь ойлголт: Есүсийн цаг үед Иудейчуудийн нөхөрлєлийн тэмдэг нь хамт хооллоход байсан. Шүтлэгтэй хүмүүс татвар хураагчидийг дорд үздэг байсан. Учир нь тэд мөнгөний асуудалд шудрага байдаггүй байв. Ер нь Матайг энэ сайн мэдээг бичсэн хүн гэж үздэг бөгөөд уг ном нь түүний нэрээр нэрлэгдсэн юм.

    1.
  • Татвар хураагч Матайн өдөр бүрийн амьдралыг төсөөл. Үүнд ямар сайн, ямар муу зүйл байв?
  • Та Матайг татвар хураагч байхдаа Бурхантай ямар харилцаатай байсан гэж боддог вэ?
  • Матай Есүсийг татвар хураагчдийн газарт орох үед юу гэж хэлэх байх гэж бодож байв?

    2.
  • Яагаад Есүс Матайгаас: “Чи миний шавь болохыг хүсэж байна уу?” гэж асуугаагүй вэ?
  • Алдар нэртэй багш, гайхамшгийг үйлдэгч Өөрийг нь дагалдагчаа болгохыг хүсэхэд Матай хэрхэн хүлээн авсан гэж боддог вэ?
  • Есүс үүнээс болж шүүмжлэгдэнэ гэдгээ бүрэн мэдсэн хэдий ч яагаад хуучны татвар хураагчийг шавиа болгохийг хүссэн бэ?
  • Есүс яагаад таныг шавиа болгохыг хүсдэг вэ?

    3.
  • Матайг ширээгээ эмхэлж цэгцлэлгїй татварын газраас гарахад хамт ажиллагсад нь юу гэж бодсон бэ?
  • Матай яагаад өөрийн байнгын, орлогтой ажлаа орхиж зүрхэлсэн бэ?
  • Матай бүх зүйлээ орхин Есүсийг дагаснаар юуг олож авсан бэ?
  • Есүс таны амьдралд анх удаа, эсвэл зуу дахь удаагаа “Намайг дага” гэж хэлж байна. Та түүнд юу гэж хариулах вэ?

    4.
  • Есүст итгэсэн гэрийн эзэн Матайгаас болж түүний эхнэр, хүүхдүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог вэ?
  • Матай яагаад Есүс болон урьдын хамтрагчиддаа зориулан найр хийхийг хүссэн бэ? (ишлэл 10)

    5.
  • Бидний нийгэмд сэтгэлд нь нийцээгүй хүмүүстэй нийлэхийг хүсдэггүй ямар хүмүүсийн бүлэглэл байдаг вэ?
  • Яагаад Есүс бүх төрлийн хүмүүстэй нийлэхийг хүсдэг бэ?

    6.
  • Есүс ишлэл 12-13-аар юуг илэрхийлсэн бэ?
  • Та өөрийгєє эрүүл эсвэл өвчтэй ба зөвт эсвэл нүгэлтнүүд гэсэн эдгээр бүлгийн алинд нь хамрагдана гэж боддог вэ? (Та сэтгэлдээ хариулж болно.)
  • Энэ сэдвийн дагуу үзвэл та яагаад амьдралдаа нүгэл ба өвчинг мэдэрсэн гэж боддог вэ?
  • Зарим үед хөршдөө өршөөл үзүүлэхээс Бурханд ямар нэгэн зүйлийг өргөх нь яагаад илүү хялбар байдаг вэ?

    7.
  • Яагаад тэрхүү “эмч” Есүс бяцлагдах ётсой байв? Яагаад цорын ганц зөвт Тэрээр нүгэлтнүүдийн адил тооцогдох ёстой байв?


    БАЯРТ МЭДЭЭ: Есүс Бурханд төгс өргөл болсон—Энэ бол Бурхан биднээс хөршдөө үйлчлэхэд хэрэглэдэг эрч хүчээс гадна, өөр ямар ч өргөлийг хүсээгүйн шалтгаан юм.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    10. ХАВЧЛАГА ДАХЬ ЦӨХРӨЛТГҮЙ ОРОЛДЛОГО (Матай 10:16-31)


    1.
  • Бидний нийгэмд хавчлага эсвэл жигшилд өртсөн Христэд итгэгчдэд та хэрхэн туслаж болох вэ?
  • Юунаас болж Христэд итгэгчид бидний нийгэмд хамгийн их шүүмжлэгддэг вэ?

    2.
  • Чонон дундах хонинд юу тохиолдох вэ? (ишлэл 16)
  • Есүс шавь нараа чонон дундах хонь шиг илгээнэ гэж хэлсэн нь юуг илэрхийлдэг вэ?
  • Хэрхэн могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй байж чадах вэ?

    3.
  • Есүсийн шавь нарыг шүүхэд авчрахад ямар “гэмт хэрэгт” буруутгасан бэ? (ишлэл 17-22)
  • Хэрэв та итгэлийнхээ улмаас шүүхэд очих болсон гэдгээ мэдвэл тэнд юу хэлэх талаар санаа зовохгүй байж чадна гэж бодож байна уу? (ишлэл 19-20)

    4.
  • Ямар нийгмийн гэр бүлийн гишүүдэд ишлэл 21-д тодорхойлсон зүйлс тохиолдож болох вэ?
  • Түүнчлэн хүн бүр түүнийг үзэн ядсан ч тэр итгэгч хүн хувь хүний итгэлээ яаж хадгалах вэ? (ишлэл 22)
  • Хэрэв та нэгэн өдөр итгэлээсээ болж хавчигдвал биеэ хэрхэн авч явах ёстой гэж боддог вэ?

    5.
  • Бидний цаг үед ишлэл 23-ыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

    6.
  • Өөрт нь тулгарсан шиг хавчлагыг өмнө нь багш нь гэсэн тэссэж байсан нь шавьд нь юуг илэрхийлдэг вэ? (ишлэл 24-25)

    7.
  • Хавчлаганд буй хоёр хүнийг төсөөл. Нэг нь худал илчлэгдэж, үнэн ялна гэдгийг мэддэг. Нөгөө нь үүнд тийм баттай итгэдэггїй. Тэдгээр хоёрын нөхцөл байдалд яагаад ялгаатай байна вэ? (ишлэл 26)

    8.
  • Эдгээр ишлэлээс Христчин хүн хэрхэн хавчлагаас айхгүй байх талаар үүн шиг байж болохуйц шалтгаануудыг ол (ишлэл 26-31).
  • Христчин хүн хавчлагын үед ч юу хийх ёстой вэ? (ишлэл 27)

    9 . Есүс ишлэл 28-д Бурханд уу эсвэл сатанд хандав уу?
  • Хавчлагын үед Бурханаас өөр хэнээс ч эмээдэггүй Христэд итгэгчид хэрхэн биеэ авч явдаг вэ? Харин сатаанаас айдаг Христчин хүн ямар байдаг вэ?
  • Ишлэл 28-ын дагуу үзвэл хүний амьдрал дахь ганц эмгэнэл нь юу вэ?

    10. Есүс Христчин хүн ч бас дайснуудад алагдаж болно гэдгийг зөвшөөрдөг (ишлэл 28). Тэгвэл бид Баптист Иоханы амьдралынх шиг тарчлал дунд ишлэл 29-31 –ийг хэрхэн хэрэгжүүлэж чадах вэ?
  • Яагаад Христийн жинхэн цуглааныг хавчлагаар бүр мөсєө устгах боломжгүй вэ?
  • Есүс ишлэл 30-31 дэх үгсийг өнөөдөр танд хэлж байна. Таны өнөөдрийн нөхцөл байдалд эдгээр нь юуг илэрхийлдэг вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    11. САЙН МЭДЭЭ ЯДУУСЫН ТӨЛӨӨ (Матай 11:1-6)


    Суурь ойлголт: Есүст баптисм хүртээж, Түүний дээр Ариун Сүнс хэрхэн тэнгэрээс буун ирсэнийг гэрчилсэн хүн бол 30 настай Иохан байв. Есүс Иоханд өгсөн хариултандаа Исаиан зөгнөлийг иш татсан (Исаиа 35:5, 6 ба 61:1). Удирдагч тэдгээр ишлэлүүдийг унших ёстой.

    1.
  • Баптист Иохан ажил нь ид жавхаатай байх үедээ Херод хааныг завхайралд буруутгасныхаа төлөө шоронд хоригдсон байв. Түүнийг шоронд байх үед ямар зүйл хамгийн их урмыг нь хугалсан байж болох вэ?
  • Иохан Есүстэй анх удаа уулзахдаа: “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хургыг харагтун!” гэж хэлсэн (Иохан 1:29). Энд түүний өмнөх итгэлийг юу эргэлзүүлсэн бэ?

    2.
  • Хэрэв энэ бүхний эцэст Есүс бол Христ биш байсан бол Иохан өөрийн амьдралын талаар ямар дүгнэлт хийх байв?
  • Хэрэв та нэгэн цагт Есүс бол Бурхан мєн эсэхт эргэлзсэн бол тэр нь ямар нөхцөл байдалд байсан бэ?

    3.
  • Иохан Есүс рүү шавь нараа илгээхдээ Тэр өөрийг нь шоронгоос ямар нэг гайхамшгийн замаар чөлөөлөхөөр ирнэ гэж найдсан хэмээн та боддог уу? (ишлэл 2-3) Өөрийн тайлбарыг өг.
  • Яагаад Есүс шоронд буй Иохантай уулзахаар ирээгүй вэ?

    4.
  • Яагаад Есүс Иоханы асуултанд: “ Тиймээ. Тэр бол Би.” гэсэн ийм энгийн хариулт өгөөгүй вэ? (Яагаад Есүс Хуучин Гэрээнээс иш татан хариулахыг хүссэн бэ?)
  • Хэрэв найз чинь таныг гашуудаж байх үед Библээс иш татвал та хэрхэн хүлээн авах вэ?
  • Есүс Исаиагаас иш татахдаа яагаад хоригдогсдыг чөлөөлнө гэсэн хэсгийг алгасаагүй бэ?

    5.
  • Есүсийн хариултын ямар үгсийг Иохан өөртөө хэрэглэв?
  • “Сайн мэдээ” гэсэн хэллэг нь дээр дурдсан нүглийн уучлалыг илэрхийлдэг (ишлэл 5). Тэр нөхцөл байдалд ямар нүглийн нь улмаас Иоханд Бурханы уучлал хэрэгтэй байсан бэ?
  • Бурхан шоронд байсан Баптист Иохан шиг өөрт нь итгэгчдийг яагаад “ядуус” болгодог вэ?

    6.
  • Ишлэл 6 дахь Есүсийн үг юуг илэрхийлдэг вэ?
  • Энэ хэсгийн дагуу үзвэл Хэрэв Есүс бидний хайртай хүмүүстэйгаа хэрхэн харьцдагаас болж бидэнтэй зөрчилтөй болбол бид юу хийх ёстой вэ?

    7.
  • Та Иохан Есүсийн хариултыг хэрхэн хүлээн авсан гэж боддог вэ? (Тэр нас барахаасаа өмнө нь сэтгэл нь амар амгалан болсон уу?)
  • Иохан бүхий л амьдралынхаа турш жинхэн итгэгч байсан. Есүстэй холбогдсон энэ сүүлийн холбоогоор түүний итгэл нь өөрчлөгдсөн гэж та боддог уу?

    8.
  • Херодын хамсаатан түүний толгойг таслахаар ирэхэд Иохан үхэл ба амьдралынхаа талаар юу гэж бодсон байж болох вэ?


    БАЯРТ МЭДЭЭ: Есүс “зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэх, шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж…бүх гашуудагсдыг тайвшруулагдахын” тулд ирсэн Исаиа.61:1-2. Энэ бүхнийг Есүс таны ч төлөө хйихээр өөрийнхөө үгээр ирсэн юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    12. ХӨНГӨН АЧАА (Матай 11:28-30)


    Суурь ойлголт: Буулга гэдэг нь хоёр үхэрийг ачаа тээвэрлэхийн тулд хамтад нь холбодог модон хүрээ байсан.

    1.
  • Бидний өдөрүүдэд хүмүүс мөрөн дээрээ үүрч буй хамгийн нийтлэг буулга нь юу вэ?
  • Өөрт байгаа зовлонг хүнд ачаа мэт дүрслэхийг оролд. Хэрэв хамгийн хүнд ачааг 100 килограмм гэж төсөөлвөл танд буй ачаа хэр хүнд гэж бодож байна вэ?

    2.
  • Нүглийн ачаанаас зовлонгийн ачаа юугаараа ялгаатай байдаг вэ? (Танд зовлон, муу сэтгэлийн алийг нь тээхэд илүү хэцүү вэ?)

    3.
  • Өөрийн амьдралыг ямар ч ачаагүйгээр төсөөл. Ийм амьдралд ямар сайн ба муу талууд байдаг вэ?

    4.
  • Тантай ачааг чинь үүрэлцэх чадвартай ямар хүн байдаг гэж та боддог вэ?
  • Үүрч буй ачаатайгаа Есүсийн өмнө очиж, Түүнд ачаагаа өгнө гэдэг нь бодит байдалд ямар утгатай вэ?

    5.
  • Есүс ишлэл 29-өөр юуг илэрхийлдэг вэ?
  • Та өөрийн сүнсэнд амралтыг олсон уу? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)
  • Яагаад дөлгөөн хүн өөрийн ачаанаас амралтыг олдог вэ? (Яагаад ихэнх хүмүүс өөрсдийн ачаагаа үүрч байхдаа шаналгаатай болдог вэ?)
  • Бид хэрхэн Есүс шиг дөлгөөн, даруу болох вэ?

    6.
  • Есүсийн: “Буулгыг минь өөр дээрээ ав.” гэж хэлсэн үгс ямар утгатай вэ? (Есүсийн буулга гэдэг нь юу вэ? Яагаад энэ нь бидний ачаануудаас өөр байдаг вэ?)
  • Хэрэв бид Есүстэй хамт буулгыг нь үүрвэл бидний нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарах вэ?

    7.
  • Миний буулга амархан, миний ачаа хөнгөн гэж хэлснээр Есүс юуг илэрхийлсэн вэ? (ишлэл 30)

    8.
  • Есүст өөрсдйин хүнд ачаагаа өгөхийг хүсдэггүй хүмүүс яадаг вэ?
  • Христэд итгэгчид ч бас өөрсдийн ачаануудаа үргэлж Есүст өгдөггүй. Яагаад?

    9.
  • Хэрэв та үүнд ямар ч гэм буруу байгаагїй бөгөөд хэний алдаанаас үүссэн асуудал байв гэж бодох ёсгүй гэдгээ мэдвэл таны ачаа хэр ил хөнгөн болно гэж бодож байна вэ?
  • Хэрэв та зовлонг чинь Есүс бүх талаараа хамгийн сайн байхаар аарчлөнө гэдэгт итгэж чадвал таны ачаа хэр их хөнгөн болох вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Удирдагч Иохан 19:17 уншиж болно. Есүсийн загалмай бидний бүх ачааг; тухайлбал бидний зовлонгууд ба нүглүүдийг агуулдаг.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    13. ДЭМИЙ ҮГС (Матай 12:33-37)


    Суурь ойлголт: Хэлэлцүүлгийн өмнө та сүүлчийн долоо хоногт ямар үгээр ярьсан тухайгаа эргэн дурс.

    1.
  • Ямар нөхцөлд танд хэлээ хориход хамгийн хэцүү байдаг вэ?
  • Хэрэв та өөрийн амьдралаа эргүүлж чаддагсан бол үнэндээ хэнд хэлснээ буцаан өөрөөр хэлэх байсан бэ? (Та сэтгэл зүрхэндээ хариулж болно.)

    2.
  • Бурханд бидний үгс яагаад бидний үйлстэй адил чухал байдаг вэ?
  • Бидний үгс ямар талаараа модны жимстэй адил вэ? (ишлэл 33)
  • Муу модыг сайн модоор хэрхэн өөрчилж болох вэ?
  • Муу хүн хэрхэн сайн хүн болж чадах вэ?

    3.
  • Есүс сонсогчдоо дуудахдаа “ Хорт могойн удам аа” гэсэн хатуу дүрслэл ашигласан. Хорт могой бузар үгс ярьдаг хүнтэй ямар адил талтай байдаг вэ? (ишлэл 34)
  • Есүс : “ Учир нь зүрхний бялхалаар ам ярьдаг” гэсэн үгсээрээ юуг илэрхийлдэг вэ? (ишлэл 34)
  • Ишлэл 34-өөр өөрсдийгөө шалга. Таны зүрхэнд юу дүүрэн байна вэ? (Та зүрх сэтгэлдээ хариулж болно.)

    4.
  • Ишлэл 35-д Есүс эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн зүрхэнд агуулах байдаг гэдгийг заадаг. Хүмүүс зүрхнийхээ агуулахыг ямар зүйлээр дүүргэдэг вэ?
  • Та Есүсийн талаар эсвэл Түүнд ярьдаг зүйлээ тунгаа. Таны үгс эсвэл үгийн дутагдал тань Есүстэй харилцдаг харилцааны талаарх юуг харуулдаг вэ?

    5.
  • . “Бодлогогүй үгс” (ишлэл 36) гэж юу вэ?
  • “Бодлогогїй їг”-ийн эсрэг нь юу байж болох вэ?
  • Яагаад бид эцсийн өдрийн шүүлтэнд “муу” үгээс илүү “бодлогогүй” үг бүрийнхээ төлөө тайлагнах ёстой вэ?
  • Энэ хэсэгт үндэслэн шүүлтийн өдөр танд юу тохиолдоно гэж та бодож байна вэ?

    6.
  • Та зүрх сэтгэлдээ байгаагаа бусдаас урт хугацаанд нуух чадвартай гэж боддог уу? Жишээлбэл, хэрэв таны зүрхэнд үзэн ядалт, гуниг зовлон дүүрэн байвал зөвхөн эелдэг үгсээр ярих боломжтой юу?
  • Бодлоггүй зүйл хэлэхгүйн тулд аль болох бага ярьдаг хүмүүсийг та юу гэж боддог вэ?

    7.
  • Та одооноос Есүсийн энэ сургаалыг хэрхэн дагах боломжтой гэж бодож байна вэ?

    8.
  • Есүс нэг удаа Би бол усан үзмийн мод, шавь нар нь мєчрүүд гэж хэлсэн (Иохан 15:1). Тэгвэл бид зүрхэндээ муу агуулахтай байсан ч хэрхэн сайн жимсийг төрүүлж болох вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс үгсээсээ болж доромжлогч хэмээн буруушаагдсан ч зүрхний агуулах нь сайн зүйлсээр дүүрэн байсан. Түүний загалмай бидний дэмий үгсийн гашуун үр жимстэй гунигийн мод байсан.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    14. УЛААН БУУДАЙ БА ХОГИЙН УРГАМАЛ (Матай 13:24-30 ба 36-43)


    Суурь ойлголт: Хогийн ургамлын үрийг жижиг байхдаа улайн буудайн үртэй маш адилхан харагддаг гэж ярьдаг. Хогийн ургамал дандаа хортой мөөгөнцөр агуулдаг учир ургац хураах үед улайн буудайнаас түүнийг болгоомжтой салган авах хэрэгтэй.

    1.
  • СУРГААЛТ ЗүЙРЛЭЛ (ишлэл 24-30)
  • Зөвхөн улаан буудай ургадаг талбайг арчлах эсвэл улаан буудай ба хогийн ургамал ургадаг талбайг арчлахын хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Хөршийнхөө улаан буудайн дунд хогийн ургамлын үр цацдаг хүнд ямар шалтгаан байж болох вэ?
  • Хэрэв хэн нэгэн таны ажлыг үүнтэй адил замаар хорлон сүйтгэвэл та үүнийг хэрхэн шийдэх вэ?
  • Талбайн эзэн хорлон сүйтгэх үйл ажиллагааг хэрхэн шийдсэн бэ? Юу нь гайхалтай байна вэ? (ишлэл 28-30)
  • Яагаад энэ талбайн эзэнд улаан буудайн толгой чих болгон нь тийм чухал байв? (ишлэл 29)
  • Хогийн ургамлын үр ба түүний гаргадаг жимсний хооронд ямар холбоо байдаг вэ?

    2.
  • СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛИЙН ТАЙЛБАР (ишлэл 36-34). Талбай хэмээх үг нь “дэлхий” (ишлэл 38), “хүний Хүүгийн хаанчлал” (ишлэл 41), Христийн цуглаан гэсэн хоёр утгатай.
  • Есүс эхэнд нь Бурханы үгийг үр гэж нэрлэсэн. Тэр яагаад энд хүмүүсийг мөн үр гэж нэрлэж байна вэ (ишлэл 38)?
  • Хэн хүмүүсийг тарьдаг вэ? Мөн хэрхэн тарьдаг вэ? (ишлэл 37, 39).
  • Энэ сургаалт зүйрлэл бидэнд диаволын ажиллаж буй замийн талаар юуг заадаг вэ?
  • Сатан Христийн цуглааны бүх газруудад хүүхдүүдээ тарихдаа ямар зорилготой байдаг вэ?
  • Хэрэв ямар ч хууран мэхлэгчийг багтаагаагүй байсан бол Бурханы цуглаан ямар харагдах байв?
  • Бид яагаад хэн нь Бурханы, хэн нь Сатаны хүүхдүүд гэдгийг үргэлж мэдэж чаддаггүй вэ?
  • Диаволын хүүхдүүдийг сүүлчийн шүүлтээс өмнө цуглаанаас хөөх нь яагаад зөвшөөрөгдөөгүй вэ?
  • Энэ сургаалт зүйрлэлийн мэдээг та Христчин нөхөрлөлдөө хэрэгжүүл.
  • Та өөрийгөө улаан буудай ба хогийн ургамлын үрийн аль нь гэж үздэг вэ? (Та сэтгэл зүрхэндээ хариулж болно.)
  • Энэ хэсгийн дагуу үзвэл хүн хагас улайн буудай, хагас хогийн ургамал байх боломжтой гэж та бодож байна уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Дэлхийн төгсгөл яг ямар байх вэ? (ишлэл 41-43)
  • Бурхан энэ дэлхийгээс ямар ургацыг хүсэн хүлээдэг вэ?

    3.
  • ЗӨВТ (ишлэл 43)
  • Есүс яагаад сургаалт зүйрлэлийн тайлбартаа гэнэт “зөвт” гэсэн үгийг хэрэглэж байна вэ?
  • Удирдагч Ром 4:5 уншиж болно. Бид хэрхэн зөвт болдог вэ?

    4.
  • АСУУЛТУУДЫН ДүГНЭЛТ
  • Жинхэнэ итгэгч ба худал дүр зүүлэгчийн хоорондын үндсэн ялгаа нь юу вэ?
  • Та Есүс энэ сургаалт зүйрлэлээр танд хувьчлан юу хэлэхийг хүсдэг гэж боддог вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Хэдийгээр Есүс энэ дэлхийд хэзээ ч байгаагүй хамгийн сайн улаан буудай байсан боловч хогийн ургамал шиг буруушаагдан “галт зууханд” хаягдсан. Энэ нь Тэр одоо хогийн ургамлыг улаан буудай болгон өөрчилдөг агаад тэдгээрийг үеийн төгсгөлд хаанчлалдаа хураан авахын учир юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    15. ПЕТР УСАН ДЭЭГҮҮР ЯВСАН НЬ (Матай14:22-34)


    Суурь ойлголт: Галел нуурын дотор талбай нь 20x12 километр. Уулнаас гарсан хүчтэй шуурга заримдаа энэ нууранд хүчтэй салхи дэгдээн өнгөрдөг. Дөрөв дэх манааны үе нь өглөөний гурван цаг (ишлэл 25). Тэр үед шавь нар нь нууран дээр аль хэдийн есөн цаг явсан байсан.

    1.
  • Есүс юу тохиолдоно гэдгийг нь мэдсэн байсан хэдий ч яагаад шавь нараа нуур уруу илгээв? (ишлэл 22)
  • Есүс заримдаа яагаад биднийг бас “шуурга” уруу илгээдэг вэ?

    2.
  • Хүчтэй шуурга цагаас цагт тэднийг хүрээлж байхад шавь нарт нь ямар байсан бол мөн тэд юу хийсэн бэ? (ишлэл 24)
  • Тэдэнтэй хамт яваагїй Есүсийн талаар шавь нар нь юу гэж бодсон бол?
  • Дотны хүмүүс нь үхлийн аюулд байх үед Есүс юу гэж залбирч байсан бол? (ишлэл 23)

    3.
  • Шавь нар нь Есүсийг усан дээгүүр явна гэж огт төсөөлөөгүй. Тэд энэ нөхцөлд Түүнийг юу хийх байх гэж бодсон бэ?
  • Та ямар ч найдваргүй болсон нөхцөлд Есүсийг юу хийнэ гэж боддог вэ?
  • Яагаад шавь нар нь Есүсийг хий үзэгдэл байна гэж бодсон бэ? (ишлэл 26)

    4.
  • Таныг “шуурган” дунд явж байх үед “Зоригтой бай. Бүү ай. Би байна.” гэж (ишлэл 28) хэлвэл таньд ямар байх вэ?
  • “Би байна” хэмээсэн нь үнэндээ Бурханы Еврей нэр юм (Yahweh). Есүс яагаад энэ нөхцөлд тэрхүү нэрийг хэрэглэхийг хүссэн бэ?

    5.
  • Петр яагаад гүн харанхуйд завийг шидэлж байсан аврага давалгаан дээгүүр явахыг хүссэн бэ? Боломжийн шалтгаануудыг олохыг хичээ (ишлэл 27).
  • Та энэ нөхцөлд давалгаан дээгүүр алхаж зүрхлэх байсан уу?
  • Пэтрийн сорилт яагаад амжилттай болоогүй вэ? (ишлэл 30)

    6.
  • Тэр үед Петрийн итгэлд юу дутагдалтай байсан бэ? (ишлэл 31)
  • Хэрэв Есүс танд ишлэл 31-д тэмдэглэсэн үгсийг хэлсэн бол та ямар хариу өгөх вэ?
  • Өөрийн итгэлийг бодитоор харахад суралцах нь бидэнд яагаад тийм чухал байдаг вэ?
  • Итгэл нь өчүүхэн байна гэдгийг мэдэж хүмүүст энэ хэсэг ямар тайвшралыг агуулдаг вэ?

    7.
  • Яагаад Есүс өглөөний гурван цаг хүртэл дотны хүмүүсдээ туслахаар ирээгүй вэ? (Хэрэв Есүс тэдэнд даруй туслахаар ирсэн бол шавь нар нь ямар чухал хичээлийг сурахгүй алдах байв? Ишлэл 31-33)
  • Яагаад Есүс ихэнхдээ бидний ирээсээ гэж хүссэн үеээс хожуу бидэнд туслахаар ирдэг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүсийг шуурган (Бурханы уур хилэн) дунд зогсож байх үед хэн ч гараа түүнд хүргээгүй. Энэ нь бидний итгэлийн дутууг төлөх ёстой байсан Есүсийн үнэ байв. Гэвч энэ нь одоо хамгийн өчүүхэн итгэлтэй хүмүүст ч адил Түүний авралын гарт хүрэх боложтой болсоны шалтгаан юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    16. АГУУ ГАШУУДАЛ БА АГУУ ИТГЭЛ (Матай 15:21-28)


    Суурь ойлголт: Кананчууд Израйльчуудын эртний дайснууд байсан. Тир ба Сидон Галелаас 45-60 километр зайтай байсан. Есүс энэ гадагш чиглэсэн аяллын тухай хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй (Марк 7:24). Удирдагч Давид хааны тухай гол баримтуудыг тайлбарлах ёстой (ишлэл 22).

    1.
  • Энэ ээжийн өдөр бүрийн амьдрал, ялангуяа бусад хүмүүстэй харилцсан харилцааг төсөөл (охин, нөхөр, бусад хүүхдүүд, хөршүүд гэх мэт).
  • Энэ ээж өөрийгөө ямар байдлаар буруутгасан байж болох вэ?
  • Өнөө үед энэ эмэгтэйн үйлдсэн шиг зүрх сэтгэлдээ агуу гашуудалтай ямар эхчүүд байдаг вэ?

    2.
  • Канаан эмэгтэй ихэнх Иудейчүүдийн мэдээгүй байсан зүйлийг, тухайлбал Есүс бол Давид хааны хүү байсан гэдгийг мэдсэн байв (ишлэл 22). Тэр эмэгтэй үүнийг хаанаас хэрхэн мэдэж авсан гэж та бодож байна вэ?
  • Яагаад ээж нь өөрийнхөө төлөө өршөөл гуйсан бэ? (ишлэл 22)

    3.
  • Энэ ээжийн тусламж гуйн хашхирахад хариулсан Есүсийн эхнйи гурван үйлдэл нь юу байв (23-26)?
  • Есүс голдуу зовсон хүмүүсийг Өөр рүүгээ ирэхийг урьсан. Тэгвэл Тэр энэ эмэгтэйд яагаад нүүр өгөхгүй байв?
  • Хэрэв Есүс танд тэр эмэгтэйтэй хандсан шиг адил хандсан бол та яах вэ?

    4.
  • Шавь нар нь Канаан эмэгтэйг болон болж буй байдлын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

    5.
  • Канаан эмэгтэй Есүсийг түүнээс татгалсан мэт хандахад хэрхэн хариу үйлдэв (ишлэл 23, 25, 27)?

    6.
  • Есүс энэ зовж буй эмэгтэйн өмнө чимээгүй байхдаа түүний зүрхэнд яг юу болж байсан гэж та боддог вэ?
  • Бид тусламж хүсэн хашхирах үед Есүс яагаад заримдаа чимээгүй байдаг вэ?
  • Яагаад бид бүгд итгэлээ шалгуулах ёстой вэ?

    7.
  • Есүс зөвхөн хоёр хүний итгэлийг магтсан. Энэ эмэгтэйд байж болохуйц агуу итгэлийн шинж чанаруудыг олохыг хичээ (ишлэл 28).

    8.
  • Зүрх сэтгэлдээ агуу итгэлийг олсон хүн голдуу хэрхэн боддог вэ?
  • Удирдагч Марк 7:30 уншиж болно. Энэ харь элгийн эмэгтэй гайхамшиг болохыг харахаасаа ч өмнө хэрхэн ийм агуу итгэлийг олсон байв?
  • Ямар нөцөл байдалд бидэнд агуу итгэл хэрэгтэй байдаг вэ?

    9.
  • Есүсийн харь газар дахь аялалын ганц зорилго нь юу байв?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс загалмайд байхдаа Бурхан хэдий чимээгүй байсан ч Түүнд итгэх ёстой байсан Дуулал 22:1-2, 24. Есүсийн итгэл тэр талаараа Канан эмэгтэй итгэлтэй маш адил байсан. Тэдний нөхцөл байдлын хоорондын том ялгаа гэвэл Есүст Бурхан чимээгүй байсан нь Түүний хайрын улмаас биш, харин Түүний уур хилэнгийн улмаас байсан.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    17. СИМОН ПЕТР ЧУЛУУ БОЛСОН НЬ (Матай 16:13-23)


    Суурь ойлголт: Шинэ Гэрээний “Христ” хэмээх нэр нь Хуучин Гэрээний “Мессиа” , тослогдсон нэгэнтэй адил утгатай. Хаан ба ахлах тахилч нарын байр суурийг батлахдаа тосоор тосолдог байв.

    1.
  • Та энэ хэсгийн дагуу үзвэл “хүн бүр өөрийн итгэлээр аврагдана” гэсэн хуучны үгийг юу гэж бодож байна вэ? (ишлэл 13-17)
  • Христийн сургаалд итгэлээ зөв хүлээн зөвшөөрөх нь яагаад тийм чухал байдаг вэ?

    2.
  • Танд аль нь итгэхэд илүү амархан байна вэ?: Есүс эш үзүүлэгч Елиа байсан (тэр үеээс 800 жилийн өмнө нас барсан), эсвэл эш үзүүлэгч Иеремиа байсан (тэр үеээс 600 жилийн өмнө амьдарч байсан), эсвэл Баптист Иохан байсан (хоёр жилийн өмнө алагдсан), эсвэл тэр амьд Бурханы Хүү Мессиа (ишлэл 14-16) байсан.
  • Есүсйин асуултанд 14-р ишлэл шиг хариулдаг хүмүүсийг итгэгч хэмээн хэлж болох уу?Та өөрийн хариултыг тайлбарлна уу.

    3.
  • Есүс гайхамшгуудыг үйлдсэн боловч Түүнийг Хуучин Гэрээнд зөгнөж байсан “Мессая” байсан гэдгийг тэр үеийнхэн яагаад таниагүй вэ?

    4.
  • Энэ хэсгийн дагуу бид хэрхэн үнэн итгэл олдог вэ? (ишлэл 17)

    5.
  • Хэрэв хэн нэгэн таныг “чулуу” гэж дуудвал та хэрхэн хүлээн авах вэ?
  • Есүс Петрийг “чулуу” хэмээн дуудахад тэр хэрхэн хүлээн авсан гэж та боддог вэ?
  • Зарим хүмүүс Есүс “чулуу” гэж зєвхєн Петрийг тусгайлан хэлсэн гэж боддог. Зарим нь Есүс ишлэл 16 дахь Петрйин итгэлийн тунхаглалыг “чулуу” хэмээн хэлсэн гэж боддог. Та юу гэж боддог вэ?

    6.
  • Та ишлэл 19 –ийг ямар утгатай гэж боддог вэ? (Тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэж юу вэ? Өнөө үед тэр түлхүүр хэнд байдаг вэ?)

    7.
  • Яагаад Петр 21-р ишлэл дэх зүйлүүд Есүст тохиолдоно гэдэгт итгэж чадаагүй вэ?
  • Ишлэл 17 ба 23 харьцуул. Петрийн үгс ямар үндэслэлээс гарч байна вэ?
  • Петрийн итгэлээ тунхагласны дараа ч итгэлд нь ямар байсан вэ?

    8.
  • Яагаад Есїс нэг хүнийг “чулуу” ба “Сатан” хэмээн дуудав?
  • Петр тэр үед диаволд эзэмдүүлэгүй байсан гэдгийг юу баталдаг вэ?
  • Сатан Петрээр дамжуулан ямар зорилгонд хүрэхийг хүссэн бэ?
  • Христэд итгэгчид ч адил ямар нөхцөлд хайртай хүмүүсийнхээ амьдралд Сатаны ажлыг хийдэг вэ?

    9.
  • Ишлэл 23 –д дурдагдсан бодлын хоёр аргын хооронд ямар ялгаа байна вэ?
  • Христийн цуглааны дотор аль бодлын арга нь илүү нийтлэг байдаг вэ?
  • Есүс бусдын амьдралд Сатаны ажлыг хийдэг хүмүүстэй хэрхэн ханддаг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Ишлэл 21-д: “Петр болон миний нүглийн улмаас” гэсэн үгсийг нэмж унш.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    18. ЕСҮС БУРХАНТАЙ АДИЛХАН (Матай 17:1-9)


    суурь ойлголт: Энэ үйл явдлаас олон зуун жилийн өмнө Мосэ, Елиа нар Бурханыг харахыг хүссэн боловч чадаагүй. Хуучин Гэрээний дагуу үзвэл нүгэлт хүн ариун Бурханы нүүрийг харвал үхэх байв. Тэр хоёрын үхлийн тухай Дэд Хууль 34:1-6, Хаадын Дэд 2:11 хар. Өөрчлөлт бий болсон газар нь Хермлн уул байсан (2760 метр) бололтой. Газрын зургаас хар.

    1.
  • ИШЛЭЛ 1: Есүс уул өөд тэр 3-аас өөр хэнийг ч авч явахыг хүсээгүйг тэдгээр шавь нар нь хэрхэн хүлээн авсан бэ?
  • Тэө хэд тэр үеийн хэрэгслээр өндөр ууланд авирсан байх. Тэдэнд ямар байсан бол?

    2.
  • ИШЛЭЛ 2: Та хэзээ нэгэн цагт Бурханыг харахыг хүсэж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь ямар нөхцөлд байсан бэ?
  • Есүсийн нүүр ба хувцас нь өөрчлөгдсөн нь юуг илэрхийлж байсан бэ?
  • Бурхан яагаад ганц удаа Хүүгийнхээ тэнгэрлэг тєрхийг хүмүүсийн өмнө харуулахыг хүссэн бэ?
  • Шавь нар нь ариун Бурханыг царайг харсан боловч яагаад үхээгүй вэ?

    3.
  • ИШЛЭЛ 3: Түүнчлэн тэр үед яагаад Хуучин Гэрээний хоёр төлөөлөгчид үзэгдэв?
  • Яагаад Бурхан зщөвхөн Мосэ Елиа нарыг ууланд байхыг сонгов?
  • Тэр хоёр зөгнөгдсөн Мессиаг ирснийг хараад хэрхэн хүлээн авсан гэж та бодож байна вэ?

    4.
  • ИШЛЭЛ 4: Шавь нарт нь энэ нөхцөлд юу их сайхан мэт санагдсан бэ?
  • Хэрэв танд өдєө бүрийн амьдралдаа эргэн ирэхийг хүсээгүй тийм шүтлэгийн туршлага байвал энэ тухайгаа бидэнд ярина уу.
  • Тэр мөчөөс хойш Петр өндөр уулан дээр хэрхэн амьдрана гэж төлөвлөж байсан бол?

    5.
  • ИШЛЭЛ 5: Тэр нөхцөлд үүл нь юуг илэрхийлсэн бэ?
  • Яагаад Бурхан, “Түүнд дуулгавартай бай” гэж хэлээгүй харин “Түүнийг сонс” гэж хэлсэн вэ?
  • Энэ нөхцөлийг Бурхан Синай ууланд өөрийн хүмүүсдээ хоёр чулуун хавтан дээр бичигдсэн Хуулиа өгсөн тэр үетэй харьцуул. Ямар ялгаа байна вэ?

    6.
  • ИШЛЭЛ 6: Петр өмнөхөн нь маш сайхан зүйлийг мэдэрсэн гэдгээ хэлсэн. Гэвч тэр энд яагаад айв?
  • Хүн ариун Бурхантай ойр байхдаа сайн зүйлийг мэдэрдэг үү эсвэл муу зүйлийг мэдэрдэг үү?
  • Та ямар Есүстэй харилцахад илүү амархан гэж бодож байна вэ?: мужааны өмсгөлтэй эсвэл зөвтгөлийн дээлтэй. Өөрийн тайлбараа өг.

    7.
  • ИШЛЭЛ: 7-9: Есүс шавь нартаа хүрэх нь ямар ач холбогдолтой байсан вэ?
  • Шавь нар нь Мосе, Елиах нар гэнэт алга болсоныг хэрхэн хүлээн авсан гэж та боддог вэ?
  • Есүс яагаад өөрийн өөрчлөлтийн талаар өөр хүмүүст, бусад 9 шавь нартаа ч мэдүүлэхийг хүсээгүй вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс энэ уулан дээрх хувиралтаасаа өөр уул уруу, тухайлбал Голгот уруу чиглэн хөдөлсөн. Есүс бидэнд зөвтгөлийн цагаан дээлийг өмсгөхийн тулд бидний нүглийн ичгүүрийг үүрэн загалмайд хадагдан үхэх ёстой байсан.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    19. ӨРШӨӨГҮЙ ЗАРЦ (Матай 18:21-35)


    суурь ойлголт: Энэ сургаалт зүйрлэлд хаан нь Бурханыг, зарц нар нь хүмүүс биднийг, өр нь бидний нүглүүдийг, шорон нь тамыг тус тус төлөөлдөг. Нэг талант нь 17 жилийн ажлын хөлстэй тэнцэнэ (ишлэл 24). 100 денар 3 сарын хөлстэй тэнцэнэ (ишлэл 28).

    1.
  • Таны эсрэг мууг үйлдэхээ зогсоогоогїй хүнийг та хэр олон удаа уучлах боломжтой гэж боддог вэ (ишлэл 21)

    2.
  • СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ
  • 10 000 талант бидний өнөөдрийн мөнгөөр хэр их болох вэ? (ишлэл 23-24)
  • Ганц хүн хэрхэн ийм их мөнгөний алдагдалд орсон байх боломжтой вэ? Таны бодлоор, хааны шийтгэл шудрага байсан уу? эсвэл үгүй юу (ишлэл 25)? Өөрийн тайлбарыг өг.
  • Яагаад тэр зарц хаанаасаа өрнөөс нь хэлтрүүлээч хэмээн уучлал гуйгаагүй вэ? (ишлэл 26)
  • Энэ зарц өрөө эргүүлэн төлөхийн тулд 10 000 талант хаанаас яаж олно гэж та бодож байна вэ? (ишлэл 26)
  • Энэ зарц өрнөөсөө чөлөөлөгсөндөө талархсан, аз жаргалтай байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлдэг (ишлэл 27-28). Яагаад?
  • Хүн гурван сарын хөлстөй тэнцэх мөнгийг хэр удаан хадгалах ёстой вэ? (ишлэл 29)
  • Хоёрдогч хүнийг уулчах чадвартай болгоход эхний зарцад юу тохиолдох ёстой байв? (ишлэл 30)

    3.
  • СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
  • Өр ба нүгэлд ямар нийтлэг зүйл байдаг вэ?
  • Та нүгэл хийх бүртээ Бурханы өмнө өртэй болог гэж бодье: худал хэлэх 50 доллар, бохир бодол 100 доллор, хүнийг үзэн ядах нь 1000 доллар гэх мэт төсөөл. Энэ мөчид та Түүнд хэр их өртэй болсон гэж бодож байна вэ?
  • Бид хөршийнхөө нүглийг уучлах дургуй үедээ яагаад ихэнхдээ өөрсдийгөө өмөөрдөг вэ?
  • Ишлэл 26 дахь үгсийг Бурханд хэлдэг хүний итгэлд ямар алдаа байна вэ?

    4.
  • ДҮГНЭЛТ
  • Эхний зарц Христэд итгэгч хүний талаар уу эсвэл Христэд итгэдэггүй хүний талаар уу?
  • Уучлахыг хүсэхгүй байх ба уучлах чадваргүй байхын хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Энэ сургаалт зүйрлэлийн дагуу бид уучлалын зүрх сэтгэлийг хэрхэн олж авах вэ?
    (ишлэл 32-33)
  • Есүс Өөрийг нь загалмайд хадсан хүмүүсийн төлөө залбирсан. Тэр яагаад энэ сургаалт зүйрлэлийн өршөөлгүй зарцийн адилаар шийтгүүлсэн бэ? (ишлэл 34-35)

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс өршөөлгүй зарц бид нарын байрлалыг авсан.Тэр бид болон бүх хүн төрөлхтний өрийг сүүлчийн зоос хүртэл нь төлсөн. Энэ үнэ нь алт эсвэл мөнгө байгаагүй Түүний үнэт цус байсан (1 Петр 1:18-19).


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    20. ГЭРЛЭЛТ, САЛАЛТ БА ДАХИН ГЭРЛЭЛТ (Матай 19:1-12)


    1.
  • САЛАЛТ 1-9
  • Яагаад фарисайчуудад салалтын асуудалд эзлэгдсэн байсан бэ? (ишлэл 3)
  • Бидний цаг үеийн хүмүүс салалтын тухай юу гэж боддог вэ?
  • Есүсийн үзлээр, хоёр хүн гэрлэхэд юу болдог вэ? (ишлэл 4-5)
  • Удирдагч Дэд Хууль 24:1 унших ёстой. Мосе юуг тодорхой тушаасан бэ? Тэр энэ хэсэгт юуг звшөөрсөн бэ? Түүний үгсийг Фарисайчуудын тайлбартаа харьцуул (ишлэл 7).
  • Есүсийн үзлээр, яагаад бид насан турш нэг хүнтэйгээ гэрлсэн байх ёстой вэ? (ишлэл 4, 5, 8, 9)
  • Та яагаад Есүсийн салалтыг хүлээн зөвшөөрдөг ганц шалтгаан нь итгэмжит бус байдал гэж боддог вэ? (ишлэл 9)
  • Салалт илүү нийтлэг болж буй нийгэмд юу тохиолдох вэ?

    2.
  • ДАХИН ГЭРЛЭЛТ 9-10
  • Ишлэл 8-9-ийг Матай 5:32 той харьцуул. Есүс эхнэр\ нөхрөө амьд байхад нь салаад өөр хүнтэй дахин гэрлэсэн хүний талаар юу зааж байна вэ? Сэдвийг тогтоо!
  • Удирдагч 1 Коринт 7:10-11 ба Ром 7:2-3 уншиж өг. Паул өмнөх эхнэр\нөхөр нь амьд байх үеийн дахин гэрлэлтийн талаар юу заадаг вэ?
  • Шавь нар нь яагаад Есүсийн заасан сургаалд эсэргүүцэл үзүүлсэн бэ? (ишлэл 10)
  • Яагаад Есүс ба Паулын дахин гэрлэлтийн талаарх сургаал бидний өнөөдрийн Христийн цуглаануудад ч адил чухамдаа үхлээр баригддаг гэж боддог вэ?

    3.
  • ГАНЦ БИЕ ХҮН 11-12
  • Зарим хүн “тайган” төрдөг гэсэн нь ямар утгатай вэ?
  • Зарим хүмүүс ямар байдлаар бусдыг гэрлэх боломжгүй болгож чадах вэ?
  • Зарим хүн Бурханы хаанчлалын төлөө гэрлэлтээс татгалздаг гэдэг нь ямар утгатай вэ?

    4.
  • ДҮГНЭЛТ
  • Та хүн бэлгийн харьцааны ханамжгүйгээр сайн амьдралаар амьдарч чадна гэж бодож байна уу? Өөрийн тайлбараа өг.
  • Есүсийн үзлээр, Христчин хүнд хувийн жаргалаас илүү юу чухал вэ?
  • Есүс бидний бэлгийн харилцааны холбоонд зориулсан чанд дзрмүүдийг заасан нь хэний ашиг сонирхолд сайн байв?
  • Есүсийн энэ хэсэгт дага хэмээн өгсөн тушаалуудыг биелүүлээгүй хүн яах ёстой вэ?
  • Хэрэв хэн нэгэн эрэгтэй \ эмэгтэй Есүсийн энэ хэсэг дэх сургаалын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэвэл тэр хүний Библийн талаарх үзэл бодол нь ямар байх вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Удирдагч Иохан 8:4-11 уншиж өгнө үү.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    21. ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ (Матай 20:1-16)


    Суурь ойлголт: Есүсийн амьдралын үед өдрийн хөлсний ажилчид хамгийн найдваргүй хүмүүс байсан. Бидний өнөөдрийн жилийн дундаж цалинг 300 өдөрт хуваасаны 1 бөгөөд та нэг денарын үнэлгээтэй юм. Ажлын цагыг өглөөний зургаагаас эхлэн тооцдог байсан. Энэ сургаалт зүйрлэлд газрын эзэн Бурханыг, цэцэрлэг нь Түүний хаанчлалыг төлөөлдөг.

    1.
  • СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛ
  • Газрын эзэн талбайдаа хөлсний ажилчин хөлслөхөөр өдөрт хэдэн удаа гардаг байсан бэ? (ишлэл 1-6)
  • Газрын эзэн яагаад эхний бүлэг хүмүүст л хэр их хөл өгхөөн хэлсэн бэ? (ишлэл 2, 4)
  • Өглөөний зургаан цагт зарим хөлсний ажилчид яагаад зах дээр байгаагүйн янз бүрийн шалтгааныг бод.
  • Яагаад газрын эзэн зөвхөн хамгийн сайн хүнийг бус, харин чөлөөтэй байсан хүн бүрийг хөлсөлсөн бэ?
  • Яагаад хэн ч сүүлийн бүлэг хүмүүсийг хөлслөөгүй вэ (ишлэл 6-7)? Янз бүрийн шалтгаануудыг бод.
  • Өдрийн эхний бүлэг хүмүүс ба сүүлийн бүлэг хүмүүсийг харьцуул (ишлэл 7, 12). Аль нь илүү сонирхол татаж байсан бэ?
  • Сүүлчийн бүлэгт таван хүн байсан гэж тааварлая. Хэрэв газрын эзэн тэднийг хөлслөөгүй байсан бол хэр их мөнгө (өнөөдрийн мөнгөөр) ”хадгалсан” байсан бэ?
  • Газрын эзэн яагаад сүүлд хөлсөлсөн хүмүүсдээ эхэлж хөлсыг нь гөсөн бэ? (ишлэл 8)
  • Эхний бүлэг хүмүүс амласан хөлсийг нь авсан атлаа яагаад газрын эзэнд гомдол гаргасан бэ?
  • Таны бодлоор, газрын эзний мөнгө төлсөн арга зам нь шудрага байсан уу? Өөрийн тайлбарыг өг.
  • Яагаад газрын эзэн хүн бүрт адил мөнгө өгөхийг хүссэн бэ? Та боломжоороо олон тайлбар\ шалтгаануудыг олохыг оролд.

    2.
  • СУРГААЛТ ЗҮЙРЛЭЛИЙН ТАЙЛБАР
  • Бурхан яагаад хэнд ч мөн хүн бүрийг түүний хаанчлалд ажиллахыг зөвшөөрдөг вэ?
  • Энэ сургаалт зүйрлэлд “хөлс” нь юутай холбоотой вэ?
  • Бурханы хаанчлалд яагаад хүн бүрд адилхан хөлс байдаг вэ?
  • “Өдрийн” ямар цагт та Бурханы хаанчлал уруу дуудагдсан бэ?
  • Та Бурханы хаанчлалын төлөө бүх амьдралын туршид ажилласан хүн эсвэл сүүлчийн минутанд аврагдсан хүний хэн нь илүү азтай гэж боддог вэ? Өөрийн тайлбарыг өг.
  • Хэрэв цуглаан тань таныг өөр нэгэнээс илүү сайн ажил хийсэн гэдгээ мэдсээр байтал тэр хүнийг магтвал та үүнийг хэрхэн хүлээн авах вэ?
  • Хэрэв танд Бурхан эцсийн өдөрт элч Паулд хэлсэнтэй адил хөлс өгвөл үүнийг та хэрхэн хүлээн авах вэ?
  • Энэ сургаалт зүйрлэлийн санаагаар, ишлэл 16 ямар утгатай вэ?
  • Есүс өнөөдөр танд: “Та бас яв, Миний цэцэрлэгт ажилла!” гэж хэлж байна. Та Түүнд ямар хариу өгөх вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс Өөрөө Бурханы хаанчлалд хамгийн хүнд ажлыг хийсэн. Үнэндээ Тэр сүүлчийн өдөрт хүн бүр нэг денар авахаар их ажил хийсэн юм.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    22. ХААН ӨӨРИЙН ХОТ УРУУ ИЛЖИГТЭЙ ИРСЭН НЬ (Матай 21:1-11)


    Суурь ойлголт: Хүмүүс Есүсийг хаан мөн эсэхийг батлах нэг тэмдгийг хүлээж байсан бөгөөд энэ тэмдэг нь Зехариагийн эш үзүүлснээр илжиг байв (Зехариа 9:9). Үнэндээ Есүс Давидын 30 дахь үеийн хүү нь байсан.

    1.
  • ЯЛГУУЛСАН МОРИЛОЛТ
  • Хүмүүс нийслэл рүү ялгуулсангуй орж ирж буй хаанаас үргэлж юуг хүсэн хүлээдэг вэ?
  • Хэрэв шавь нар нь цугласан олноос өөр зүйлийг Есүсээс хүсэн хүлээж байсан бол юу болох вэ?
  • Есүсийн сүүлийн удаа Иерусалим уруу ойртох үед тохиолдсон уяалдаатай хариу үйлдлийг анхааралтай ажигла. Түүний угтан авалтыг хэн төлөвлөсөн бэ? Энэ бүгд хэрхэн эхэлсэн бэ? Яагаад хүмүүс хувцаснуудаа замдээр тараан дэвссэн бэ? Яагаад бүх хот даяраа хөөрцгөөсөн бэ?

    2.
  • ХААН
  • Яагаад Есүс морь биш илжиг унаад Иерусалим уруу явав?
  • Хүмүүс Есүсийг Давидын хүү байсныг хэрхэн мэдэв? (Матай 20:31)
  • Есүс ямар зан авиртай хаан байв?
  • Хэдийгээр Ромын булаан эзлэгч хүчнийхний сонсох дургуй зүйл байсан ч хүмүүс Есүсийг хаан гэж дуудахаасаа яагаад эмээгээгүй вэ?
  • Энэ үеийг хүртэл Есүс хаан гэдгээ нууцалсан. Яагаад одоо Тэр үүнийг мэдүүлэхийг зөвшөөрсөн бэ?
  • Энэ нөхцөлд энэ дэлхийн хаад ба Есүсийн хооронд ямар ялгаа байв?
  • Есүс яагаад үхэх ёстой хаан байв?

    3.
  • ХҮМҮҮС
  • Та Есүсийг ийнхүү гэнэтийн алдаршилтанд баяр хөөртэй байсан гэж боддог уу? Өөрийн тайлбараа өг.
  • Таван өдрийн дараа эдгээр хүмүүсийн хэдэн хувь нь “Түүнийг цовдол! ” гэж хашгирч байсан гэж та таамаглаж байна вэ?
  • Есүст буруугаар хандах үед яагаад цугласан олноос хэн ч Түүнийг хамгаалан зогсоогүй вэ?
  • Хэрэв таны бүх найзууд тантай санал нийлэлгүй та ганцаараа зогсвол та ямар ааш авир гаргах вэ?

    4.
  • ХОСАННА (Өө, Эзэн бидэнд туслаач, биднийг авраач гэсэн утгатай)
  • Ишлэл 9 дэх хүмүүсийн хашгиралдаан үнэндээ юу гэж хэлж байв? “Хосанна”-гын утгатай харьцуул.
  • Хаан Есүсийн төлөө уриалан хашхирснаас “Надад туслаач” гэж хашгирах нь яагаад илүү зохистой вэ?
  • Ишлэл 11-ийн тухайд юу гайхалтай вэ?
  • Энэ үйл явдал Есүсийн ирээдүйд ямар нөлөөтэй байв?

    5.
  • ТА БОЛОН БИ
  • Танд энэ Ирэлтийн үед\ сүүлд “Хосанна надад туслаач” гэж хашгирсан ямар зүйл байсан бэ?
  • Энэ хашгираан яагаад Христмасын хамгийн сайн бэлтгэл байдаг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: “Сионы охинд” өөрийн нэрийг орлуулаад ишлэл 5-ийг дахин нэг удаа унш.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    23. ХААН ХҮҮГИЙ ХУРИМЫН НАЙР (Матай 22:1-14)


    Суурь ойлголт: Хурим нь Есүсийн үеийн хүмүүсийн өдөр бүрийн амьдралд онцгой үйл явдлуудын нэг байсан. Илчлэл номонд заримдаа тэнгэрийн хаанчлалыг “хурим” гэж дууддаг. Энэ сургаалт зүйрлэлд уригдсан зочид нь үндсэндээ Иудейчуудыг дурдсан, гэвч одоо эдгээр нь Христчин цуглаанд холбоотой боловч энэ урилгыг ул хүлээн аваагүй хүнийг хэлж байна.

    1.
  • Та зурагтаар харсан хааны хуримын тухайгаа эргэн дурс. Ямар хүмүүс уригдсан байв?
  • Өнөө үед хэн ишлэл 3-5 тодорхойлсон шиг ааш авиртай байдаг гэж та боддог вэ?

    2.
  • Уригдсан зочид хааны тухай юу гэж бодсон байж болох вэ?
  • Зочдод энэ урилганаас татгалзах нь яагаад харьцангүй хялбар байв?
  • Уригдсан зочид өөрсдийн ааш авирийнхаа үр дүнгээс яагаад айгаагүй вэ?

    3.
  • Бурхан зарц нар ба Библээр хүмүүс биднийг тэнгэрийн хаанчлалын хуриманд дуудаж байна. Яагаад ихэнх хүмүүсийн ааш авир яг энэ сургаалт зүйрлэл дэх уригдсан хүмүүсийнхтэй адил байдаг вэ? (ишлэл 3-5)

    4.
  • Та өөр зүйлийг хийгээд завгүй байхдаа цуглаанд эсвэл Библи судлалд уригдах үедээ үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?
  • Бурханы урилган (Библи) дээр үндэслэсэн таны хандлагыг авч үзвэл та хааны хурим, тэнгэрийн хаанчлал гэх мэт зүйлсийг хэр их үнэлдэг вэ?

    5.
  • Хүмүүс яагаад заримдаа Бурханы зарц нартай ишлэл 6 дээрх мэт харьцдаг вэ?
  • Ишлэл 7 хэзээ биелэгдсэн бэ? Хэзээ биелэгдэх вэ?

    6.
  • Хуриманд уригдсан эхний болон хоёр дах бүлэг хүмүүсийн өдөр бүрийн амьдралыг харьцуул (ишлэл 5,10).
  • өнөө үед гудамжнаас тэнгэрийн хаанчлалд ордог хүмүүс хэн бэ? (ишлэл 9-10)
  • Хийх юмгүй гиюүрэгчид хааны урилга нь уль суурьтай хүлээн авахад ач холбогдолтой гэдэгт хэрхэн итгэв?
  • Хэний хувьд Бурханы тэнгэрлэг хуримын урилга нь уйтгар гунигаас илүү баяр хөөр авчирдаг вэ?

    7.
  • Хаан гудамжнаас ирсэн зочид бүрт дээл бэлдсэн байсан гэдэг нь ердийн санаа. Та яагаад зочдын нэг нь энэ дээлийг өмсөхөөс татгалзсан гэж бодож байна вэ? (ишлэл 11-12)
  • Библид хуримын дээл ихэнхдээ Бурханы нүгэлтнүүдэд өмсүүлсэн зөвтгөлийн нөмрөгийг хэлдэг. Өөрийн “хувцсыг” өмсөөд тэнгэрийн хаанчлал уруу орж чадна гэж боддог хүмүүст ямар итгэл байдаг вэ?

    8.
  • Энэ сургаалт зүйрлэлийн санаагаар ишлэл 14 ямар утгатай вэ?
  • Бурханы хааны хуримын урилга хэнд хариахан хүрээгүй байга бэ?
  • Хэн сонгогдоогүй вэ?

    9.
  • Есүс яагаад хуримын дээлгүй зарцтай адил хувь тавиланг туулсан бэ? (ишлэл 13)

    БАЯРТ МЭДЭЭ: Удирдагч Илчлэл 7:13-14 унших ёстой.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    24. ХЭН ХОЁР НҮҮР ГАРГАГЧ ВЭ? (Матай 23:1-12)


    Суурь ойлголт: Есүс фарисайчууд ба Хуулийн багш нарыг олны дунд шүүмжилсэн нь бидний өнөөдрийн зурагтаар хоёр нүүр гаргадаг шашны алдартай удирдагчдын нэрлэдэг шиг том дуулиан байв. “Мосегийн суудалд суудаг” гэсэн нь Мосегийн Хуулийг, тухайлбал Хуучин Гэрээг заадаг мэргэжилтнийг хэлж байна (ишлэл 2).

    1.
  • Есүсийн цаг үеийн хоёр нүүр гаргагчид нь ямар онцлог шинжтэй байв? (ишлэл 2-7)
  • Есүс Фарисайчууд ба Хуулийн багш нарыг яагаад эсэргүүцсэнийг нэг өгүүлбэрээр хэл.

    2.
  • Бидний энэ үеийн хоёр нүүр гаргачидад яг ямар онцлог шинж байна вэ?
  • Бидний энэ үед та хаанаас Фарисайчуудыг олж болох вэ?
  • Ямар сургаал таны Христчин нөхөрлөлд Фарисайчуудын тоог ихэсгэж байна вэ?

    3.
  • Есүсийн үеийн Фарисайчууд хүмүүсийг ямар зэрэглэлээр хэмжсэн бэ?
  • Өнөөдрийн хоёр нүүртнүүд хөмүүсийг ямар хэмжүүрээр хэмждэг вэ?

    4.
  • Хүмүүс яагаад үргэлж нэр, цол хэргэм, зэргийг үргэлж чухалчилдаг вэ? (ишлэл 7-10)
  • Таны христчин нөхөрлөл дунд цол хэргэм, нэр хүнд хэр их чухал вэ?
  • Есүсийн үзлээр, цол хэргэм, зэргийн юу нь буруу вэ?

    5.
  • Заримдаа яагаад Христэд итгэгчдэд ч бас бусдын зарц болох нь хэцүү байдаг вэ? (ишлэл 11)
  • Бүрэн захирагдагч ба зарц (Есүсийн ишлэл 11-д хэрэглэсэн утгатай) байхын хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Ишлэл 11-ийг ул сууртай үздэг Христчин удирдагчийг тодорхойл.

    6.
  • Ишлэл 12 бодит байдалд ямар утгатай вэ?
  • Ишлэл 12 –ыг өөрийн амьдралдаа үнэхээр мэдэрсэн туршлагаа хуваалцна уу.

    7.
  • Есүс тэр үеийн шашны удирдагчдаас ямар талаараа өөр байсан бэ?
  • Есүс бүх дэлхийн ямар ч хүнээс илүүтэйгээр хүндлэгдэх зохистой байсан боловч яагаад Өөрийн төлөө байрь суурь цол хэргэмийг шаардаагүй вэ?

    8.
  • Таны хувьд энэ хэсгийн сургаалын хамгийн чухал нь юу вэ? Таны Христчин нөхөрлөлйин хувьд ямар утгатай вэ?


    БАЯРТ МЭДЭЭ: Есүс бусдад үүрүүлэх хүнд ачааг хэзээ ч тавиагүй. Харин ч эсэргээрээ—Тэр бүх хүн төрөлхтний нүглийг мөрөн дээрээ авсан бөгөөд тэдгээрийг загалмай уруу үүрсэн.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    25. ТЭНГЭР, ГАЗАР АЛГА БОЛОХ БОЛНО (Матай 24:29-44)


    Суурь ойлголт: Христэд итгэгчдийн дунд Христийн энэ дэлхийд эргэн ирэх үед тохиолдох зүйлсийг дараалуулсан олон онолууд байдаг. Бид өнөөдрийн Библи судалал дээр дараалалын тухай үзэхгүй ч болох зүйлийн тухай хэлэлцэнэ. Удирдагч Наогын усан галав ба түүний цаг үеийн талаар товч тайлбарлах ёстой. (ишлэл 37-39, Эхлэл 6-7)

    1.
  • Хэрэв та Есүс өнөөдөр эргэн ирнэ гэж сонсвол хэрхэн хүлээн авах вэ?
  • Есүсийг хүлээх ба үхлээ хүлээх нь юугаараа ялгаатай вэ?

    2.
  • Есүсийн ирэх үед агаар мандалд ямар өөрчлөлт гарах вэ?
    Энэхүү ер бусын үзэгдэлийг орчин цагын үгээр тайлбарлахыг оролд (ишлэл 29). (Газар дээрээс харах юм бол юунаас болж нар сар харанхуйлах бол? Наогын үеийг санаарай.)
  • Одоо хараахан тохиолдоогїй байгаа ямар өөрчлөлтийг таамагласан бэ? (ишлэл 29)

    3.
  • Есүсийн эхний ирэлт нь хоёр дахь ирэлтээс яагаад өөр вэ? Байж болохуйц олон ялгаануудыг ол (ишлэл 30).
  • Есүсийн эргэн ирэхэд бүх үндэстнүүд яагаад гашуудах вэ? (ишлэл 30)

    4.
  • Есүсийг дахин ирэхэд христчин хүмүүст юу тохиолдох вэ? (ишлэл 31)
  • Ишлэл 31 дэх үйл явдлууд тохиолдоход та амьд байхыг хүсэж байна уу? Өөрийн тайлбараа өг.

    5.
  • Есүс инжрийн модны сургаалт зүйрлэлээр Өөрийн дахин ирэлтийн талаар юу хэлэхийг хүсэж байна вэ? (ишлэл 32-34) (Та энэ сургаалт зүйрлэлийг одоо үеийн Израйлын тухай гэж бодож байна уу? Хэрэв тийм бол яаж вэ?)

    6.
  • Сүүлйин үеийн христчин хүмүүсийн хувьд Есүсийн үг (Библи) ямар утга учиртай вэ? (ишлэл 35)
  • Энэ дэлхийд хэзээ ч төгсөхгүй нэгэн зүйл байдаг гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

    7.
  • Яагаад хоёр дах ирэлтийн өдөр Есүст хүртэл нууц байх ёстой бэ? (ишлэл 36)
  • Хэрэв та Есүсийг дахин ирнэ гэдгийг мэдвэл та амьдралаа хэрхэн өөрчлєх вэ?

    8.
  • Наогын үеийн хүмүүстэй бидний үеийн хүмүүстэй яагаад адил байна вэ? (ишлэл 38-39)
    (Тэдэнд юу сонирхолтой байв? Юу огт сонирхолгүй байв?)

    9.
  • Ишлэл 40-41 ямар утгатай вэ? Үүнийг Ноагийн үе ба ишлэл 31-тэй харьцуул.
  • Эдгээр ишлэлүүдэд таамагласан зүйлс тохиолдоход дэлхий ямар харагдах бол? (ишлэл 40-41)

    10. Есүсийн ирэлт хэнд хулгайч гэрт нь гэтэн орж буй мэт байх вэ? (ишлэл 43-44) Энэ нь хэнд удаан уулзаагүй найзтайгаа уулзалдсан мэт байх вэ?
  • Ишлэл 42 ба 44 бидэнд бодит байдалд юу хийхийг зөвлөдөг вэ?
  • Есүсийн хоёр дах ирэлт яагаад бидэнд айдасыг бус тайвшралыг авчрах вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    26. АРВАН ОХИН (Матай 25:1-13)


    Суухь ойлголт: Энэ сургаалт зүйрлэл дэх “тос”-ыг гурван өөр замаар тайлбарладаг: А) Энэ нь Ариун Сүнснийг илэрхийлдэг. Б) Энэ нь Есүст итгэх итгэлийг илэрхийлдэг. В) Энэ нь Библийг илэрхийлдэг. Шинэ хүргэн нь Есүсийн талаар бөгөөд хурим нь тэнгэрийн хаанчлалыг төлөөлдөг, мөн Түүний хоёр дахь ирэлтийг таамагладаг.


    1.
  • Та “сэрэмжтэй христчин хүн” ямар байдаг гэж боддог вэ?

    2.
  • СУРГААЛТ ЗЇЙРЛЭЛ
  • Хуриманд эдгээр охидын үүрэг нь шинэ хүргэний замыг харанхуйд гэрэлтүүлэх байсан. Тэр үед цаг гэж байдаггүй байсан учир хоцорч ирэх нь таамаглалаас илүү ёс дүрэм байсан гэж хэлж болно. Яагаад тэнэг охид ямар ч нөхцөлд хангалттай тос нөөцлөх ёстой гэдгийг хянаагүй вэ?
  • Дотны найзаа хуриманд саатах эсвэл эс саатах талаар санаа зовоогүй хүнд санаа болон санаагүй ямар шалтгаанууд байхыг бод.
  • Ухаантай охидын шинэ хүргэнтэй харилцах харилцаа нь тэнэг охидыхоос юугаараа ялгаатай байж болох байсан бэ?
  • Ухаантай охид ч бас шөнө дундад яагаад сэрүүн байж чадаагүй вэ? (ишлэл 5-7)
  • Та яагаад ухаантай охид тэнэг охидуудтай тосоо хуваалцаагүй гэж боддог вэ? (ишлэл 8-10)
  • Шинэ хүргэн арван охидыг өмнө нь мэдэж байсан нь зайлшгүй. Яагаад тэр тэнэг охидод та нарыг танихгүй гэж хэлсэн бэ? (ишлэл 11-12)

    3.
  • ТАЙЛБАР
  • Есүс ухаантай охидоор хэнийг илэрхийлсэн бэ?
  • Есүс тэнэг охидоор хэнийг илэрхийлсэн бэ?
  • Бид гурван тайлбарын сонголтондоо үндэслэн Есүсийн дахин ирэлтэнд бид ямар бэлтгэл хийх ёстой вэ? (“Суурь ойлголтыг” нь хар)
  • Есүсийн хоёр дахь ирэлтэнд бэлэн итгэлтэй ба бэлэн бус хүний хооронд ямар ялгаа байдаг вэ?
  • Та Есүсийн хоёр дахь ирэлтэнд хангалттай бэлтгэсэн гэж бодож байна уу?
  • Есүс хүлээж байхдаа унтсан арван охидын тухай хэлэхдээ бидэнд үүгээр юуг заадаг вэ? (ишлэл 5, 13)
  • Есүс хэзээ, хэрхэн Өөрийнхнийгөө таньдаг вэ? (ишлэл 12)
  • Ямар нөхцөлд бид тэнгэрийн хаанчлалын хуримыг үнэлж сурах вэ?
  • Ишлэл 13 танд хувьчлан юуг хэлж байна вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Бид хүнийг дотоод сэтгэлээ үгсээрээ илчилтэл нь түүнийг таньж огт чадахгүй. Хэрэв бид Түүнд өөрсдийн нүглээ хэлж, Түүнээс уучлал гуйхгүй бол Есүс бидний үнэн сэтгэлийн үгийг мэдэхгүй.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    27. ТАЛАНТЫН ЗАРЦУУЛАЛТ (Матай 25:14-30)


    Суурь ойлголт: Нэг талант 17 жилийн ажлын хөлстөй тэнцүү. Энэ сургаалт зүйрлэлд хүлээн авч буй талантыг гурван замаар тайбарладаг: А. Тэдгээр нь бидний сүнсний бэлгүүд ба чадваруудыг төлөөлдөг. Б. Тэдгээр нь Бурханы ивээлийг (сайн мэдээ) төлөөлдөг. (Ефес 4:7) В.Тэдгээр нь Библи, Баптисм, Ариун Нөхөрлөл гэх мэт ивээлийн хэрэгслүүдийг төлөөлдөг.

    1.
  • Бидний өнөөдрийн мөнгөөр нэг талант хэр их болох вэ? Хоёр талант хэр их вэ мөн таван талант хэд болох вэ? (ишлэл 14-15)
  • Өнөө үеийн нэг таланттай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулах хамгийн сайн зам нь юу гэж боддог вэ?
  • Үүнийг хоёр дахин өсгөхөд хэр олон жил шаардлагатай гэж та бодож байна вэ?
  • Яагаад бусад хүний мөнгийг зарцуулах нь үргэлж хялбар биш байдаг вэ?

    2.
  • Баян хүн өөрийн мөнгийг ямар шалгуураар хуваадаг байсан бэ? (ишлэл 15)
  • А, Б, В тайлбайруудын дагуу зарц нар нь адил бус хэмжээний талант авсан нь ямар утгатай вэ?
  • Та Бурханаас хэзээ, хэр их талант авсан бэ?

    3.
  • Зарц нарын эзэндээ хандсан сэтгэл тэдний зан авирт хэрхэн нөлөөлсөн бэ?
  • Зарц нар нь эзэнийхээ удаан хугацаагаар явсан үед ямар өөр замаар ажилласан бэ? (ишлэл 19)
  • Сүнсний бэлгүүдийг хэрхэн “зарцуулж” болох вэ (А)? Хүн Бурханы ивээлийг хэрхэн “зарцуулж” болох вэ (Б)? Хүн Сайн мэдээ ба ивээлийн хэрэгслүүдийг хэрхэн зарцуулж болох бэ (В) (ишлэл 16)?
  • Хүн сүнсний бэлгүүдээ хэрхэн газарт булаж болох бэ? Мөн Сайн мэдээ ба ивээлүүдийн хэрэгслүүдийг хэрхэн булах бэ? (ишлэл 18)
  • Та эдгээр тайлбаруудын аль нь зөв гэж боддог вэ?

    4.
  • Ишлэл 26 бидэнд Бурханы талаар юу заадаг вэ?
  • Та ямар нөхцөлд Бурханыг боломжгүй зүйлийг шаарддаг хатуу хүн гэж мэдэрсэн бэ (24)?
  • Энэ сургаалт зүйрлэлийн гурав дахь хүн шиг хүний итгэлд юу буруу байна вэ? (ишлэл 24-27)

    5.
  • Залхуу зарцын талант нь хэзээ өөрөөс нь авагдах вэ? (ишлэл 28)
  • Ишлэл 29 А, Б, В тайлбаруудын үзлээр ямар утгатай вэ?

    6.
  • Хэдийгээр мөнгийг нь үрж шамшигдуулаагүй боловч гурав дахь зарцыг яаагаад тийм хэцүү байдлаар шийтэгсэн бэ (ишлэл 30)? Гурван тайлбаруудыг тус бүрд нь дахин хар.
  • Яагаад Есүс Өөрөө залхуу хар санаатай зарц шиг шийтгүүлсэн бэ? (ишлэл 30)

    7.
  • Хэрэв бид хар санаатай залхуу үйлчлэгчид гэдгээ ойлговол бид юу хийх ёстой вэ?

    8.
  • Христэд итгэгчид бид өөрсдийн талантаа хэрхэн зарцуулдаг вэ?
  • Есүс ишлэл 21-ийг Шүүлтийн өдөр танд хэлж байгаагаар төсөөл. Та Түүнд юу гэж хариулах вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    28. ХОНЬ БА ЯМАА (Матай 25:31-46)


    Суурь ойлголт: Энэхүү сургаалт зүйрлэлийг үргэлж гурван замаар тайлбарладаг. Энэ нь Есүсийн хамгийн сул дорой ах дүүсийг илэрхийлдэг бөгөөд: А. зовсон Христэд итгэгчид, Б. зовсон Иудейчууд, В. Дэлхийд зовж буй бүх хүмүүс.

    1.
  • Энэ сүүлчийн шүүлтийн тухай сургаалт зүйрлэлээс таны хувьд аймшигтай мэт санагдаж байгаа зүйл гь юу вэ?
  • Хэрвээ таныг тайвшруулхаар ямар нэгэн зүйл энэ хэсэтг байгаа бол тэр нь юу вэ?
  • Хэрэв Бурхан таны эсрэг мууг үйлдсэн хүнийг шүүхгүй бол та Түүний тухай юу бодох вэ?

    2.
  • Энэ сургаалт зүйрлэл тэнгэрийн хаанчлал ба мөнхийн галын тухай бидэнд юу заадаг вэ? (ишлэл 34, 41, 46)
  • Ерөнхий ойлголтоноос үндэслэсэн үзвэл ямар хүмүүс мөнхийн галд орох вэ?
  • Энэ сургаалт зүйрлэлийн дагуу хүнийг мөнхийн галд “ хаядаг” ямар нүгэл байна вэ?
  • Яагаад бидний үед мөнхийн галын тухай өгүүлдэг, мөн үүнд итгэдэг хүн багассаар байна вэ?

    3.
  • Энэ сургаалт зүйрлэлд “зүдэрсэн ах дүүгийн” хэр олон бүлэгүүд гардаг вэ? (ишлэл 35-36, 42-43)
  • Эдгээр бүлэг хүмүүсийн хэдэд нь та тусласан бэ?
  • Танд эдгээр зургаан бүлэгээс туслахад хамгийн хэцүү бүлэгийг аль нь бэ?

    4.
  • Яагаад Есүсийг өлссөн, цангасан, гэр оронгүй, нүцгэн, (ялангуяа) шоронд хоригдогсдын дотор харахад тийм хэцүү байдаг вэ?
  • Таны Христчин нөхөрлөл эдгээр зургаан бүлгийн хүмүүст хэрхэн тусалдаг вэ?

    5.
  • Яагаад “ямаанууд” өөрсдийн зан авирыг хамгаалсан байж болзошгүй вэ? Яагаад тэд эдгээр зургаан бүлгийн хүмүүст туслаагүй вэ?
  • “Ямаанууд” өөрсдийн шийтгэлийг сонсоод үнэхээр гайхсан байсан. Яагаад тэд үүнээс өөр байна гэж найдаж байв? (ишлэл 44)

    6.
  • “Хонинууд” яагаад хааны үгэнд гайхсан бэ? (ишлэл 38-39)
  • “Хонинууд” үнэндээ сэтгэл татах юмгүй байсан тэдгээр хүмүүсийг ч бас хайрлах хүчийг хаанаас авсан бэ?

    7.
  • Дээр дурдагдсан тайлбаруудын алийг нь та зөв гэж үзэж байна вэ?
  • Эдгээр тайлбар бүр бидний зан авирт ямар үр дагавартай вэ?

    8.
  • Эцсийн шүүлтийн тухай сургаалт зүйрлэл наанаа зөвхөн бидний үйлстэй хамаатай харагддаг. Итгэл энэ дүрслэлд хаан орсон байна вэ? (Яагаад юуны түрүүнд хүмүүсийг хонь ямаа гэж хуваасан бэ?)

    9.
  • Есүс Өөрөө хэзээ зүдэрсэн ах дүүгийнхээ тавиланг амссан бэ? Тэр хэзээ өлсөж, цангаж, гэр оронгүй болж, нүцгэрч, өвчилж, шоронд хоригдсон бэ?
  • Ишлэл 41–д ямаануудад сонордуулсан шиг адил шийтгэлийг яагаад Есүст сонордуулсан бэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Хүн төрөлхтний бүх түүхэнд хоёр чухал шийдвэрлэх шүүх байдаг: Есүсийн шүүх ба эцсийн шүүлт. Бидний нэг бүр энэ хоёр шүүхийн нэг эсвэл нөгөөд нь зүдэрсэн ах дүүдээ дутагдалтай хандсаныхаа төлөө тайлагнана. Та нүглүүдээ Есүсийн шүүлтээр цайруулсан гэж үнэхээр найддаг шигээ эцсийн шүүлтэнд та гэм буруугүй гэж тунхаглагдах болно.



    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    29. ГЕТСЕМАН ДАХЬ ТЭМЦЭЛ (Матай 26:36-46)


    Суурь ойлголт: Библид аяга нь ихэнхдээ нүгэлтнүүдийн балгах ёстой Бурханы уур хилэн дүүрэн аягыг илэрхийлдэг (ишлэл 39).

    1.
  • Та үнэхээрийн аз жаргалгүй байдлыг мэдрэхдээ эргэн тойрондоо хэр олон хүн байлгахыг хүсдэг вэ? (Яагаад Есүс Гетсемен цэцэрлэгт ганцаараа очихыг хүсээгүй вэ?)
  • Тэдгээр гурван шавь нар олон шөнийн турш ажилладаг загасчид байсан. Тэд яагаад энд ганц цаг ч сэрүүн байж чадаагүй вэ?

    2.
  • Энэ бол Есүсийн өөрйин харуусал ба зовлонгийнхоо тухай ярьсан ганц мөч юм (ишлэл 38) Энэ нөхцөлд юу Түүнийг тийм их зовоож байсан бэ?
  • Хэрэв таны зүрх сэтгэл нэгэн цагт үхтлээ зовж шаналж байсан бол, энэ нь ямар нөхцөлд байсан бэ?

    3.
  • Олон хүмүүс үхэлтэйгээ айдсаа үзүүлэлгүйгээр учирдаг. Есүс яагаад тэгээгүй вэ? (Хэрэв Есүс ийнхүү нас барсан бол, түүний зан авир бидэнд юу илурхийлэх байсан бэ?)
  • Хүн юунаас болж газарт нүүрээрээ ундаг вэ?(ишлэл 39)

    4.
  • Есүс яагаад түүний төлөө залбирахыг шавь нараасаа хүсээгүй вэ? (ишлэл 40-41)
  • Есүс ишлэл 41-д ямар сорилтын талаар ярьдаг вэ?

    5.
  • Есүсийн залбиралыг ишлэл 39-өөс хар. Тэр мөчид Есүс яг Эцэг шигээ адил хүссэн үү?
  • Энэ залбиралын эхний хэсэг нь яагаад чухал вэ? Яагаад хоёр дахь хэсэг нь мөн адил чухал вэ?
  • Хэрэв бид энэ залбиралыг зөвхөн хагас залбиравал бидэнд юу тохиолдох вэ?

    6.
  • Есүс хоёр дахь удаагаа залбирахдаа түүний залбирал хэрхэн өөрчлөгдсөн бэ? (ишлэл 39, 42)
  • Яагаад Есүс нэг эсвэл хоёр удаа залбираад зогсоогүй вэ? (ишлэл 39, 42, 44)

    7.
  • Есүс залбирахдаа өөрийн хүслээ өөрчилсөн үү? Хэрэв өөрчилсөн бол ямар замаар вэ?
  • Та бусдаас илүү хайрладаг хүнээсээ таныг хэрвээ үнэхээр шаардлагтай бол туслахгүй хаяаач гэж залбирч чадах уу?
  • Хэрэв Есүс Бурханы уур хилэнгийн аягыг уухаас татгалзсан бол бидэнд юу тохиолдох байв?

    8.
  • Та ишлэл 45-46-йиг уншаад Есүсийг өмнө нь ямар байсантай нь харьцуулах юм бол түүний тухай ямар сэтгэгдлийг олж авдаг вэ? (Тэр энэ үеээс үхэх хүртлээ яагаад тийм амар амаглан байсан бэ?)

    9.
  • Хэрэв Есүс энэ тэмцэлгүйгээр загалмайд нас барсан бол юу болох байв?
  • Яагаад бидэнд ч бас өөрсдийн Голгот уруу явахаас өмнө Гетсеман цэцэрлэг тийм чухал байдаг вэ?

    БАЯРТ МЭДЭЭ: Есүс тэр мөчид Эцэгтэйгээ гүнзгий харьцаатай байдал нь таслагдана гэдгийг мэдсэн учраас тийнхүү чичирч байсан. Есүс бидний өмнөөс Бурханы уур хилэнгийн аягыг уусан учраас бид үүнийг уух хэрэггүй болсон юм.


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    30. ТА НАМАЙГ ЮУНД ОРХИВ (Матай 27:33-54)


    Суурь ойлголт: Загалмайд цовдлогдсон хүнд ярих, заримдаа амьсгалахад ч хэцүү байдаг. Эш үзүүлэгч Елигах (ишлэл 49) түүнээс 800 жилийн өмнө амьдарч байсан. Жирийн хүмүүсийг сүмийн хөшигний ар дахь Ариунаас Ариун газрыг харахыг зөвшөөрдөггүй байв (ишлэл 51).

    1.
  • Үхлийн ялын шийтгэлийг тэрхүү газарыг эзэлж авсан хүчний үүрэгтнүүдэд хариуцуулдаг байсан. Ишлэл 33-36-д үндэслэн, та тэдгээр Ромын цэргүүд тушаалаар амьд хүмүүсийг загалмайд цовдлохдоо ямар байдаг байсан гэж боддог вэ?
  • Цовдлогдсон хүмүүсийн өвчинг намдаахын тулд тэдэнд ихэнхдээ дарс өгдөг байсан. Энэ үед цэргүүд дарсыг уух боломжгүй болгохын тулд яагаад цөстэй хольсон гэж та бодож байна вэ? (ишлэл 34)
  • Хүн юунаас болж бусдын зовлонд дасаж мөн үүнийг үл ойшоон доог тохуй хийдэг болдог вэ? (Та хүчирхийлэлтэй кино, видео тоглоомууд бидэнд хэр их нөлөөлж болно гэж боддог вэ?)

    2.
  • Есүсийн дайснууд Түүнийг яагаад шоолсон шалтгаануудын хувьд юу нь гайхмаар вэ? (ишлэл 39-44)
  • Хэрэв та тэр мөчид Есүсийг харсан бол Түүнийг Бурхан байсан гэдэгт итгэж чадах байсан уу?

    3.
  • Түүний дайснууд Есүсийг эцсийн үгээрээ юу хэлнэ гэж хүлээж байсан бэ?
  • Бурхан яагаад Есүсийг орхисон бэ? (ишлэл 46)
  • Хэрэв та Бурхан таныг орхисоныг мэдэрсэн бол энэ нь ямар нөхцөлд болсон бэ?

    4.
  • Есүс Бурханыг Өөрийн Бурхан хэмээн дуудсаар байсаныг сонсоод тэнд байсан хүмүүс хэрхэн хүлээн авсан гэж та бодож байна вэ?
  • Ишлэл 46 дахь үгсийг Дуулал 22:1-ээс иш татсан. Яагаад Есүс өөрийн амь тавьж буй зовлонг өөрийн үгээр бус Библийн үгээр илэрхийлсэн бэ?
  • Та энэ дэлхийд эцсийн үгээрээ юу гэж хэлэх вэ?

    5.
  • Яагаад зарим хүмүүс нас барахдаа хашгирдаг вэ? (ишлэл 50)
  • Есүсийн хашхирсан нь түүний үхлйин талаар юуг илэрхийлсэн бэ?

    6.
  • Тэр өдөр Голгот дахь агаарын даралт хэрхэн өөрчлөгдсөн бэ? (ишлэл 51-54)

    7.
  • Яагаад Ромын зуутын дарга (Библи огт мэдэхгүй хүн) энэ Бурханд мөн хүмүүст орхигдсон хүн, үнэхээр Бурханы Хүү байж хэмээн итгэсэн бэ? (ишлэл 54)
  • Яагаад Иудейчууд Есүсийн үхлийг Ромын зуутын даргаас өөрөөр харсан бэ?

    8.
  • Бид ихэнхдээ Есүсийг ертөнцийн нүглийг мөрлөн үүрсэн учир маш их зовсон гэж боддог. Хэрэв Тэр ганц таны нүглийг үүрээд загалмай уруу явсан бол Түүний зовлон хэр их байх байсан гэж та боддог вэ?
  • Хэрэв та энэ дэлхийн ганц хүн байсан бол Есүс ганц таны төлөө ирж, энэ бүх зовлонг эдлэх байсан гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.

    БАЯРТ МЭДЭЭ: Та энэ хэсгийг харахдаа нэг зүйлийг, тухайлбал Есүс танд ямар их хайртайг тодорхой харж чадна.

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    31. БУЛШИЙГ МАНАСАН НЬ (Матай 27:62-28:15)


    Суурь ойлголт: Есүсийн дайснууд Түүнд жирийн гэмт хэрэгтний тавиланг төлөвлөсөн. Голдуу загалмайгаас унасан зүйлийг нохойнууд иддэг байсан. Хэдий тийм ч Есүс зүй ёсны дагуу Булшинд тавигдсан байсан (57-62). Хүмүүс Ромын цэргүүдийг маш зоригтой гэж үздэг байсан.

    1.
  • Шавь нар нь таг мартсан байхад яагаад ахлах тахилчид ба Фарисайчууд Есүсийн дахин амилах тухайгаа урьдчилан хэлснийг санаж байв? (ишлэл 62-63)
  • Яагаад ахлах тахилчид шавь нарыг байгагаас нь илүү их зоригтой хэмээн үзэв? (ишлэл 64)
  • Та ахлах тахилч нар Есүсийн дахин амилалтын боломжинд үнэхээр итгэсэн гэж боддог уу?

    2.
  • Ишлэл 65 бол Библид Пилатын тухай хамгийн сүүлчийн удаа дурддаг. Та энэ зүйлээс түүний талаар ямар сэтгэгдлийг олж авч байна вэ?
  • Пилат тэр өдрийн үйл явдлын талаар юу гэж бодсон байж болох вэ?
  • Пилат Есүсийг мартаж чадсан болов уу? Өөрийн тайлбарыг өг.

    3.
  • Үхсэн хүний цогцсыг манахыг тушаахад Ромын цэргүүд хэрхэн хүлээн авсан гэж та бодож байна вэ?
  • Тэдгээр цэргүүд Есүсийн дахин амилалтын өдөр юуг үзсэнийг анхааралтай хар (ишлэл 2-4).
  • Бид ишлэл 4 дэх цэргүүдийн нөхцөл байдлыг эмнэлгийн хэлээр хэрхэн тодорхойлж болох вэ?

    4.
  • Ромын зоригтой цэргүүдийг байрлалаа орхиод зугттал их айлгасан нь юу байсан бэ?
  • Та цэргүүдийг талбараасаа зугтахаас өмнө булш уруу харсан гэж боддог уу? Өөрийн тайлбарыг өг.

    5.
  • Ромын цэргүүдийн мэдэгдлийг ахлах тахилч нар хэрхэн тайлбарласан гэж та боддог вэ? (ишлэл 11-14)
  • Ахлах тахилч цэргүүдийг шийтгэхийг шаардахын оронд их хэмжээний мөнгө өгсөн нь юуг баталдаг вэ? (ишлэл 12-15)
  • Бурхан ахлах тахилчийн үйлдсэн зүйлийг бас өөрийн хаанчлалын төлөө хэрхэн хамгийн сайнаар өөрчилсєн бэ?

    6.
  • Ахлах тахилчид Есүсийг дахин амилсан гэдэгт итгэх ёстой байсан бүх баримтуудыг олж жагсаа.
  • Хэрэв та эдгээр ахлагч тахилчид фарисайчуудын оронд байсан бол Есүсийн амилалтанд итгэх байсан уу?

    7.
  • Цэргүүдийн түүх ямар агуу үр дагаварыг агуулдаг вэ? (ишлэл 13)
  • Зуунтын цэргийн дарга энэ түүхийг сонссон бол хэрхэн хариу үйлдэх байсан гэж та боддог вэ? (ишлэл 13)

    8.
  • Яагаад Есүс ахлах тахилчийн өмнө харагдаагүй вэ?
  • Шавь нар нь үүний дараахан зоригтой хүмүүс болон өөрчлөгдсөн бөгөөд үхлээс ч айлгүйгээр Түүний дахин амилалтыг тунхаглаж эхэлсэн. Яагаад Есүсийн дайснууд тэр үед ч Христэд итгэгчид болоогүй вэ? (Луук 16:31)
  • Та тэдгээр хүмүүсийн үлдсэн амьдрал ямар байсан гэж боддог вэ?

    9.
  • Есүсийн дахин амилалт таны хувьд ямар утгатай вэ?

    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com


    32. АГУУ ДААЛГАВАР (Матай 28:16-20)


    Суурь ойлголт: Есүсийн дахин амлисанаас хойш 40 өдөр өнгөрсөн. Есүс шавь нартайгаа сүүлчийн удаа уулзаж, тэдэнд Өөрийхөө хүсэлийг илэрхийлсэн. Тэр Христэд итгэгчдийг сүүлчинх нь үгийг амьдралынхаа туршид санахыг хүссэн.

    1.
  • Танай цуглаанд жирийн Христчин хүн авралын зар тараах ажилд ямар хандлагатай байдаг гэж боддог вэ? (Авралын зар тараах ажлыг хангахад дундад итгэгч хүн хэр их цаг, мөнгө, хүчийг өгөхөд бэлэн байдаг вэ?)
  • Таны санаж байгаагаар авралын зар тараах ажилд хандах хандлаг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

    2.
  • Есүс тэднийг очоорой гэсэн уул руу шавь нар нь явж байхдаа тэнд юу болно гэж бодсон байж болох вэ? (ишлэл 16)
  • Шавь нарын зарим нь юунд эргэлзсээр байсан бэ? (ишлэл 17)
  • Яагаад Есүс яг эдгээр үгсийг шавь нартаа сүүлчийн тушаал болгон хэлэхийг хүссэн бэ?

    3.
  • Есүс яагаад боловсроогүй тэдгээр 11 хүмүүсийг Түүний улмаас бүх дэлхийг ялна гэж бодов?
  • Есүс аль гурван жилийн өмнө тэдгээр хүмүүсийг ”Намайг дага” хэмээн дуудсан. Тэр дуудлага нь энэ агуу даалгавараас ямар байдлаараа өөр байсан бэ?

    4.
  • Шавь нар нь зөвхөн Израйль бус “бүх үндэстэн” гэсэн үгийг сонсоод хэрхэн хүлээн авсан гэж та боддог вэ? (ишлэл 19)
  • Шавь нар нь Есүсийн даалгаварын эсрэг хэрхэн маргалдахыг хүсэж байсан бол?
  • Та өөрийн цаг, мөнгийг харийн хүмүүст авралын зар тараах ажилд өгөхийг хүсээгүй үедээ хэрхэн маргалдахыг хүсдэг вэ?

    5.
  • Есүс одоо тэнгэр, газар дахь бүх зүйлийг захирах эрх мэдэлтэй гэдгийг яагаад бид харж чаддаггүй вэ? (ишлэл 18)
  • Есүст дэлхийн түүхийг, түүнчлэн өнөөдөрч таны хайртай амьд буй хүмүүсийг бас захирах эрх мэдэлтэй гэдэгт та итгэдэг үү? Өөрийн тайлбарыг өг.

    6.
  • Шавь нар нь авралын зарын ажлын талбартаа юу хийх ёстой байсан бэ? (ишлэл 19-20)
  • Энэ хэсгийн дагуу, Есүсийн шавь болоход хүнд ямар хоёр зүйл хэрэгтэй вэ? (ишлэл 19-20)

    7.
  • Есүс энэ агуу даалгаварыг биелүүлэхйин тулд шавь нартаа хэрхэн туслах вэ? (20)

    8.
  • Яагаад Христийн цуглаан энэ үүрэг даалгаварыг 2000 жилд ч бүрэн дуусгах боломжгүй байна вэ?
  • Өнөө үед энэ авралын зар тараах ажилд учирч буй хамгийн нийтлэг саад нь юу вэ?
  • Та харь үндэстэнд авралын зар тараах ажилд ямар үүрэгтэй вэ? Та өөрөө явах ёстой юу эсвэл та өөр хүнийг явахад нь туслах ёстой вэ?
  • Та авралын зар тараагчдын амьдралд сайн ба муу ямар зүйлүүд байдаг гэж боддог вэ?

    9.
  • Есүсийн танд өгсөн даалгаварыг таныг биелүүлж байх үед, энэ үеийн төгсгөл хүртэл Тэр тантай хамт байна гэсэн нь таны хувьд ямар утгатай вэ?


    © 2008 Баярт мэдээний Библийн судалгаа - www.gladtidings-bs.com